Исаак Ньютон: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Мөр 37:
Шинжлэх ухааны түүхэнд хэн илүү их нөлөө үзүүлсэн бэ хэмээх 2005 оны Хааны нийгэмлэгийн судалгаанд Ньютоныг [[Альберт Эйнштейн]]ээс илүү их нөлөө үзүүлсэн гэсэн дүн гарчээ.
Ньютон үнэхээр гайхалтай, хачирхалтай өвөрмөц хүн байсан юм. Юугаар ч зүйрлэмгүй сод ухаантай тэгсэн мөртлөө зожиг, заримдаа алмай, ухаан санаа нь орон гаран гэмээр хүн. Түүнийг заримдаа өглөө сэрээд орон дээрээсээ босохоо мартан, хөлөө савлан хэдэн ч цагаар хамаагүй хөдөлгөөнгүй суудаг гэлцдэг байв. Өөрөө байгуулсан лаброторидоо Ньютон маш хачин сонин туршилтууд хийдэг байв. Нэг удаа Ньютон оёдлын машины зүү шиг урт тэмтрүүл багажийг нүднийхээ ухархай руу гүн оруулан хатгаж, нүдний ухархайн цаад хананд юу байгааг туршиж үзсэн гэдэг. Хачирхалтай нь азаар ямар ч муу юм бололгүй өнгөрсөн бололтой. Өөр нэг удаа тэрээр [[Нар]] хүний
Энэ бүх хачин ааш, гүн алмайрлын цаана гайхамшигтай дээд оюун, суут ухаан байсан юм. Оюутан байхдаа Ньютон тэр үед нь заадаг байсан ердийн математикийн хэмжээ хязгаарлалтанд бухимдан цоо шинэ төрлийн тооцоологч бүтээсэн ч энэ тухайгаа 27 жилийн дараа л бусдад хэлсэн аж. Үүнтэй нэгэн адилаар тэрбээр спектроскопын үндсийг тавьсан гайхалтай нээлт оптикын салбарт хийсэн ч энэ тухайгаа бусдад хэлэлгүй 30 жил дарсан байдаг.
Тэрээр ер бусын ухаантай байсан ч жинхэнэ шинжлэх ухаан түүний оюуны зөвхөн хэсэгхэн хувийг л эзэлж байсан бололтой. Арианизм хэмээн нэрлэгддэг, Ариун Гурвал (эцэг, хүү, ариун сүнс ) гэж байхгүй гэж үздэг тэрсүүд үзэл баримталдаг нууц бүлгэмийн гишүүн нь Ньютон байв. Егөөтэй нь Кэмбриж дэх Ньютоны ажиллаж байсан Коллеж нь Тринити гэдэг нэртэй байсан юм. Тэрээр Ерусалем дахь Соломон хааны сүмийн шалыг хэдэн ч цагаар зогсолтгүй ширтэн уг
== Эшлэл ==
|