Дэлхийн хоёрдугаар дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.6.5) (робот Өөрчилж байна: war:Ikaduha nga Gera Pangkalibutan
Мөр 43:
[[1939]] оны [[9 сарын 1|9 сарын 1-нд]], [[Адольф Гитлер]] ба [[Нацист нам|Нацист намаар]] удирдуулсан [[Герман|Германчууд]] [[Дэлхийн нэгдүгээр дайн]]д алдсан газар нутгаа эргүүлж авах гэж [[ЗХУ|ЗСБНХУ]]-тай байгуулсан нууц гэрээний дагуу [[Польш]] руу довтоллоо. ЗСБНХУ нь [[9 сарын 17|9 сарын 17-нд]] энэ түрэмгийлэлд оролцож эхэлсэн юм]]<ref>Zaloga, Steven J. ''Poland 1939: The Birth of Blitzkrieg'', pg. 80</ref>. Үүний хариуд [[Их Британи]], [[Австрали]], [[Шинэ Зеланд]], [[Франц]] есдүгээр сарын 3-нд Германд дайн зарласан юм<ref>May, Ernest R. ''Strange Victory: Hitler's Conquest of France'', pg. 93</ref>. Өмнөд [[Африк]] ([[9 сарын 6|9 сарын 6-нд]]) ба [[Канад]] ([[9 сарын 10|9 сарын 10-нд]]) дээрх улсуудыг даган дайн зарлав. Герман нь Блицкриг буюу “цахилгаан дайн” гэдэг тактикийн дагуу Польшийг 5-хан долоо хоногийн дотор эзлэв. Зөвлөлтүүд мөн [[Польш]]ийн тодорхой хэсгийг өөртөө нэгтгэсний дараа, Балтийн орнууд руу довтолсон байна. [[Финлянд]] 4 сар тулалдсаны эцэст Москватай энхийн гэрээ байгуулав<ref>Hanhimäki, Jussi M. ''Containing Coexistence: America, Russia, and the "Finnish Solution"'', pg. 13</ref>. 1940 оны дундуур ЗСБНХУ өөрийн эзэлсэн Балтын орнууддаа зөвлөлт маягийн дэглэм тогтоов<ref>Bilinsky, Yaroslav. ''Endgame in NATO's Enlargement: The Baltic States and Ukraine'', pg. 9</ref>. Герман [[1940]] онд [[Норвеги]], [[Голланд]], [[Бельги]], [[Франц]]ыг, [[1941]] онд [[Югослав]], [[Грек]]ийг довтолж, түргэн хугацаанд маш олон ялалт байгуулсан юм<ref>Commager, Henry Steele. ''The Story of the Second World War'', pg. 30</ref><ref>Reynolds, David. ''From World War to Cold War: Churchill, Roosevelt, and the International History of the 1940s'', pgs. 76, 77</ref>. Эхлээд [[Итали]]йн цэрэг, сүүлд нь Германий цэргүүд хойд Африкт байсан Британий цэргүүд рүү довтложээ<ref>Brown, David. ''The Road to Oran: Anglo-French Naval Relations, September 1939-July 1940'', pg. xxx</ref>. 1941 оны зун гэхэд Герман нь Франц ба [[Баруун Европ]]ын ихэнх хэсгийг өөрийн эрх мэдэлдээ авсан байлаа. Харин Британийг Хааны агаарын цэргийн хүчин, Хааны усан цэргийн флотын эсэргүүцлийн улмаас тийм амар дийлж чадсангүй<ref>Kelly, Nigel; Rees, Rosemary; Shuter, Jane. ''Twentieth Century World'', pg. 38</ref><ref>Goldstein, Margaret J. ''World War II'', pg. 35</ref>.
 
Гитлер нь дараа нь [[1941]] оны [[6 сарын 22|6 сарын 22-нд]] “[[Барбарос төлөвлөгөө]]”-ний дагуу гэнэтийн дайралтаар ЗСБНХУ-ыг довтлов. Зөвлөлтийн нутаг руу маш гүнзгий нэвтрэн орж, 1941 оны сүүлч гэхэд [[Москва]]д тулав<ref>Shukman, Harold. ''Stalin's Generals'', pg. 113</ref>. Зөвлөлтүүд Алс Дорнодоос буюу Манжго Зөвлөлтийн хил орчимд нөөцөлсөн цэргээ татан, сөрөг давшилтанд орлооорж[[Москвагийн тулалдаан]]д ялалт байглууж<ref>Shukman, Harold. ''Stalin's Generals'', pg. 113</ref>. [[Сталинградын тулаан]] ([[1942]]–[[1943]])-д Германий 6 дугаар армийг буулгаж аван<ref>Badsey, Stephen. ''The Hutchinson Atlas of World War II Battle Plans: Before and After'', pgs. 235-236</ref>, [[Курскийн тулаан|Курскийн тулаанд]] Германчуудыг бут цохин, Ленинградын бүслэлтийг сэтлэв<ref>Shukman, Harold. ''Stalin's Generals'', pg. 142</ref>. Дараа нь [[Улаан арми]] ухарч байсан Вермахтийг [[Берлин]] хүртэл хөөн, [[Берлиний тулалдаан|Берлиний тулалдаанд]] яллаа. Яг энэ үед Гитлер газар доорх байрандаа [[1945]] оны [[4 сарын 30|4 сарын 30-нд]] шинээр суусан эхнэр [[Эва Браунтайгаа]] хамт амиа хорлолоо.
 
Энэ үед барууны холбоотнууд хойд Африкийг [[1940|1940-өөс]] [[1943]] оны хугацаанд амжилттай хамгаалж, [[1943]] онд Италийг эзлэж<ref>Lamb, Richard. ''War in Italy, 1943-1945: A Brutal Story'', pgs. 154-155</ref>, 1944 онд [[Норманди]]д буусан 132,500 цэргийн тусламжтайгаар Францыг чөлөөлөв<ref>Zaloga, Steven J. ''US Armored Units in the North African and Italian Campaigns 19422-45'', pg. 81</ref><ref>Badsey, Stephen. ''Normandy 1944: Allied Landings and Breakout'', pg. 91</ref>. Германтай тулалдсаар ирсээр барууны холбоотнууд Райн мөрнийг гатлан Зөвлөлтийн цэрэгтэй Германий дундуур урсах Элба мөрөн дээр уулзав.