Загалмайтны аян дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.5.5) (робот Нэмж байна: ceb:Mga Krusada
No edit summary
Мөр 6:
Уг дайнууд нь зөвхөн [[Левант]]ийн тэрс номтон, шашингүй үзэлтнүүдийг номхотгох шашны зорилготой байв. Гэвч [[улс төр]], [[эдийн засаг]], [[Шашин|шашны]] үзэл санаа холилдсон байсны илрэл нь шашин шүтлэгийн зөрчилтэй байсан ч, 5 дахь аян дайны үеэр лалын шашинт Селжүк Түрэгийн [[Румын Султант улс]] нь загалмайтнуудтай холбоотон болж тулалдаж байснаар илэрдэг.
Загалмайтнууд олон удаагийн аян дайны үр дүнд маш хол газарт хүрч чадсан ч Христийн шашинт улсуудын дотоодын улс төрийн зөрчилдөөн нь тэдний үндсэн зорилгыг бусниулж байсан байна. Тухайлбал 4 дэх аяны үед христийн шашинт [[Константинополь]] хотыг тонон дээрэмдсэн нь [[Венеци]]йн загалмайтнууд болон Византийн эзэнт гүрний хооронд зөрчилдөөн үүсгэж байжээ.
 
Европийн хувьд Ромын импери нуран унаснаар европод жинхэнэ үймээн болж байсан гэдэг... тухайн үед арай хүчирхэг байсан Карл франкуудыг овоо нэг хөл
толгойд нь оруулсан байсан бол Англичууд эрхбиш арай тусдаа тулдаа нэг юм эмх цэгцтэй байсан бол Герман, Слав, Викинг овгынхон ямар нэг нэгдсэн
удирдлага зохион байгуулалтгүйгээр Европод оршиж байлаа... Тэдний дайчид нэг нэгэн лүүгээ дайрч хүчирхийлэл үйлдэн дайны олз олох гол зорилготой
байв... энэ үед ерөнхийдөө загалмайтнууд буюу Крусадор гэсэн нэр томёо гарсан юм шиг байгаан... Энэ олон яхаас ч буцахгүй дайчидийг нэгтгэж Крусадор
нэрний доор өөр шашинтай гарууд луу дайруулах сайхан аргыг Пап олсон байгаам... ингээд зорилгогүй байсан дайчид зорилготой л болжээ... эхэн үедээ
тэдний дайсан бол мажар, слав, викингүүд байлаа... тэд тухайн үед папад захирагдадгүй байлаа...
 
 
Энэ хооронд харин Ромын Империйн нуран уналтаас хойш Арабын ертөнц маш их хүчирхэгжлээ... Тус Тусдаа Халифтууд байсан бол Лалын шашин тэднийг нэгтгэн
зангидаж арабын ертөнцөд Персүүдээс хойшхи түүхэн томоохон тэсрэлт гэж хэлхэд болно... Грекүүдэд цохиулсанаас хойш Македони Ромын нөлөөг хүлээн
зөвшөөрч байсан Арабууд энэ үед л толгой өндийж чадсан юм... хойд африк дундад ази бага азид хяналтаа тогтоосон тэдний дараагийн зогсоол нь Испани
Португаль байлаа... Тэдний нөлөөг тэнд бариж байсан хүн бол Карл л байсан гэдэг... Арабуудын харц мэдээж хэрэг газарзүйн маш тохиромжтой байрлал дээр
байсан Византийн империйг хараалж байлаа... Лалын ертөнцийн өмнө юу юугүй өвдөг сөхөрчихөд бэлэн байсан Византийнхан Папаас тусламж ирсэн ч цаадах нь
ортодокс энэ тэр гээд тоогоогүй юм шиг байгаам... Лалын ертөнц цэрэг зэвсгийн хүчээр ч хүчирхэгжээд зогсоогүй бөгөөд урлаг шинжлэх ухаан ч гэсэн маш
өндөр түвшинд хүрсэн байсан гэдэг...
 
 
Ийнхүү алхам дутам ойртож буй аюул сүр хүчний эсрэг европууд нэгдэн тэмцэхээр шийдэснээр Иберид Лалынхны түрэлтийг анх удаа зогсоож чадсан байгаа
юм...
 
 
за тэгээд үүнээс хойш Византийнхны хүсэлтийг папаар уламжлуулсан ухаан муутай европууд 9-н ч удаа ариун газраа хамгаалахаар бага азид очсон байгаам...
заримд нь ялж заримд нь ялагдсаар байсан байгаам... Лалын ертөнцийн хүчирхэгжилтийг дарж нэг есондоо европ лүү түрэх түрэлтийг зогсооход манайхан бас
их хувь нэмэр оруулсан юм шиг байгаамаа... Дундад азийн хамгийн хүчирхэг гүрэн Хорезмийг унаган улмаар урагшилж багдадыг үнсэнд нь хутгаад бага ази
хүрч байж зогссон байгаам... ингэснээр Монголчуудын байлдан дагууллаас болж нэг хэсэгтээ л арабуудын хүч суларчээ... харин 14-15-р зуунд Селджүкүүд
хүчирхэгжиснээр Византийн сүйрэл ирсэн байгаам... Туркууд Византийг унагаад зогсоогүй балканы хойг дээр бараг 20-р зуун хүртэл нөлөөгөө бариж байсан
байгаам даа... хэрвээ Монголчуудын байлдан дагуулал болоогүй байсан бол арабууд Византийг тэрнээс хамаагүй өмнө унагаж балканы хойгийг мэдэлдээ авах
байсан байх... цаашлаад төв европ руу ч цөмрөх байсан юм уу бүү мэд...
 
 
== Загалмайтны аян дайнууд ==