"Keane"-ны өөр хувилбарууд

no edit summary
Тим Райс-Окслигийн дүү буюу Том нь 1979 оны 3сард төрсөн бөгөөд Том Чаплинаас хэдэн сараар дүү юм. Тим болон Чаплин нар шиг тэдний ээжүүд ч бас найзууд байжээ. Том Чаплины аав Дэвид нь Зүүн Сассэксийн Робертсбридж дэх Vinehall сургуулийн хичээлийн эрхлэгч байсан (энэ нь тэдний гэр бүлийн эзэмшлээр 25 жил байсан) ба тэд 3уулаа 13 нас хүртлээ сурчээ. Үүний дараа тэд Кент дэх Тонбриджийн сургуульд элсснээр Райс-Оксли тэнд Доминик Скотт-той анх танилцаж улмаар тэд маш хурдан дотносч адилхан хөгжимд дуртай болох болжээ. Хамтлагийн бөмбөрчин болох Ричард Хьюз мөн Тонбриджийн сургуульд сурч байсан юм. Чаплин лимбэ тоглож сурсан ч тэдний хэн нь ч энэ үед үүнийг зохистой карьер гэж үзэхгүй байлаа.
 
Райс-Оксли 1993 онд Лондонгийн их сургуулийн коллежд классик-ийн чиглэлээр сурч байхдаа Скотт-той хамтарч амьд хөгжмийн хамтлаг байгуулахыг оролдож байсан ба ирээдүйн хамтлагийн бөмбөрчин болох Ричардыг бөмбөрчнөөр урьж байжээ. Хамтлаг Lotus Eaters нэртэйгээр эхэлж хамтлагийн гишүүдийн дуртай хамтлагууд болох U2, Oasis, The Beatles зэрэг хамтлагийн дуунуудыг өөрсдийн болгон дуурайж дуулдаг байсан ба гэртээ бэлтгэлээ хийдэг байв. 1997 онд Virginia Water дах амралтын өдрүүдээр Райс-Оксли-ийн төгөлдөр хуур тоглохыг Крис Мартин сонссны дараа өөрийн дөнгөж байгуулсан байсан Колдплэй хамтлагтаа урьжээ. Гэсэн ч Райс-Оксли өөрийн Lotus Eaters хамтлагаа орхихыг хүсээгүй учраас татгалзсан хожим мэдэгдэхдээ “Би үнэхээр сонирхож байсан, гэхдээ Keane хамтлаг аль хэдийн эхлэхэд бэлэн болсон байсан ба Coldplay хамтлагийн даралтат хөгжимчний санаа нь уналтанд орсон байсан.” гэжээ. Мартиний санал болон түүнчлэн Хьюз Скотт нар эсэргүүцэж байсан учир хамтлагт 1997 онд Чаплин орж ирснээр Райс-Оксли-гийн дуулах үүргийг гүйцэтгэх болж өөрийн acoustic гитарыг оруулах болсон. Чаплин нэмэгдснээр хамтлагийн нэгнэр Lotus Eaters-ээс Cherry Keane буюу Райс-Оксли Чаплин нар бага байхдаа таньдаг байсан Чаплиний ээжийн найзын нэр болон өөрчлөгдөв. Тэр эмэгтэй нь тэднийг халамжилж үргэлж өөрсдийн мөрөөдөлдөө очих тухай ярьдаг байжээ. Тэрээр хорт хавдраар нас барахдаа Чаплиний гэр бүлд хөрөнгө үлдээсэн. Чаплин хэлэхдээ: “Би түүнийг миний хэцүү үед хөгжимтэй байхыг минь хараасай гэсэндээ бага зэрэг мөнгөнөөс хэрэглэсэн” гэжээ. Нэр нь сүүлдээ Keane болж богиноссон юм.
 
Чаплин 1997 оны зун өөрийн завсарлагын үеэр Өмнөд Африк руу сайн дурын ажилтнаар явсан. Чаплиний эртний туршлага нь хожим нь Make Poverty History үйл ажиллагаан дах хамтлагийн байр сууринд ихээхэн нөлөөлсөн юм. Жилийн дараа 1998 оны 7 сард эргэж ирэхэд онгоцны буудал дээр тоссон найз Дэвид Ллоёд Сиймэн-тэй уулзаж байхад дагаж явсан Хьюз “Бид 10 өдрийн туршид зугаатай байлаа” гэжээ. 1998 оны 7 сарын 13-нд Keane анх удаа амьд үзүүлбэрээ “Hope & Anchor” бааранд тавьсан юм. Мөн энэ ондоо Чаплин дүрслэх урлагийн түүхээр суралцахаар Эдинбургийн их сургуульд элссэн. Гэсэн ч дараа нь тэр сургуулиа орхиж Лондон руу өөрийн найзуудын хамт хөгжмийн карьерт бүх цаг заваа зарцуулахаар нүүжээ. Анхны тоглолтын дараа тэд 1998, 1999 онуудад Лондонгийн бүх баар цэнгээний газраар тойрон аялж тогложээ.
===Under the Iron Sea (2006-07)===
 
2005 оны 4 дүгээр сард буюу Hopes and Fears аялан тоглолтын дундуур, уг хамтлаг хоёр даxь буюу '''Under the Iron Sea''' цомгийг бичих ажилдаа орсон бөгөөд, энэхүү цомогт продюсер Энди Грийн ажиллажээ. Энди Грийн нь тэдний өмнөх болох Hopes and Fears дээр мөн тэдэнтэй ажилласан билээ. Хамтлаг дараагаар Марк "Спайк" Стэнтийг уг цомгийн найруулагчаар авжээ. Энэ цомгийг тэд Helioscentric хэмээх студид бичихээр болсон бөгөөд энэхүү газар тэдний өөр нэгэн цомог болох Hopes and Fears бас бичигджээ. Цомгийн нэмэлт бичлэгийг тэд The Magic Shop Studios буюу Нью-Йоркт гүйцэтгэжээ. Хамтлаг энэхүү шинэ цомгоо 2006 оны 3 дугаар сарын 14-ний өдөр цацаж, мөн албан еснычсны вэб хуудастаа өөрсдийн гараараа бичсэн пост хийжээ.
 
Цомог нээлтээ хийснээр UK Singles Chart-д "Is It Any Wonder?" дуугаараа гуравт жагссан билээ. Энэхүү дуу нь зөвxөн татаж аваад сонсож, үзэх л боломжтой байжээ. Энэ дуу нь 2007 онд Grammy Award-д шилдэг поп бүтээл болжээ. Энэxүү цомгийг 2006 оны 6 дугаар сард дэлхий даяар цацаж эхэлснээр UK Albums Chart-д уг цомог гарснаасаа хойш эхний хоёр долоо хоногтоо тэргүүлжээ. 2007 оны 5 дугаар сарын 22 гэхэд энэхүү цомог нь 2.200.000-оос илүүгээр борлогдсон байжээ. 3 даxь сингл болох, 2006 оны 8 дугаар сарын 21-нд гарсан "Crystal Ball" нь UK Singles Chart-д 20-д жагссан билээ. 4 дэx сингл болоx, 2006 оны 10 дугаар сарын 30-нд гарсан "Nothing in My Way" дуу нь Мексикийн радиод нэлээн амжилт олсноор тэд chart-д Топ 3 ийн нэгт 2007 оны нэгдүгээр сарын 13-нд орсноор ийнхүү сар гаруй тэргүүлж чаджээ. Хамтлаг мөн дахин "The Night Sky" хэмээх синглийг War Child хэмээх буяны ажилд зориулан гаргажээ. Энэхүү дуунд нэгэн хүүгийн талаар өгүүлдэг билээ. Энэ дууг War Child-ын албан ёсны вэб хуудсаар 2007 оны 10 дугаар сарын 22-нд албан ёсоор хүртэх боломжтой болжээ. Гэвч энэхүү дуу нь албан ёсоор 2007 оны 10 дугаар сарын 29-нд гарчээ. Энэ үед Жэсс Күин анх The Night Sky жижиг хэмжээний тоглолтод хамт оролцожээ.
Цомгоо гаргахаас өмнө Keane хамтлаг нь аль хэдийнээ 2 даxь аялан тоглолтоо эхэлсэн байжээ. Удаан хугацааны аяллаас болоод 2006 оны 8 дугаар сарын 22-нд Чаплин өөрийгөө архинд, мөн хар тамхинд донтсон хэмээн эмнэлэгт очсон. Энэ нь хамтлагийг Америкт болох тоглолтоо хойшлуулах, мөн 3 тоглолтыг цуцлахад хүргэжээ. Түүнчлэн Өмнөд Америкт болох байсан бүхэл бүтэн тоглолтууд бас цуцлагджээ. Үүний үр дүнд Англи болон Европт болох тоглолтууд нь Чаплины биеийн байдлаас хамааран хойшлогдох эсэх нь шийдэгдэхээр болжээ. Чаплин үүний улмаас Лондон руу эмчилгээгээр явахаас өөр аргагүй болжээ.
 
Аялан тоглолт анх удаагаа Xойд Америкт болжээ. Тэд Аргентин, Чили, мөн Бразилд тоглолтуудаа хийсэн билээ. Тэгснээр тэд дараа нь сүүлд Мексикт тоглолтоо хийсэн билээ. 10 дугаар сарын эхээр тэд тоглолтын үерүеэр нэгэн зүйл зарласан бөгөөд энэ нь тэд нийт 9 дуутай CD гаргаж байгаагаа хэлжээ. Уг CD-нд Keane хамтлагийн аялан тоглолтуудын бүх бичлэгүүд багтжээ. Энэхүү CD-г тэд Keane Live 06 гэж нэрлэжээ.
 
===Perfect Symmetry (2008-09)===
 
2009 оны 9 сарын 17-нд, Thunder Bay Ontario хотноо, Keane хамтлаг нь цоо шинэ дуу болох "Sovereign Light Cafe" дууг үзэгчидэд хүргэж байжээ.
 
===Night Train EP (2010)===
 
2010 оны 5 сарын 10-нд Keane хамтлаг нь ахин шинэ цомог болох Night Train-ыг гаргажээ. Тэрээр ийнхүү цомог гарснаараа Англи улсдаа 4 дэхь шилдэг цомгуудын нэг болсон байна. Night Train цомог нь уг хамтлагын Perfect Symmetry аялан тоглолтын үеэр бичигдэж байв. Night Train EP цомог нь дотроо найман шинэ дууг агуулсан байдаг. Хамтлаг тайлбар өгөхдөө энэхүү цомгоо тэд мини буюу жижиг цомог хэмээн нэрлэжээ.
 
"Stop for a Minute" мөн "Looking Back" хоёр дуу дээр тэд Канад улсын алдарт реппер K'naan-тай хамтран дуулсан юм. Энэ цомогт нэгэн сонин дуу багтсан бөгөөд энэxүү дуу нь япон улсын дуучин MC Tigarah-тай хамтран дуулсан "You've Got to Help Yourself" юм. Энэхүү дууны жинхэнэ хувилбарыг Yellow Magic Orchestra хамтлаг дуулсан байдаг. "Your Love" хэмээх дууг төгөлдөр хуурч Tim Rice-Oxley гол үүргийг гүйцэтгэсэн билээ. "My Shadow" дуу нь "Shiny Happy People" хэмээх кино цувралд багтсан байдаг.
 
Night Train EP цомогоо гаргасны дараагаар хамтлаг уг цомгийнхоо аялан тоглолтондоо оржээ. Тоглолт 2010 оны 5 сарын 12-нд Лондон хотноо Brixton хэмээх газар болжээ. Дараагаар хамтлаг хөдөө орон нутагуудаар бас аялан тоглолтоо хийсэн юм. Уг тоглолт нь Bedgebury Pinetum-д хүртэл болсон юм. Bedgebury Pinetum нь яг тэдний үүсэж бий болсон газар болох Sussex-ээс холгүй байдаг юм. Энэ аялан тоглолт нь дараа нь Америк, Канад мөн Европ даяар болсон юм.
 
[[Ангилал:Английн хамтлагууд]]