Том Чаплин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Инфобокс Урлагийнхан | Name = Том Чаплин | Img = Tom Chaplin.jpg | Img_capt = Том Чапл..."
(Өөрчлөлт алга)

17:47, 22 Нэгдүгээр сар 2012-ий байдлаарх засвар


Томас Оливер “Том” Чаплин (1979 оны 3 сарын 8-нд мэндэлсэн) нь Keane хамтлагийн дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч.

Том Чаплин
Том Чаплин
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрТомас Оливер Чаплин
Төрсөн1979 оны 3 сарын 8
Хастингс, Зүүн Сассэкс,Англи
Хөгжмийн урсгалАлтернатив рок, Британ рок
МэргэжилДуучин, хөгжмийн зохиолч
Зэмсэгдуучин, электрон гитар, төгөлдөр хуур, лимбэ, Акустик гитар, орган
Идэвхтэй1996-1997, 1998-одоо
Хамтардаг уран бүтээлчидKeane
Цахим хуудасwww.keane.com

Амьдрал болон карьер

Чаплин 1979 оны хавар Дэвид Чаплин, Сэлли Тэйлорын гэр бүлд мэндэлжээ. Ирээдүйд нэг хамтлагийн гишүүд болох хувь тавилантай Тим Райс-Окслиний ах ( Мөн Том нэртэй) түүнээс нэг сарын зөрүүтэй мөн төрсөн юм. Тэдний ээжүүдийн найзуудын харилцаа хүүхдүүдийг нь ч дотносоход нөлөөлсөн юм. Томын аав Робертсбриж хотын Уэйнхолл сургуулийн захирал байлаа. Хөвгүүд хамтдаа тус сургуульд явдаг байсан юм. Удалгүй Райс-Оксли Чаплин нар ТонБридж дунд сургууль руу шилжсэн бөгөөд тэндээ хамтлагийн бөмбөрчин Ричард Хьюзтэй танилцсан юм. Улмаар Keane-ийг үүсгэн байгуулагчдын нэг Доминик Скотт-той ч танилцжээ.

Уэйнхоллд сурч байхдаа Чаплин сургуулийнхаа найрал дууны хамтлагт багтаж хэд хэдэн тэмцээнд оролцож байсан. Мөн лимбэ тоглодог байжээ.

1995 онд Скотт, Райс-Оксли Хьюз нар 'The Lotus Eaters' нэртэй анхны хамтлагаа байгуулж U2, Oasis, Beatles, Sussex pubs зэрэг алдартай хамтлагуудын дууг ковер хийж дуулж эхэлсэн байна. Энэ үедээ Тим Райс-Оксли Чаплинийг хамтлагтаа акустик гитарчнаар орохыг хүссэн бөгөөд 1997 онд хамтлагийнхаа нэрийг Keane хэмээн өөрчилсөн юм. Мөн Том Чаплин дуучин болжээ.

2010 онд Том Soccer AM нэвтрүүлэгт оролцохдоо Английн доод лигийн Ипсвич таун багийн дэмжигч гэдгээ хэлж байсан. Мөн тэрээр крикетийн спортод дуртай бөгөөд Sussex, Английн шигшээ багийн үнэнч дэмжигч аж.

Тэрээр 2010 оны 11 сарын 17-нд Prince's Trust-д хүмүүнлэгийн тоглолтын үеэр амьдралынхаа турш мөрөөдөж байсан зорилгоо биелүүлж Queen хамтлагийн үлдсэн гишүүдийн хамтаар (Бриан Мэй, Рожер Тэйлор) "It's a Hard Life",хэмээх дууг олны өмнө сонирхуулсан юм. Мөн Фрэдди Мэркуригийн 65 насны төрсөн өдрийн тоглолтоор The Show Must Go On, болон It's a Hard Life'-г дуулсан билээ. Томын гэр бүл Rwanda Aid хэмээх хүмүүнлэгийн сангийн үйл ажиллагааг явуулдаг. Тэрээр 2011 оны 6 сард олон жил үерхсэн найз бүсгүй Нат-тайгаар гэрлэсэн юм.

Keane

Чаплинийг 1997 онд Райс-Оксли 'The Lotus Eaters' хамтлагтаа урьж байлаа. Тэд хамтлагийнхаа нэрийг Чаплиний ээжийн найзын нэрээр 'Cherry Keane' хэмээн өөрчилсөн боловч удалгүй 'Cherry'-г хасснаар Keane хэмээн нэрлэгдсэн билээ. 1997 оны 7 сард Чаплин Өмнөд Африк руу чөлөөгөөр явсан бөгөөд түүнийг явсны дараахан хамтлагийнхан нь өөрсдийн уран бүтээлээ эхлүүлэх ажилдаа ханцуй шамлан орсон байна. Жилийн дараа 1998 оны 7 сарын 3-нд Хьюз Чаплинийг авахаар очсон бөгөөд очонгуутаа хэлсэн “Бид нар 10 өдрийн турш зугаатай байлаа”( "We've got a gig in ten days.") үгээрээ нэрлэгдсэн концертоо Hope & Anchor бааранд 1998 оны 7 сарын 13-нд хийсэн байна. Чаплин үүний дараа Эдинбургийн Их сургуульд урлагийн чиглэлээр суралцаж эхэлсэн боловч удалгүй хөгжмийн карьераа хөөхөөр сургуулиа орхисон юм. Тэд Лондонд хамтран амьдрах болсон бөгөөд Чаплин, Райс-Окслитэй хамт Сток Нэвингтонд хамт өрөө хөлслөн амьдардаг байлаа. Хөгжмийн бэлтгэлийнхээ хажуугаар тэд мөн цагийн ажил хийдэг байсан бөгөөд Чаплин хэвлэлийн компанид хайрцаг зөөдөг байжээ. Скотт хамтлагийн ерөнхий гитарчин болсон учраас Чаплин акустак гитар тоглохоор болжээ. Харин 2001 онд түүнийг хамтлагаас гарсны дараа тэрээр дуучны үүргийг гүйцэтгэх болсон. Гэхдээ “Hamburg Song”-д орган тоглож байсан бол заримдаа төгөлдөр хуур тоглох нь бий.

Хар тамхиний эмчилгээ

2006 оны 8 сарын 22-нд Чаплин хар тамхинаас гарах эмчилгээ хийлгэж байгаагаа олон нийтэд зарласан. Түүний эмчилгээнээс болж Keane Хойд Америкаар хийж байсан аялан тоглолтоо цуцлахад хүрсэн бөгөөд Японд байхдаа зочид буудлаа дур мэдэн орхиж ганцаараа нутаг буцаж байсан юм. Тэр оныхоо 10 сарын 6-нд Том эмнэлэгээс гарсан боловч үргэлжлүүлэн эмчлүүлсээр байлаа. Энэ үед нь Сэр Элтон Жон түүн рүү залгаж зөвлөгөө өгч байсан бөгөөд The Darkness хамтлагийн Жастин Хавкинс болон Пете Дохерти нар түүнтэй хамт эмчлүүлж байсан тухай мэдээ байдаг. Гэхдээ Том хожим үүнийг үгүйсгэсэн юм. 2010 онд The Sun сонинд өгсөн ярилцлагадаа 2006 оноос хойш согтууруулах ундаа хэрэглэж байгаа ч гэсэн тааруулахыг хичээж байна. Мөн шоу цэнгээнд явахаас илүү гольф тоглож цагийг өнгөрөөхийг илүүд үзэх болсон тухайгаа ярьж байсан юм. Alice Cooper-ийн хар тамхи, архинаас хэрхэн гарсан тухай зохиолууд түүнийг зоригжуулдаг ажээ.