Keane: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 58:
 
Аялан тоглолт анх удаагаа Xойд Америкт болжээ. Тэд Аргентин, Чили, мөн Бразилд тоглолтуудаа хийсэн билээ. Тэгснээр тэд дараа нь сүүлд Мексикт тоглолтоо хийсэн билээ. 10 дугаар сарын эхээр тэд тоглолтын үер нэгэн зүйл зарласан бөгөөд энэ нь тэд нийт 9 CD гаргаж байгаагаа хэлжээ. Уг CD-нд Keane хамтлагийн аялан тоглолтуудын бүх бичлэгүүд багтжээ. Энэхүү CD-г тэд Keane Live 06 гэж нэрлэжээ.
 
===Perfect Symmetry (2008-09)===
 
2007 оны 3 дугаар сард, Чаплин болон Хьюз нар нэгэн ярилцлагаар хэлэхдээ тэд хийх гэж буй 3 дахь цомгоо арай өөр бусад цомгуудаасаа илүү амьд болгохыг хүсэж байна хэмээв. Тэд хэлэхдээ гитарыг илүү оруулахыг хүсэж байна гэжээ. Учир нь тэд урьд өмнө "She Sells Sanctuary" хэмээх дуу нь "The Happy Soldier" дуунаас өмнө гитар ашигласан цорын ганц ковер дуу байжээ. Keane хамтлагийн website-д хүртэл тэдний цомгоо бичиж байгаа зурагнууд дээр гитар хэрэглэж байгаа нь тавигдсан байжээ.
 
Жэсс Күин нь уг хамтлагт тухайн цомог дээр хамт ажилласан бөгөөд тэрээр басс гитар болон цохилтот хөгжмийг тоглодог байжээ.
 
2008 оны 7 дугаар сарын 31-нд, Keane хамтлагийн website-д нэгэн тоолуур 8 сарын 4-ийг хүртэл заасан байжээ. Энэ нь ямар утгатай вэ гэвэл энэ өдөр тэд "Spiralling" хэмээх шинэ цомогныхоо хамгийн анхны синглээ гаргах өдөр байжээ. Энэ дуу гарснаар web хуудаснаа 8 сарын 11-ийг хүртэл уг дууг үнэгүй татах боломжтой байжээ. Хэрэв Hopes and Fears цомог нь төгөлдөр хуурыг ихэвчлэн ашиглаж харин Under the Iron Sea цомог нь электроник аяс мөн арай өөр хэмнэлт төгөлдөр хуурын аяс ашигладаг байсан бол, "Spiralling" дуу нь арай поп тал руугаа хандсан байжаа. Учир нь тэд цохилтот хөгжмийг ахин хэрэглэж харин электрон гитарыг анх удаагаа ашиглаж иржээ.
 
2008 оны 8 сарын 25-нд тэд BBC 6 Music-т зочиноор оролцон тэдний Perfect Symmetry цомгоос гурван дууг тогложээ. Эдгээр дуунууд нь "Spiralling", "The Lovers Are Losing", мөн "Better Than This" байсан юм.
 
"Love Is the End" хэмээх дуу нь Португаль орноо цацагдах ёстой байтал хөтлөгчийн алдаанаас болж "The Lovers Are Losing" хэмээх дуу оронд нь орон даяар цацагдаж байжээ.
 
Уг цомог нь албан ёсоор 2008 оны 10 сарын 13-нд нээлтээ хийжээ. Цомог гараад удаагүй байтал аль хэдийнээ 2008 оны 10 сарын 19 гэхэд UK Albums Chart тэргүүн эгнээнд жагссан байжээ. Мөн цомог Billboard 200 chart-д 7т багтсан юм.
 
Харин 2008 оны 12 сар гэхэд уг цомог нь уншигчид, сонсогчид Q Magazine, Q Radio мөн Qthemusic.com дагуу оны шилдэг цомог хэмээн тодорсон билээ. Тэд хэлэхдээ "Perfect Symmetry" дуу нь цомгийн хамгийн шилдэг дуу нь хэмээн саналаа өгсөн билээ.
 
Яг тэр жилдээ буюу 11 сард хамтлаг тэдний 3 дахь буюу Perfect Symmetry World Tour аялан тоглолтоо эхэлжээ.
 
2009 оны 4 сарын 2-нд Keane хамтлаг нь 3D-ын шууд нэвтрүүлгийн хамгийн анхны хамтлаг болжээ. Энэхүү зураг авалт нь Abbey Road-д болсон бөгөөд энд урьд өмнө домогт The Beatles-ыхан бас зураг авалт хийж билээ. Keane хамтлагын шүтэн бишрэгчид нь бүгд яаран дэлгүүрүүдээр 3D нүдний шил худалдаж авжээ. Шүтэн бишрэгчид нь өөрсдөө хүртэл 3D шилийг өөрсдийн гараар хийж байжээ. Уг шоу нь Keane хамтлагийн site-наа HD гээр гаргаж байжээ.
 
Island Records-ын 50 жилийн ойг тохиолдуулан, Keane хамтлаг нь Pulp хамтлагийн "Disco 2000" дууг дахин шинэ хувилбараар дуулжээ. Энэхүү дуу нь Island Records-ын 50 жилийн ойн цомогт багтсан юм.
 
2009 оны 9 сарын 17-нд, Thunder Bay Ontario хотноо, Keane хамтлаг нь цоо шинэ дуу болох "Sovereign Light Cafe" дууг үзэгчидэд хүргэж байжээ.
 
[[Ангилал:Английн хамтлагууд]]