Ринчинбал хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "right| 1325 оны улаан барс жил төрсөн. Хүслэн хааны хөвгүүн юм. 1332 оны хар бич..."
 
No edit summary
Мөр 1:
[[Файл:Rinchinbal_khan.jpg‎|right||250px|Image: 250 pixels]]
'''Ринчинбал Хаан'''
1325 оны улаан барс жил төрсөн. Хүслэн хааны хөвгүүн юм. 1332 оны хар бичин жил дор хаан ширээнд сууж хоёр cap болоод насан өөд болжээ.
Ринчинбал Хаан нь 1325 оны улаан барс жил олноо Хутагт Хаан хэмээн өргөмжлөгдсөн Хүслэн Хааны 2 дахь хөвгүүн болон мэндэлсэн бөгөөд Монголын түүхэн дэх хамгийн богино хугацаанд хаан ширээнд суусан хаан юм. Эцгийгээ Төв Азид цөлөгдсөн байхад төржээ.
 
Тухайн үед хаан ширээнд байсан Төвтөмөр хаан түүний аав Хутагт Хааныг цөллөгт явуулсан ба дараачийн хаан ширээг залгамжлах хүнээр өөрийн хүү Аратнадараг томилсон ба өөрийн хүүгийн хаан ширээг замгамжлахыг найдвартай болгохын тулд Төвтөмөр хааны хатан Будашири Ринчинбал Хааны эх Бабушаг цаазлан хороож, төрсөн ах Тогоонтөмөрийг нь Солонгос нутаг руу цөлжээ.
Гэвч энэ бүх үйл нь хожмоо хэрэггүй болсон юм. Учир нь Аратнадара энэ үйл болсноос сар гаруйхны дараа амь үрэгдсэн байна.
 
Ингээд 1331 онд Төвтөмөр хаан насан эцэслэхийн өмнө өөрийн ахыг цөллөгт явуулж гэр бүлд нь увайгүй зүйл хийсэндээ гэмшиж түүний хүүхдүүдийн нэгийг хаан ширээнд залгамжлахыг гэрээслэж үлдээсэн байна. Ийнхүү Ринчинбал Хаан зургаахан насандаа хаан ширээнд заларсан боловч төд удалгүй 2хон сарын дараа насан эцэслэжээ.