Тас: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 24:
'''Тас''' (''Aegypius monachus'') мөн '''Нөмрөг тас''', '''Нохой тас''' гэгддэг [[Харцагынхан]] овгийн өдрийн махчин шувуу юм.
 
Тэд [[Европ]]ын өмнө хэсэг болон [[Ази]], [[Испани]]ас [[Солонгос]] хүртэл тархан нутаглана. Махчин шувуудаас биеэр хамгийн том атлаа номхон дөлгөөн шувуу. Тас хэзээ ч амьд амьтанд халддаггүй бөгөөд үхсэн амьтны сэг зэмээр хооллодог учраас элдэв төрлийн нян байгальд тархахаас сэргийлдэг ашигтай. Хараа нь маш хурц учраас нисч байх өндрөөсөө буюу заримдаа 10 мянган метрийн өндрөөс ч идэш тэжээлээ олж харж чаддаг. Биеийн жин нь 11-14 килограмм, алдалсан далавчны урт нь 3 метр хүрнэ, хумс нь бат бахим боловч мохоо байдаг, толгойноос хүзүүний угийг хүртэл өд сөдгүй зулбан байдаг. Түүнчлэн бод малыг бүтнээр нь өргөөд нисэх чадалтай тул "Бодын хар" ч гэдэг. Эм тас ихэвчлэн ганцаар амьдрах бөгөөд цавчим элгэн хад, хясаа бараадан үүрээ засч аваад 1-2 өндөг гарган 55 орчим хоног дарж ангаахай болгоно. Тасын гүеэ том учир идсэн хоолоо тэндээ хадгалж байгаад ангаахай, дэгдээхэйгээ тэжээдэг өвөрмөц зохицолгоотой. Төрсөн даруйд нь эх нь ойр ойрхон хооллох тул сар хүрэхгүй шахам хугацаанд өд сөд нь ургаж, биеэ даах чадвартай болно.
Тэд [[Европ]]ын өмнө хэсэг болон [[Ази]], [[Испани]]ас [[Солонгос]] хүртэл тархан нутаглана.
Тас маш өндөрт нисдэг учир түвдүүд түүнийг "тэнгэрийн шувуу" хэмээн шүтэж бурхан бологсдынхоо шарилыг хэсэгчлэн цавчиж аварга том таснуудад өгнө. Таснууд тэдгээрийг тэнгэр лүү авч оддог бөгөөд үлдэгсэд нь тухайн нас барсан хүнээ тэнгэрийн оронд заларч байна хэмээн итгэж сүсэглэж иржээ.