Keane: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
No edit summary
Мөр 1:
{{Инфобокс Урлагийнхан
| Name = Keane
| Img = 194295_10150154596968718_6404768717_6508083_6232946_okeanehamtlag.jpg
| Img_capt = Том Чаплин, Тим Райс-Оксли, Ричард Хюжс, Жэсс Күин
| Img_size =
Мөр 7:
| Background = хамтлаг
| Alias =
| Origin = Их Британи<br/>[[Battle]], [[East Sussex]]
| Genre = [[Алтернатив рок]], [[Британийн Алтернатив рок]]
| Years_active = 1997 оноос хойш
Мөр 14:
| web = [http://keanemusic.com/ keanemusic.com]
| Current_members =[[Том Чаплин]]<br>[[Тим Райс-Оксли]]<br>[[Ричард Хюжс]]<br>[[Жэсс Күин]]
}}'''[[Keane''' (band)]] хамтлаг нь 1997 онд байгуулагдсан Английн Battle, East Sussex-ээс гаралтай альтернатив рок хамтлаг юм.[[en:Keane (band)]] Хамтлагт албан ёсоор Tim Rice-Oxley (төгөлдөр хуурч, арын хоолой), Tom Chaplin (Гоцлол дуучин, гитарчин), Richard Hughes (бөмбөрчин, цохилтот хөгжимчин), Jesse Quin (басс гитарчин, цохилтот хөгжимчин) – тэрээр The Night Sky синглийн 2007 оны тоглолтын үеэр анх хамтлагтай тоглож байсан) гэсэн бүрэлдэхүүнтэй. Тэдний жинхэнэ хамтлагийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагч, гитарчин Dominic Scott багтаж байсан бөгөөд 2001 онд гарсан юм.
 
'''Keane''' хамтлаг нь 2004 онд гарсан тэдний анхны цомог болох Hopes and Fears гарснаар амжилтанд хүрсэн. Цомог нь олон удаа авардад түрүүлж мөн Их Британийн оны шилдэг борлуулалттай цомгийн 2-т орж байжээ. Тэдний 2 дахь студийн цомог Under the Iron Sea нь хамтлагийн амжилтыг улам бататгаж, Их Британийн чартуудыг тэргүүлж, анх удаа Billboard 200 чартын эхний 4-т багтаж чадсан юм. 3 дахь цомог болох Perfect Symmetry нь 2008 оны 10 сард гарсан. 2008 оны 5 сард Hopes and Fears (13 дугаар байр) болон Under the Iron Sea (8 дугаар байр) цомгууд нь Q сэтгүүлийн уншигчдын саналаар бүх цаг үеийн Их Британийн хамгийн шилдэг цомгоор нэрлэгдэж байсан ба тэдэнтэй хамт The Beatles, Oasis, Radiohead жагссан бөгөөд Radiohead нь шилдэг 20-д 2 цомог нь багтсан ганцхан хамтлаг юм. Тэдний 4 дэх бичлэг The Night sky нь 2010 оны 5 сард гарсан ба Их Британийн чартын 1-т болон Billboard 200 US чартын 25-д тус тус оржээ.
Мөр 20:
'''Keane''' нь гол хөгжмийн зэмсэг болох гитарын оронд төгөлдөр хуур (эсвэл электрон даралтат хөгжим) ашигладгаараа бусад ихэнх рок хамтлагуудаас ялгарч чаддаг. 2006 онд бий болгосон төгөлдөр хуурын эффект болон электрон даралтат хөгжимийн дуугаралт нь ирээдүйд тэдний хөгжмийн гол үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд тэдний анхны цомогт ашиглаж байсан ая мөн 2 дахь цомгийн дуунууддаа ашиглах байсан дуугаралт бүхнийг нэгтгэж өөрсдийн цаашдын хэв маягтаа ашиглаж чадсан байна. Хамтлагийн карьер эхэлснээс хойш дэлхий даяар 10 сая орчим цомог борлогдсон. 2008 оны Perfect Symmetry цомгоос хойш тэд электрон гитар ашиглах болсон нь дугаралтыг илүү төрөлжүүлэх болсон ч уламжлалт төгөлдөр хуурыг орхиогүй юм.
 
=='''Under the Iron Sea''' (2006-07)==
 
2005 оны 4 дүгээр сард, буюу Hopes and Fears аялан тоглолтын дундуур, уг хамтлаг нь тэдний хоер даxь буюу '''Under the Iron Sea''' цомгийг бичих ажилдаа орсон бөгөөд, энэхүү цомог дээр продюсер Andy Green ажиллажээ. Andy Green нь тэдний өмнөх болох Hopes and Fears дээр мөн тэдэнтэй ажилласан билээ. Хамтлаг дараагаар Mark "Spike" Stent- ийг уг цомгийн найруулагчаар авжээ. Энэ цомгийг тэд Helioscentric хэмээх студид бичихээр болсон бөгөөд, энэхүү газар тэдний цомог болох Hopes and Fears бас бичигджээ. Цомгийн нэмэлт бичлэгийг тэд The Magic Shop Studios буюу New York -д гүйцэтгэжээ. Хамтлаг тэдний шинэ болох энэхүү цомгоо 2006 оны 3 дугаар сарын 14 өдөр цацаж мөн энэхүү цомгоо тэдний албан есны вэб худас дээрээ өөрсдийн гараараа бичсэн пост хийжээ.