Наполеон: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: su:Napoleon Bonaparte |
No edit summary |
||
Мөр 25:
Хожим Эзэн хаан '''I Наполеон''' гэгдэх болсон '''Наполеон Бонапарт''' ({{lang-fr|Napoléon Bonaparte}}; 1769 оны 8-р сарын 15 – 1821 оны 5-р сарын 5) [[Европ]]ын түүхэнд хамгийн их нөлөөлсөн, [[Франц]]ын цэрэг, улс төрийн зүтгэлтэн юм.
[[Корсик]]т төрж, эх газрын Францад их бууны офицер болон бэлтгэгдсэн Наполеон [[Францын анхдугаар бүгд найрамдах улс]]ын үед алдар хүнд олж авсан ба Францын эсрэг [[Анхдугаар эвсэл|Анхдугаар]]
1812 онд Оросыг дайлсан нь Наполеоны хувь тавиланд эргэлт гаргав. Түүний Их Арми ({{lang-fr|Grande Armée}}) дайны явцад сүйрч, дахин хэзээ ч бүрэн сэргээгүй юм. 1813 онд [[Зургадугаар эвсэл]] Наполеоны цэргийг [[Лайпцигийн тулалдаан|Лайпцигт]] бутцохиж, дараа жил нь Эвсэл Франц руу довтолж, Наполеоныг хаан ширээнээсээ буухад хүргэсэн бөгөөд түүнийг Элба аралд цөлжээ. Нэг жил хүрэхгүй хугацааны дараа Наполеон Элбагаас оргож, эргэж эрх мэдлээ олж авсан боловч 1815 оны 6-р сард [[Долдугаар эвсэл]] эхэлж Англи Пруссын хамтарсан цэргийг тосож[[Ватерлоогийн тулалдаан]]д ялагджээ. Наполеон амьдралынхаа сүүлийн зургаан жилийг Гэгээн Еленагийн арал дээр Британийн хяналт дор өнгөрөөж, тэндээ нас нөгцжээ. Задлан шинжилгээгээр түүнийг ходоодны хорт хавдраар өнгөрсөн гэж дүгнэсэн боловч Стен Форсхуфвуд болон бусад эрдэмтэд түүнийг хүнцлээр хордуулж алсан гэж үздэг.
Наполеон шинэчлэн байгуулсан Францын армиар томоохон ялалтууд байгуулж, янз бүрийн эх сурвалжаас тактикаа боловсруулдаг байлаа. Түүний цэргийн ажиллагааг дэлхий даяар цэргийн академиудад судалдаг бөгөөд түүхэнд тодорсон хамгийн аугаа их жанжнуудын нэг гэж тооцогддог. Өрсөлдөгч, дайснууддаа дарангуйлагч гэж үзэгддэг байсан боловч Наполеон [[Баруун Европ]]ын ихэнх улс орны захиргаа, шүүх засаглалын үндэс болсон [[Наполеоны код]]ыг гаргаснаараа дурсагддаг юм.
== Эшлэл ==
|