Крис Мартин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 32:
Бие даасан уран бүтээлийн хувьд Мартин Embrace-н Gravity, Jamelia-н See It in a Boy's Eyes гэх мэт олон төрлийн дууны үг бичжээ. Мартин мөн Рон Секссмит, Фаутлайне, The Streets, Иан МакКаллоктай хамтарч ажиллаж байжээ. Тэрээр Band Aid 20 дууны хэсэг, 2004 оны төгсгөлд Do They Know It's Christmas? хэмээх дууг дуулжээ. Мартин Нелли Фуртадотой хамтран 2006 оны Loose цомогт орсон "All Good Things (Come to an End) дууг хамтарч дуулжээ. 2002 оны Glastonbury-д болсон тоглолтонд хамт дуулж байсан ба тухайн үед Мартин, Нелли 2г хосууд хэмээн цуу таржээ. Фуртадо үүнийг "Тиймээ, тэр миний найз залуу - тэр гэхдээ үүнийг мэдээгүй яваа" хэмээн хошигнож байжээ.
Мартин Хип Хоп тал дээр ч сайн байсан ба 2006 оны дундуур реппер Jay-Zтэй хамтарч репперийн дахин алдарт хүргэж чадсан Kingdom Come цомог дээр нь ажилжээ. Мартин Jay-Zн Beach Chair дуун дээр хамтарч ажиллаж байжээ. Тухайн дуу 2006/9/27нд Jay-Zн Royal Albert Hall-т болсон Европын аялан тоглолтонд дуулагдаж байжээ. 2007 онд Мартин Swizz Beatz-н бие даасан цомог болох One Man Band Man-т орсон Part of the Plan дуун дээр хамтарч ажиллаж байжээ. Мартин мөн Кение Вест хамтран 2006 онд Abbey Road Studios-д болсон тоглолтон дээр нь ямар ч бэлтгэлгүй цээжээр дуулжээ. Тухайн тоглолтонд Вест-н Graduation цомгын Homecoming дууны дахилтыг дуулж байв.
==Уран бүтээлийн нөлөөллүүд==
Мартин болон Coldplay хамтлагт Шотландын Травис хамтлаг ихээр нөлөөлдөг ба Травис хамтлаг Coldplay-г бүтээсэн хэмээн хэлсэн байдаг. U2 хамтлагч мөн Мартины хөгжим, зохион байгуулалтанд гол нөлөө үзүүлсэн ба тэрээр Rolling Stones сэтгүүлийн “бүх цаг үеийн хамгийн гайхалтай 100н уран бүтээлчид”-д багтсан U2 хамтлагын талаар “Би амралтаараа Ирланд худалдаж авж мөн тэдний замын өмнө байнга байдаггүй байсан. Гэвч U2 бол миний чин зүрхнээсээ бүх зүйлийн сонсож, шүтдэг байсан цорын ганц хамтлаг. Unforgettable Fire цомгийн эхний дуу болох A Sort of Homecoming-г ар өргүй маш сайн мэднэ Энэ дуу бол хүнд маш их урам өгдөг, гайхалтай сайхан дуу. Энэ дуу бол миний ирээдүйн хүүдээ зориулж дуулсан анхны дуунуудын минь нэг” хэмээн бичжээ.
Мартин Норвегын New wave, Synthpop хамьлаг болох a-ha хамтлагт маш дуртай юм. 2005 оны нэгэн ярилцлаганд “ Саяхан би Амстердамд байхдаа өөрийгөө нээсэн ба анх удаа а-ha-н бичлэгэнд оролцсон. Тэгхэд л би энэ хамтлагт ямар их дуртайгаа ухаарсан. Дууны зохиол нь гайхалтай. Хүн бүр л юу та нарт урам өгдөг, юунаас санаа авахыг оролдож байсан, өсөж том болж байхдаа юу сонсдог бсан гэж асуудаг- миний хамгийн анх дурлаж байсан хамтлаг бол a-ha.” хэмээн хэлжээ. Мартин түүнчлэн а-ha-н Магне Фурухолментай хамтарч амь д тоглолт хийж байжээ. 2011 оны 11 сард тэрээр “ бид өөрсдийн гэсэн хит дуугүй байхад a-ha-н дуунуудыг дуулдаг байсан” хэмээн өгүүлжээ.
Мартин мөн Английн альтернатив рок хамтлагууд болох Oasis, Muse, Ирландын поп хамтлаг Westlife, Английн Radiohead, Британы поп хамтлаг Girls Aloud,Take That, Канадын индие рок хамтлаг Arcada Fire-н фен юм. Бие даасан уран бүтээлчдээс Леона Левис, Ноэл Галлахер, Жонни Кэш, Кайли Миноуг, Боб Дилан, Ханк Виллиамс нарт дуртай.
Coldplay R.E.M-н Nightswimming дууг Майкл Стайптай хамтран тэдний Austin City Limits тоглолтон дээр дуулжээ. Тоглолтын үед, Мартин Nightswimming дууг ”хамгийн гайхалтай үгтэй дуу” хэмээв.
 
==Бусад ажилууд==
Мартин хамтлагын гитарчин Жон Бакландын хамт ZombiAid сайн дурын буяны үйлсийг дэмжиж Shaun of the Dead киноны туслах дүр бүтээжээ. Мартин энэ кинонд 2догч зомбины дүрд тогложээ. 2006 онд Мартин Рики Жервайс болон Степен Мерчант нарын Extras гэдэг инээдмийн олон ангит кинонд туслах дүр бүтээжээ. Мөн 2009 онд хийгдсэн Bruno киноны төгсгөлийн хэсэгт Боно, Стинг, Слаш, Snoop Dogg, Элтон Жоны хамт дуулдаг. Мөн Sid James Experience-д тоглож байжээ.