Ричард Хьюз: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Инфобокс Урлагийнхан | Name = Ричард Дэвид Хьюз | Img = Richard Hughes Keane 2009 - 1.jpg | Img_ca..."
(Өөрчлөлт алга)

10:24, 28 Нэгдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Ричард Дэвид Хьюз (1975 оны 9 сарын 8-нд төрсөн) бол Английн хөгжимчин, Их Британий алдарт Keane хамтлагийн бөмбөрчин гэдгээрээ алдартай. Хамтлагийн хамгийн ахмад гишүүн.

Ричард Дэвид Хьюз
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрРичард Дэвид Хьюз
Төрсөн1975 оны 9 сарын 8
Gravesend, Kent Англи
Хөгжмийн урсгалАлтернатив рок
Мэргэжилбөмбөрчин
Зэмсэгбөмбөр, арын хоолой
Идэвхтэй1995-одоо
Хамтардаг уран бүтээлчидKeane
Цахим хуудасwww.keanemusic.com

Намтар

Хьюз Тонбриджийн хувийн сургуульд Тим Райс-Оксли, Доминик Скотт нартай хамт сурдаг байлаа. 17 настайдаа тэрээр бөмбөр тоглож сурсан бөгөөд 1995 онд Скотт, Райс-Оксли нар алдартай хамтлагуудын дууг ковер хийдэг бяцхан хамтлаг байгуулсныхаа дараа түүнийг эгнээндээ нэгтгэсэн байна.

Удалгүй Том Чаплинийг дуучнаар элсүүлсэн бөгөөд хожмоо Хьюз түүний талаар “Хамгийн чанга хоолойтой нэгэндээ микрофон өгөхөд би тийм ч дуртай байгаагүй” хэмээн ярьсан байдаг.

Хьюз Лондоны их сургуулийн коллежийг газарзүйн чиглэлээр төгссөн. Сургуулиа төгссөний дараа BBС телевизэд нарийн бичгээр орсон бөгөөд энэ үед хамтлаг нь Лондоны Upper Clapton Road дүүрэг дэх түрээсийн байранд бэлтгэл сургуулилтаа хийдэг байлаа. Мөн хэсэг хугацаанд туслах багшаар ажиллаж байсан. Хьюзийг найз бүсгүйгээсээ салсны дараа Райс-Оксли түүнд зориулж 'Put it Behind You' дууг бичсэн гэдэг. Мөн 'Perfect Symmetry'-ийн 'You Don't See Me' дуунд түүний сэтгэлийг шархлуулсан бүтэлгүй хайрын тухай өгүүлсэн байдаг. Гэхдээ Хьюз өөрөө энэ бүхнийг үгүйсгэдэг. Тэрээр хамтлагийнхаа хамгийн шооч гишүүн гэгддэг. Under the Iron Sea цомгоос хойш хамтлагийнхаа дуунд туслах дуучны үүргийг гүйцэтгэх болсон. 2010 онд Хьюз удаан хугацаанд үерхэн найз бүсгүйтэйгээ гэрлэлтээ батлуулжээ. Тэрээр хүний эрхийн төлөө тэмцдэг Amnesty International ТББ-тай хамтран ажиллдаг. 2011 оны 11 сарын 3-нд Хьюз Oxford Union дахь хэлэлцүүлэгт Трой Дависийн эрхийг хамгаалах ажилд хэрхэн оролцож байсан талаараа ярьж байсан.