Том Чаплин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 49:
Тэр оныхоо 10 сарын 6-нд Том эмнэлэгээс гарсан боловч үргэлжлүүлэн эмчлүүлсээр байлаа. Энэ үед нь Сэр Элтон Жон түүн рүү залгаж зөвлөгөө өгч байсан бөгөөд The Darkness хамтлагийн Жастин Хавкинс болон Пете Дохерти нар түүнтэй хамт эмчлүүлж байсан тухай мэдээ байдаг. Гэхдээ Том хожим үүнийг үгүйсгэсэн юм.
2010 онд The Sun сонинд өгсөн ярилцлагадаа 2006 оноос хойш согтууруулах ундаа хэрэглэж байгаа ч гэсэн тааруулахыг хичээж байна. Мөн шоу цэнгээнд явахаас илүү гольф тоглож цагийг өнгөрөөхийг илүүд үзэх болсон тухайгаа ярьж байсан юм. Alice Cooper-ийн хар тамхи, архинаас хэрхэн гарсан тухай зохиолууд түүнийг зоригжуулдаг ажээ.
 
==Хөгжмийн зэмсэгүүд==
 
"Hamburg Song" and "Nothing in My Way" дуунуудад Hammond MK2 органыг Чаплин ашигласан байдаг.
2006 оны 5 сараас хойш "A Bad Dream", "The Frog Prince" "Crystal Ball" гэсэн дуунуудад төгөлдөр хуурын аяыг хурдасгахад Yamaha CP60M-г ашиглаж байсан.
2006 оны Их Британий аялан тоглолтоос хойш акустик гитараар тоглож байгаа бол 2007 онд "Broken Toy" , "The Frog Prince"дуунуудад акустик соло хөгжимчнөөр ажилласан.
Keane-ий гурав дахь альбом Perfect Symmetry-д (Төгс тэгш хэм) Чаплин гитарчны үүргийг гүйцэтгэсэн. Мөн Perfect Symmetry-гийн бүх амьд тоглолтууд, ковер болон альбомын ажил дээр Чаплин хамтлагийнхаа гитарыг тоглож байсан. Түүнд улаан цагаан, бүдэг цэнхэр өнгийн гурван Fender Telecaster гитар байдаг.
Райс-Оксли Чаплинийг Терменвокс тоглохоор оролдож байсан боловч учрыг нь олж чадаагүй хэмээн нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг.