Леонардо да Винчи: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: su:Leonardo da Vinci
Мөр 3:
 
== Намтар ==
Леонардо да Винчи нь [[Итали]] улсын [[Флоренц]] хотын ойролцоо [[Винчи (Итали)|Винчи]] гэдэг газар [[1452]] онд нотариатч Пьеро да Винчийн гэр бүлд мэндэлжээ. Тэр бага наснаасаа ажил хөдөлмөр эрхэлж 15 нас хүрэх үедээ уншиж, бичиж сурч, бага зэрэг [[арифметик|арифметикийн]] ухаан сурчээ. Түүнийг 15 настай байхад нь аав нь [[Андрей Верокио]] гэдэг нэгэн авъяас билигтний туслах болгосон нь Леонардод амьдралын чухал алхам болжээ. Леонардо эндээс маш ихийг сурчээ. Ганц зураг ч биш янз бүрийн хөдөлгүүр, механик техникийн тухай ч мэдлэгтэй болов. Хожим түүний нээлт хийсэн бүхний үндсийг энд л сурсан гэж болно. Тэрээр Андрей Вероклогийн хөрш [[Полаяла Анатоли]] хэмээх амьд биеийг судлагчид ч мөн тусалдаг байсан бөгөөд тэр үед төдий л хөгжөөгүй анатомийн шинжлэх ухаан Леонардогийн сонирхолыг гойдонцгой татаж байв. Дараа нь энэ талаар анатомийн олон зурлага хийх болов. Тэр үед Леонардогийн зургийн их авъяас нь тодорч Флоренцийн зураачдын нийгэмлэгт орсон боловч Верокиогийн дэргэд дахин 5 жил байжээ.
 
Леонардо маш нарийн мэдрэмжтэй, зургийн сайн багш болж болох байсан боловч зургийн багштайгаа хамт зургаа зурсаар, түүнд тусалсаар байв. Тэр багшийнхаа зурж дуусаагүй зургийг үргэлжлүүлэн зурж сайн үнэлэлт авах нь их байжээ. Ингээд олон жилийн "сурагчийн" амьдралаа үдэж [[Милан|Миланд]] очиж хотын захирагчийн удирдлагад ажиллах болов. Тэр зөвхөн урлаг биш мөн шинжлэх, ухаан боловсролын салбарт анхаарлаа хандуулах болов.
 
Тэр маш их хөдөлмөрлөдөг байв. Түүний хувьд харах мэдрэмж хамгийн чухал нь байвюм. Тэрээр бүх юмыг ажиглаж, тэр бүхнийгээ зурж, тэмдэглэдэг байвбайсан. [[Ном]] их уншин, уншсан ном бүрийнхээ төгсгөлд өөрийн санал бодлоо бичдэг байжээ. Түүний бичиж тэмдэглэсэн нь асар их бөгөөд мянга мянган хуудас боловч бидэнд зөвхөн 31 дэвтэр л уламжлагджээ. Түүний бичиж, зурж, тэмдэглэсэн энэ дэвтрүүд нь олон орны музейд хадгалагдаж байна. Тэр бусдаас огт өөрөөр бичиж тэмдэглэдэг нь сонирхолтой. Өөрөөр хэлбэл тэр эсрэг чиглэлээр бичдэг, мөн бичиж зурахыг хослуулдаг байжээ. Түүний дэвтрүүдэд зургийг бичгээр, бичгийг зургаар гүйцэлдүүлж тайлбарласнаас ихэнх хэсэгт зураг байна. Тиймээс түүнийг [[шинжлэх ухаан|шинжлэх ухааны]] тайлбарт зургийн "эцэг" гэж болно.
 
[[1500]]-гаад оны үед [[Франц|Францчууд]] [[Милан|Миланыг]] эзлэх үеэр Леонардо [[Флоренц]] руу буцжээ. Тэрээр аялан явах дуртай, явсан газрынхаа зургийг тоймлон зурж явдаг байв. Тэр алдарт "[[Мона Лиза]]"-г энэ үед л бүтээсэн гэдэг.