Жүдо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.6.5) (робот Нэмж байна: chr:ᏧᏙ
Мөр 17:
[[12-р зуун]]аас эхлээд Японы [[самүрай]] нарын дунд [[Жүжицү]] хэмээх тулааны урлаг өргөн дэлгэрсэн байна. Жүжицүгээс нийтдээ 100 гаруй тулааны урлагийн урсгал бий болсон гэгддэг.
 
[[Мэйжигийн хувьсгал]] гарснаас хойш Жүжицүгээр хичээллэдэг хүмүүс багасаж ирсэн. Энэ үед [[1882]] онд [[Каноо Жигороо]] нь хэвтээ барилдаан болон атемивазаг голлодог [[Тэнжиншинёо]], босоо барилдаан голлодог [[Китоо]] хэмээх жүжицүгийн 2 урсгал дээр тулгуурлан, өөрийнхөө Китоогийн туршлагаас "Тэнцвэр алдагдуулах" чадварын талаар нарийн боловсруулж гимнастик, бие заслын аргачлал, бие бялдаржуулалт, тулааны урлаг болгон, хүнийг боловсруулж хөгжүүлэх аргачлал боловсруулж "Жүдо" хэмээн нэрлэн, хуучин Токиогийн [[Шитая]] дүүрэгт орших [[Эйшо сүм]]д [[Коодоокан]]г байгуулсан байна.
 
[[Коодоокан]] нь жүжицүгийн урсгал дунд цөөнх байсан. [[Коодоокангийн 4 эзэн|Коодоокангийн 4 эзний]] нэг болох [[Сайгоо Широо]] нь Японы Цагдаагийн ерөнхий газрын Тулааны урлагийн тэмцээнд аварга болсноор орон даяар Коодоокан жүдог хүлээн зөвшөөрсөн.
 
=== Дэлхий дахинд тархсан нь ===
Жүдо нь [[1964]] оны [[Токиогийн олимп|Токиогийн Зуны олимпод]] албан ёсны тэмцээний төрөл болон орсон. Эмэгтэйчүүдийн төрөл нь [[1988]] оны [[Сөүлийн олимп|Сөүлийн Зуны олимпод]] нээлттэй төрөл, [[1992]] оны [[Барселоны олимп|Барселоны Зуны олимпод]] албан ёсны төрөл болсон. [[Дэлхийн Жүдогийн Холбоо|Дэлхийн Жүдогийн Холбоонд]] нийт 187 орон багтдаг ба Төв штаб нь [[Сөүл]]д байдаг.
 
== Мэхийн төрөл ==