"Чингүнжав"-ны өөр хувилбарууд

no edit summary
Хойдын ван Амарсанаа, Хотгойдын шадар ван Чингүн¬жав, Өмнөд хорчиний эфү Сэндэвбалжир нар элч довтолгон урьдаас үгсэн тохирсноор Манжийн эсрэг тэмцлээ 1755 онд эхлэж Монгол түмний гурван жилийн эх оронч их тэмцэлийг өрнүүлсэн юм. Дараа жил нь Чингүнжавын цэрэг Хиагт, Их хүрээнд бугшсан Манж цэргийг уулгалан дайрч, улмаар тэр жилийнхээ намрын дунд сарын эхээр Их хүрээнд чуулхаар тогтжээ.
Шадар ван   Чингүнжав Хан голоос мянган цэрэгтэйгээр алба хаян Халх нутгаа зорин довтолгож, улмаар манжийг эсэргүүцэн бослого гаргасан ийн учиртай. Түүний эх оронч тэмцлийг Халх түмэн төдийгүй, II Жавзундамба хутагт, түшээт хан Ямпилдорж, засагт хан Балдир, сэцэн хан Манибадир, Сайн ноён Дэчинжав, гүн Дамиран зэрэг нөлөө бүхий хүмүүс дэмжиж эр цэрэг, унаа хөсөг, зэр зэвсэг, хүнс хоол зэрэг ар хангалтын хэрэгтэй бүхнээр сэлбэн туслаж байв. Ар халхад хүчээ авч буй энэ бослогын тухай дуулсан Манжийн хаан бослогын гол удирдагчийн хүчийг салган ганцаардуулах аргыг сүвэгчлэн, УрианхайнХалхын Ханбүх голынхныгноёдод Чингүнжавыг даруй барихыг зарлиг болгож, Улиастайн жанжнаар Чин ван Цэнгүнжавыг томилж, их цэргийг авч Чингүнжавын цэргийг дарж, түүнийг барихыг даалгажээ. Цэнгүн жав халхаас цэрэг татаж, хүчээ зузаатгах гэсэн боловч бүтсэнгүй. 1756 оны арван сарын сүүлээр 1000 цэрэг авч замдаа Хөх хотын Вү Чан жанжны 2000 цэрэгтэй нийлж, хотгойд нутгийг зорьсон байна. Манжийн цэргийн хүчээрсүр хүчээс айсан Чингүнжавийн цэргийн ангийн удирдагч нар цэргээ авч, Чингүн жаваас салж одсон байна. Манжийн цэрэг хотгойд нутагт ирэхэд Чингүн жавын цэрэг 500 болтлоо цөөрсөн учир тосож байлдахыг бодсонгүй цэргээ авч Шишгэд орж хүчээ зузаатгах гэсэн боловч, дайсны их хүчэнд түрэгдэн аргагүй эрхэнд ухарч Өлийн даваа хүрч, цэргээ тарааж зуугаад хүнийг авч оросын хил гарахаар явсан байна. Явах зам нь хэцүү өндөр уул даваа, хад асгатай учир цэргүүдийн зарим нь амь алдаж, нэг хэсэг нь оргон зайлснаар 50 орчим хүнтэй Оросын хилийн ойролцоох Жиянхас гэдэг газар хүрч буудалжээ. Энэ үед хар Дархадын зайсан Азар, Намжил нар Манжийн цэргийг газарчлан очиж, Чингүнжавын буудалсан байлданжижиг дагуулахыгтолгойг санаархжээбүслүүлжээ.
1756 оны арваннэгдүгээр сарын 28ны үүрээр Чингүн жав бүслэлтийг сэт дайран гарахыг завдаад чадалгүй баригджээ. Энэ тухай Манжийн хаанд Тэнгэрийг тэтгэсний 21 оны 12 сарын 4нд чин ван Цэнгүнжавын айлтгасан айлтгалд "Хулгай Чингүнжав нэгэн морийг унаж", манай хорьсныг дайран гараад оргосугай гэхэд түмдийн тэргүүн тайж Ламжав, бэйл Цомцогжавын хошууны тогосын отго хадсан залны занги Чой, хиа Намхай гурвуул тосож Чингүнжавыг барьсан гэжээ"
  Хааны бас нэгэн далдын санаа нь Амарсанааг гэнэдүүлэн барих хорон  ухааныг сүвэгчилсэн байжээ.
  Хааны бас нэгэн далдын санаа нь Амарсанааг гэнэдүүлэн барих хорон  ухааныг сүвэгчилсэн байжээ. Үүнээс зургаан сарын дараа Жанхаст /Ханхаас 20 км хойш буй/ болсон тулалдааны үед Чингүнжав манжийн цэрэгт баригдсан билээ. Үнэн хэрэгтээ Чингүнжав манжийн¬ханд ялагдсан бус түүний дэргэд шадарлаж асан Азар зайран, Баян зайсан, Барамсэд тайж, Сүндэв лам нар сүлбэлдсэнээс болж 1757 оны нэгдүгээр сарын 17-ны үүрээр ная гаруй настай эмэг эх Балжин, 22 настай охин дүү, дөрөвдүгээр охин нь болох Цэрэнжид, тэжээмэл хүвгүүн Цэрэндондог нарынхаа хамт баригджээ. Урван тэрсэлсэн энэ бузар хэрэгт Түмэдийн тэргүүн тайш Ламжав, бэйл Цомцогжав, хошууны залан, занги Чой, хиа Намхай нар оролцсон аж.
 
  Хааны бас нэгэн далдын санаа нь Амарсанааг гэнэдүүлэн барих хорон  ухааныг сүвэгчилсэн байжээ. Үүнээс зургаан сарын дараа Жанхаст /Ханхаас 20 км хойш буй/ болсон тулалдааны үед Чингүнжав манжийн цэрэгт баригдсан билээ. Үнэн хэрэгтээ Чингүнжав манжийн¬ханд ялагдсан бус түүний дэргэд шадарлаж асан Азар зайран, Баян зайсан, Барамсэд тайж, Сүндэв лам нар сүлбэлдсэнээс болж 1757 оны нэгдүгээр сарын 17-ны үүрээр ная гаруй настай эмэг эх Балжин, 22 настай охин дүү, дөрөвдүгээр охин нь болох Цэрэнжид, тэжээмэл хүвгүүн Цэрэндондог нарынхаа хамт баригджээ. Урван тэрсэлсэн энэ бузар хэрэгт Түмэдийн тэргүүн тайш Ламжав, бэйл Цомцогжав, хошууны залан, занги Чой, хиа Намхай нар оролцсон аж.
   1757 оны 6 дугаар сарын 12-нд цогт эх оронч Чингүнжавыг хоёр хүүгийн нь хамт Бээжинд цаазлан хөнөөжээ. Түүний үнэнч албад эзнийхээ эрхий хурууг авч, өртөөлөн явсаар төрсөн нутагт нь очиж оршоосон гэдэг. Өдгөө хотгойд түмэн түүний дурсгалыг хүндэтгэж Жанхас Бор толгойг - Ван толгой хэмээн нэрийдэж, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутагт Чингүнжавын хөшөөг босгожээ. Улаан голоо тасартал, эцсийн амьсгалаа хураатал Манж, Хятадын өмнө сөхрөө үгүй Чингүнжав Эх орондоо үеийн үед дуурсагдан амьд үлдсэн гэрэлт хөшөө мөн хэмээн түүхэнд дуурсжээ.
Anonymous user