"Чингүнжав"-ны өөр хувилбарууд

no edit summary
Хойдын ван Амарсанаа, Хотгойдын шадар ван Чингүн¬жав, Өмнөд хорчиний эфү Сэндэвбалжир нар элч довтолгон урьдаас үгсэн тохирсноор Манжийн эсрэг тэмцлээ 1755 онд эхлэж Монгол түмний гурван жилийн эх оронч их тэмцэлийг өрнүүлсэн юм. Дараа жил нь Чингүнжавын цэрэг Хиагт, Их хүрээнд бугшсан Манж цэргийг уулгалан дайрч, улмаар тэр жилийнхээ намрын дунд сарын эхээр Их хүрээнд чуулхаар тогтжээ.
Шадар ван Чингүнжав Хан голоос мянган цэрэгтэйгээр алба хаян Халх нутгаа зорин довтолгож, улмаар манжийг эсэргүүцэн бослого гаргасан ийн учиртай. Түүний эх оронч тэмцлийг Халх түмэн төдийгүй, II Жавзундамба хутагт, түшээт хан Ямпилдорж, засагт хан Балдир, сэцэн хан Манибадир, Сайн ноён Дэчинжав, гүн Дамиран зэрэг нөлөө бүхий хүмүүс дэмжиж эр цэрэг, унаа хөсөг, зэр зэвсэг, хүнс хоол зэрэг ар хангалтын хэрэгтэй бүхнээр сэлбэн туслаж байв. Ар халхад хүчээ авч буй энэ бослогын тухай дуулсан Манжийн хаан бослогын гол удирдагчийн хүчийг салган ганцаардуулах аргыг сүвэгчлэн, Халхын бүх ноёдод Чингүнжавыг даруй барихыг зарлиг болгож, Улиастайн жанжнаар Чин ван Цэнгүнжавыг томилж, их цэргийг авч Чингүнжавын цэргийг дарж, түүнийг барихыг даалгажээ. Цэнгүн жав халхаас цэрэг татаж, хүчээ зузаатгах гэсэн боловч бүтсэнгүй. 1756 оны арван сарын сүүлээр 1000 цэрэг авч замдаа Хөх хотын Вү Чан жанжны 2000 цэрэгтэй нийлж, хотгойд нутгийг зорьсон байна. Манжийн цэргийн сүр хүчээс айсан Чингүнжавийн цэргийн ангийн удирдагч нар цэргээ авч, Чингүн жаваас салж одсон байна. Манжийн цэрэг хотгойд нутагт ирэхэд Чингүн жавын цэрэг 500 болтлоо цөөрсөн учир тосож байлдахыг бодсонгүй цэргээ авч Шишгэд орж хүчээ зузаатгах гэсэн боловч, дайсны их хүчэнд түрэгдэн аргагүй эрхэнд ухарч Өлийн даваа хүрч, цэргээ тарааж зуугаад хүнийг авч оросын хил гарахаар явсан байна. Явах зам нь хэцүү өндөр уул даваа, хад асгатай учир цэргүүдийн зарим нь амь алдаж, нэг хэсэг нь оргон зайлснаар 50 орчим хүнтэй Оросын хилийн ойролцоох Жиянхас гэдэг газар хүрч буудалжээ. Энэ үед хар Дархадын зайсан Азар, Намжил нар Манжийн цэргийг газарчлан очиж, Чингүнжавын буудалсан жижиг толгойг бүслүүлжээ.
 
Чингүнжав урвасан тухай Манжийн хааны буулгасан зарлиг.
 
“Тэнгэрийн тэтгэсний хорин нэгдүгээр он намрын дундад сарын арван зургаанд.
Зарлиг буулгасан нь.
Олон Халхчуудад зарлиг буулга.
Танай олон Халхчууд цөм үе бүр төрийн хишгийн хүлээсэн хүн юунд нэгэн бузар Чингүнжавын дэмий зохиосон нэг үгэн дор хувьсгаж даруй ингэж явсан аж хэмээн гайхдаг билээ, эдүгээ сонсхул да цэргийн хэрэгт зүдэрсэн учир дор санаа тогтвор үгүй хэмээмүй. Миний энэ цэрэг хэрэглэсэн нь хэний тул агсан аж, чухам танай олон Халхуудын тул биш буюу, танай олон Халхуудын үл мэдэх нь үнээрэн юу, урьд гурван цэрэг нар дагаж ирснийг би хүлээж авах үгүй болвоос бусдын гэр өрхийг авч ирсэн бишүү, хүлээн үл авах ёсон буюу, даруй хүлээн үл авах болтугай, тэдгээр бас зөв зүгээр байнуу, эрх үгүй танай олон Халхчуудыг дэмий дээрэмдэх булаахуй дор хүрнэм. Иймийн тул би сая хүлээн авч суулгав, цэрэг нар хүмүүн басхүү номхон даруу зөв зүгээр байсан аж, Амаргсанаагийн залихай муу байдлыг үзвээс түүнийг дагаж ирснийг хүлээн үл авах болвоос тэр тогтож танай Халхчуудыг дээрэмдэж танай нутгийг эзлэх буй за, би шийтгэсэн нь сайн тул сая түүнийг гаргав би улсын цалинг хайрлал үгүй их цэргийг гаргаж Зүүнгарын газрыг төвшитгэн тогтоосон нь цөм танай олон Халхчуудын тул болой, даруй эдүгээ хулгайч Амаргсанааг барихуй дор мөн баруун замаар Өөлд нарын цэргийг гаргаж хасганы зах дор орж Амарсанааг үдэш маргад даруй барьж олном, хойд замын цэргийг харин зүгээр сүр бадруулж илгээсэн асар зовоосон газар үгүй Амарсанаа хэмээгч зүг нэгэн босуул буй за барьж оловч эс оловчиг даруй цэрэглэхийг байж гарган олон Халхчуудыг жаргуулан суулгая хэмээсэн билээ. Санамсар үгүй хулгайч Чингүнжав урьд Амарсанаа дор самбаачилж явсан учир дор өөрийн ганцаар ялаас хэлтрэхийг хичээж олныг цөм ял торготугай хэмээн зальхай муу санаа үүсгэж дэмий үг зохиож олон Халхчуудыг хувьсгуулж явав. Олон Халхчуудын дотор түүний цуурхах үгийг сонсож харуул өртөөнөөс ангижирч нутагт хойш одсон нь буй харгалзан хүлээсэн нь мөн буй хулгайч Чингүнжав ингэж олныг хувьсгуулж урвасан бөгөөтөл үүнийг барих үгүй болвоос цэргийн хэргийн бас байж болмуй эдүгээ тийн цэргийн хэргийг байсан үгүй нь цөм Чингүнжавын нэгэн хүний хараа болой. Да цэргийн хэргийг байя гэвээс тэр маш хялбар гагцхүү бүгдийн хүчээр Чингүнжавыг хурдан барихаар одтугай. Чингүнжавыг барьж олсон хойно цэргийн хэргийг даруй байж болном бишүү. Та хэрбээ хүчин мөхөс Чингүнжавыг барьж чадах үгүй болвоос та албанаа явах нь болвоос өөр өөрийн заасан газарт одож тушаасан албанд явтугай нутагт буй нь болвоос өөр өөрийн нутгийг харъяалж зүв зүгээр байтугай. Би дотоод газрын цэргийг гаргаж Чингүнжавыг бариулмуй. Чингүнжав бузар тэр бас хааш оргож чаднам. Чингүнжавыг барьж ял хийхгүй болвоос тэр үнэхээр цэрэг байх өдөр үгүй бишүү. Танай олон Халхчууд хэрвээ Чингүнжавыг барихгүй бөгөөд бас өөрийн заасан газарт одож алба хааж явахгүй болвоос үүнд харин цэргийг нэмж гаргах буй за. Бас цэргийг байх хууль байнуу. Та хишгийг тэрсэлж урваваас би бас таныг хялбараар тавимуй. Миний цэргийн хүч улсын цалинг та цөм мэдэх бишүү таны зүүн зах болвоос Солон цэрэг буй, өмнөд этгээд болвоос Дотоод засгийн цэрэг буй, дундад зам болвоос Манж цэрэг буй, би их цэргийг гаргаж таныг дайлваас танай нутгийг хамаж чадахгүй хэмээх байтуйгай танай хөвгүүд ачийг цөм хамаж үл чадахуй дор хүрнэм бишүү. Урьд болвоос та харин Зүүн гар дор одох нэгэн зам буй билээ. Эдүгээ Зүүнгарын газар цөм миний газар болсон. Орос болвоос харилцан босуулыг шингүүлэхгүй, та хаана одном. Үнэхээр Чингүнжавын албат болоё гэнүү. Хаана суунам. Та хянаж сана бие үхэхийг эрж явбаас тэр цагт хүрсэн хойно ... тушаасан албанд явж зүв зүгээр байваас танай дордос ард урьд бэрхээр олны цуурхах үгэн дор хөдөлсөн буй за. Би нарийвчлах газар үгүй даруй танай ард болтугай. Мөн бачмаг дорд ард захирч чадсангүй байнам. Би мөн уучлан хэлтрүүлж нарийвчлах газар үгүй ... хэмээжээ.
/ Бичгийн төгсгөлийн хэсэг үгүй болно /
Цэнгүн жав халхаас цэрэг татаж, хүчээ зузаатгах гэсэн боловч бүтсэнгүй. 1756 оны арван сарын сүүлээр 1000 цэрэг авч замдаа Хөх хотын Вү Чан жанжны 2000 цэрэгтэй нийлж, хотгойд нутгийг зорьсон байна. Манжийн цэргийн сүр хүчээс айсан Чингүнжавийн цэргийн ангийн удирдагч нар цэргээ авч, Чингүн жаваас салж одсон байна. Манжийн цэрэг хотгойд нутагт ирэхэд Чингүн жавын цэрэг 500 болтлоо цөөрсөн учир тосож байлдахыг бодсонгүй цэргээ авч Шишгэд орж хүчээ зузаатгах гэсэн боловч, дайсны их хүчэнд түрэгдэн аргагүй эрхэнд ухарч Өлийн даваа хүрч, цэргээ тарааж зуугаад хүнийг авч оросын хил гарахаар явсан байна. Явах зам нь хэцүү өндөр уул даваа, хад асгатай учир цэргүүдийн зарим нь амь алдаж, нэг хэсэг нь оргон зайлснаар 50 орчим хүнтэй Оросын хилийн ойролцоох Жиянхас гэдэг газар хүрч буудалжээ. Энэ үед хар Дархадын зайсан Азар, Намжил нар Манжийн цэргийг газарчлан очиж, Чингүнжавын буудалсан жижиг толгойг бүслүүлжээ.
1756 оны арваннэгдүгээр сарын 28ны үүрээр Чингүн жав бүслэлтийг сэт дайран гарахыг завдаад чадалгүй баригджээ. Энэ тухай Манжийн хаанд Тэнгэрийг тэтгэсний 21 оны 12 сарын 4нд чин ван Цэнгүнжавын айлтгасан айлтгалд "Хулгай Чингүнжав нэгэн морийг унаж", манай хорьсныг дайран гараад оргосугай гэхэд түмдийн тэргүүн тайж Ламжав, бэйл Цомцогжавын хошууны тогосын отго хадсан залны занги Чой, хиа Намхай гурвуул тосож Чингүнжавыг барьсан гэжээ"
Anonymous user