Алтай сум (Говь-Алтай): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б 202.70.45.130 (яриа)-н хийсэн засваруудыг Zorigt-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 1:
'''Алтай''' нь [[Говь-Алтай]] аймгийн [[сум]] юм.
 
Тус суманд хилийн цэргийн 0214-р анги, АДХ-304 -р салбар байдаг. Тус сумын засаг даргаар [[Шарга сум]]ын уугуул С.Баярмагнай 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
Тус сум 1942 онд 200 ерх 60 гаруй мянган толгой малтайгаар Алтай сум байгуулагджээ. Одоо 928 мянган га нутагтай, 2152 хүн амтай, аймгийн төвөөс 340 км, Улаанбаатараас 1480 км зайтай Баян овоод сумын төв нь оршино. Аймгийн төвөөс баруун тийш жигүүртэн шувуудын далавч цуцам сүрлэг гурван нуруу, хүний хараа сунгасан цэлгэр гурван говийн тэртээ Монгол-Алтайн нурууны салбар Аж богдын нуруу, Цэнхэр номингийн их говийн залгаа Найман мянганы говийг хамарсан нутагтай.
Хамгийн өндөр цэг нь Аж богдын ноён оргил далайн түвшнээс 3802 метр өргөгдсөн Хүрэн товон. Нам цэг нь Элст мянган, вргестэй орчим 1100 орчим метрт оршино. Жилдээ ууландаа 116-138 мм, говьдоо 28,5 мм тундас унадаг, өвөлд дунджаар 13-23 хэм хүйтэн, зунд 25-35 хэм халуун эрс тэс уур амьсгалтай.
Аж богдын нурууны өврөөс Индэр, Гишүүнтэй, Их гол араас нь Урт, Дөрөлжийн голууд эх авч урсан говь руу орж шургана. Холбоо, Загалын жижиг нуурууд бий. Уулын хүрэн, цайвар хүрэн, говийн бор, хужир мараат, Цөлийн, гөлтгөнөт бор саарал хөрстэй уул нуруу, говь тал, цөл хосолсон нутагтай. Аж богдын нуруу, Зөөлан богд уулсаар үет, буурцагт, бутлаг ургамал ерхөг, хялгана, борог, нарийн цагаан өвс, тэсэг, шөвөг, эмгэлж, ортууз, агь, гогд, гоньд Мянганы гол, Дөхөм, Тоорой зэрэг нам дор газраар тоорой, сухай, заг, гандигар, торлог, шар мод, харгана, багалуур, бударгана, таана, хүмүүл зэрэг өвслөг, модлог ургамал голлон ургадаг.
Сумын нутагт мөн вансэмбэруу, алтан гагнуур, лидэр, гоёо, царван, үүргэнэ, хурдан цагаан, таван салаа, гоньд бивлин, гандигарын буурцаг, зээргэнэ зэрэг эмийн ургамал, хад, тошлой, хармаг, бажууна, зэрлэг сонгино, чацаргана, мөөг, хүмэл, мангир зэрэг хүнс тэжээлийн ургамалтай. Хужрын ихээхэн нөөцтэй. Баянбүрдүүдэд улиас, тоорой, сухай, загийн ойтой.
 
Залаа, Тавилантын нуруу, Тэвх, Ойм, Аж богдын ар өвөр аараг толгодод аргаль, угалз, шовх хясаа хад бүхий өвөр хавцлаар янгир, говь талаар хавтгай, хулан, хар сүүлт зээртэй. Ажийн нуруугаар тарвагатай. Алтан хайрхан, Шандын орчим нутгаар цагаан тарвага тааралддаг. Ирвэс, шилүүс, чоно, үнэг, хярс, мануул, суусар, өмхий хүрэн зэрэг араатан амьтад тас, ёл, хойлог, ятуу, ногтруу зэрэг жигүүртэн шувууд байнга нутаглан амьдарна. Өвөлдөө онц их хүйтэрдэггүй тун сайхан нутаг бол Алтай сум.
 
Мянганы голын олон булгийн усыг ашиглаж тариалан эрхлэх бүрэн боломжтой. Энд юу л тарина тэр бүхэн ургадаг. Хар чавга, шар чавга, тарвас, хулуу, чацаргана гээд ургана. Өргөст хэмх, улаан лооль энд зүгээр гадаа /хүлэмжгүй/ тариад л ургаж байдаг юм. Сумын нутгийн баялаг сайн судлагдаагүй. Гэвч эрдэс баялгийн цөөнгүй илэрц ажиглагддаг. Барилгын чухал материал болох улаан, саарал өнгийн боржин чулууны их нөөцтэй, усан ба утаат болор, бал чулуу, төмөр, зэсийн хүдэр, гөлтгөнө, азбест, эпидот, турмалин, мөсөн шүүний илэрцүүд одоогоор мэдэгдэж байгаа юм. Ялангуяа бал чулуу, гөлтгөний илэрц нилээд ирээдүйтэй цэвэрээрээ тааралдаж байна. Апт, хар тугалга ч байж болох магадлалтай байгаа юм.
 
Хятад улс руу гардаг худалдааны Бургастайн боомт сумын төвөөс 30 км зайтай байрлана. Аймгийн хил худалдааны ганц боомт юм. 1954 онд хөдөө аж ахуйн "Хөгжил"- нэгдэп байгуулагдан үйлдвэрлэлийн ашиг орлого сайтай ажиллан хүн ардынхаа амьдралыг дээшлүүлэхэд зохих үүрэг гүйцэтгэж байв. Сумын нутаг тэмээ, ямаа өсгөн үржүүлэх нөхцөл илүүтэй.
 
Энэ нутгийнхан малынхаа сааль сүүг сайн боловсруулдаг, Ажийн бор нэртэй тослог, амт сайтай зөөлөн сайхан ааруул хийдгээрээ нэрд гарсан юм.
2009 оны байдлаар Алтай сум 2000 тэмээ, 1874 адуу, 879 ухэр, 12556 хонь, 52316 ямаа бүгд 69720 толгой малтай байна.
Сумд 10 жилийн сургууль, хүний их эмчийн салбар, мал эмнэлэг, холбоо харилцаа, худалдаа, соёл, үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулж байна. Мөн суманд хилийн цэргийн 0214-р анги, АДХ-304 -р салбар байдаг.
{{Говь-Алтай}}
{{stub}}