Науру: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: su:Nauru
No edit summary
Мөр 50:
20-р зууны эхний хагасын турш Науру нь "[[ханган нийлүүлэгч орон]]" гэгдэж байв. [[Фосфорит]]оос бүрдсэн тус [[арал]] нь "Номхон далайн фосфат" компани 1907 онд олборлолт хийж эхэлснээр [[фосфат]]ын гол экспортлогч орон болсон бөгөөд [[Британийн Фосфатын Комисс]] 1919 онд байгуулагдаж, Науруг тусгаар тогтносны дараа ч фосфатын бизнесийг хяналтдаа байлгаж байв. Тус арлын фосфатын нөөц 1980-аад онд дуусах хүртэл Науру нь [[Науру Фосфат Корпораци]] буюу уул уурхайгаас бүрэн хамааралтай улс байлаа. Уул уурхай ид цэцэглэж байсан 1960-аад оны сүүлч, 1970-аад оны эхээр Науру нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд тэргүүлж байсан гэдэг. Фосфатын нөөцөө барж, байгаль орчноо сүйтгүүлсэн тус арлын орны ирээдүй тун бүрхэг байв. Орлого олохын тулд засгийн газар нь янз бүрийн стандарт бус арга хэмжээ авч байсан бөгөөд 1990-ээд он гэхэд бараг татваргүй улс, хууль бус [[мөнгө угаах]] үйл ажиллагааны төв болоод байв.
 
Мөн 2005 оны 12 сараас 2006 оны 9 сар хүртэл тус арлын цорын ганц агаарын гүүр болдог [[Айр Науру]] компани үйл ажиллагаагаа зогсоосноор гадаад ертөнцөөс бараг тусгаарлагдаж, хөлөхөлөг онгоцоор л холбогдож байв. Тус компани [[Бүгд Найрамдах Хятад Улс|Тайванийн]] мөнгөн тусламжаар [[Аур Эйрлайн]] гэсэн нэрээр үйл ажиллагаагаа сэргээсэн юм. Арал дээр [[Науругийн олон улсын нисэх онгоцны буудал]] хэмээх ганц нисэх онгоцны буудал бий.
 
== Эшлэл ==