Их Монгол Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 5:
[[Ази]], [[Европ]]ын олон арван хот улсуудыг сөнөөж хэдэн арван сая хүнийг өөрсдийн эрхшээлдээ оруулсан авч Монголчуудын цэргийн тоо нь 250000-аас хэтэрч байсангүй.
Чингис хаан төв Ази, одоогийн [[Монгол]] улсын газар нутаг дахь олон арван тархай бутархай нүүдэлчин аймгуудыг нэгтгэж, Зүрчидийн [[Алтан улс]], [[Тангуд]] улс, [[Хорезмын эзэнт улс]]ыг байлдан дагуулснаар их гүрний үүсэл хөгжил эхэлжээ.
 
== Зохион байгуулалт ==
 
===Засаг захиргааны байгууламж===
[[Чингис хаан]] бага түмнээ 5 мянгат, мянгатаа зуут, зуутаа аравт болгон хуваажээ. Мянгат нь эхлээд 95 байгаад сүүлдээ 130-д хүрсэн байна. [[Чингис хаан]] ийнхүү мянгатын тогтолцоог яаравчлан бүрдүүлсэнээр Их Монгол улсьн өнө удаан тогтнох үндсийг тавьжээ. Эл тогтолцоо нь улс үндсээ батлан хамгаалах аян дайнд мордоход үлэмж хэмжээннй цэргийг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, ард олноос албан татвар авах зэрэгт нэн тохиромжтой цэрэг, засаг захиргааны нарийн чанд зохион байгуулалт байв.
 
Мянгат нь дотоод, гадаад хэмээн хуваагдах бөгөөд гадаад мянгат нь зэрэг зиндаагаараа дотоод мянгатаас даруй нэг дахин доогуур байжээ. Чингисийн эх, хөвгүуд, дүү нар болон авга [[Отчигин]] нар өөр өөрийн тусгай мянгаттай байв. Чингис хаан Отчигин, [[Өэлүн]] эх хоёрт түмэн өрх, хоёрдугаар хүү [[Цагадай]]д 8000 өрх, гуравдугаар хүү [[Өгэдэй]]д 5000 өрх, отгон хүү [[Тулуй]]д 5000 өрх, дүү [[Хасар]]т 4000, дүү [[Алчидай]]д 2000, дүү [[Бэлгүдэй]]д 1500 арх тус тус «хувь» болгон өгчээ.
 
Монголын эртний нүүдлийн нийгмийн улс төрийн эохион байгуулалтын эртний өвөрмөц нэгэн хэлбэр нь “Хишигтэн” байв. Хишигтнийг эхлээд овог, аймгийн тэргүүлэгч нар биеэ болон орд өргөөгөө хамгаалах зорилгоор бий болгожээ. [[Чингис хаан|Тэмүжин]] ч Хамаг Монголын хаан болоод бие, орд өргөөгөө сахин хамгаалах өдрийн манааны 70 торгууд, шөнийн харуулын 60 хэвтүүлээс бурдсэн 150 хүн бүхий хишигтэнтэй болжээ.
 
Их Монгол улс байгуулагдсанаас хойш хишигтний үүрэг өсч, зохион байгуулапт дэг журам нь нарийсчээ. [[Чингис хаан]] хишигтний тоог нэгэн түмд хүргэж, түүний эгнээг түмт, мянгат, эуутын ноёдын хүүхдээс бүрдүүлж, бас сул чөлөөтэй хүмүүсийн хүүхдээс ухаан, чадлаараа шалгарсныг нь сонгон оруулж байв.
 
Удалгуй хишигтэн нь хааны бие, орд өргөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах төдийгүй, улс орны дотоод дэг журам сахиулах, үймээн, самуунаас сэргийлэх онцгой үүрэг хүлээх болов. Цаашид Хишигтэн бүтэц, үүрэг зохион байгуулалтын хувьд улам өргөжиж, улс орны цэрэг захиргааны нэгдмэл төв байгууллага болон хувирчээ. Өөрөөр хэлбэл, нэг ёсны засгийн газрын үүрэг гүйцэтгэх болсон. Дээд зиндааны албан тушаалтныг зөвхөн хишигтнээс томилно. Хишигтэнд чанд сахилга, хариуцлага хүлээлгэхийн хамт онцгой эрх ямба эдлүүлж байв. Ийнхүү хишигтэн бол Их Монгол улсын төрийн гол тулгуур болж байлаа.
 
=== Хууль, засаг захиргаа ===
 
 
Чингис хааны зарлигаар шадар түшмэл [[Шихихутаг]] "[[Их Засаг]]" хэмээх кодчилсон хуулийг батлан гаргасан байна. "Их Засаг" хуулийн өмнө энгийн ард иргэд болон ихэс дээдэс тэгш эрхтэй байж, адил ял зэмлэл хүлээдэг байснаараа онцлог юм. Хуулийн ял шийтгэл нь маш хатуу байсан бөгөөд жишээлбэл дайнд явах үед урд яваа хүнийхээ санамсаргүй унагаасан зүйлийг арын хүн авч өгөхгүй бол цаазаар авах ял оноодог байв. Энэхүү хатуу засаглал нь Монголын эзэнт гүрэнг амар амгалан, тайван тогтуун улс болгох үндэс суурь нь болж өгчээ. Европын жуулчид их гүрний ард иргэдийн өндөр зохион байгуулалттай, дэглэм журамтай байдлыг гайхан шагшсан байдаг.
 
Их гүрний үед сайд түшмэд, цэргийн жажид өөрсдийн авъяас чадварт тулгуурлан сонгогддог байсан бөгөөд шашин шүтэх эрхийг чөлөөлж өгсөн байна. Ард иргэдийн доторх хулгай дээрмийг чандлан хорьж зөрчигсдийг хатуу шийтгэдэг байв. Биедээ үнэт эрдэнэ тээж яваа ганц бие эмэгтэй хүн гүрний нэг өнцөгөөс нөгөө өнцөг хүртэл ямарч саадгүй аялах боломжтой байсан хэмээн зарим хууч ярианд өгүүлдэг.
 
Их Монгол улсын үед аян дайнд мордох, их хааныг сонгох зэрэг хамгийн чухал асуудлуудыг [[Их Хуралдай]]гаар шийддэг байв. Их Хуралдайд алтан ургийнхан, цэргийн жанжид, төрийн сайдууд зэрэг хамгийн нөлөө бүхий хүмүүс уулзан цуглаж хамтаар улсын чухал асуудлуудыг шийддэг байжээ.
 
Их гүрний өнцөг булан бүрт өртөө улаа байгуулж худалдаачид, элч нарын аюулгүй байдлыг хангасан байна. Эдгээр өртөө улаагаар дамжуулан худалдаачид [[Хятад]]аас [[Ойрх дорнод]], [[Европ]] хүртэл саадгүй аялдаг байв. [[Чингис хаан]] төрийн тамгыг хэрэглэх болж, Монголчуудыг бичиг үсэгтэй болгох ажлыг эхлүүлж, мөн хуулчид, багш нар, уран бүтээлчдийг татвараас чөлөөлсөн байна.
 
Их Монгол улс өргөжин бэхжихийн хэрээр эрх зүйн болон заншлын эрхийн хэм хэмжээ нь ялгамж, онцлогоороо тодорч харилцан бие биедээ нөлөөлөн, Монголын нийгмийн харилцааны нарийн түвэгтэй байдлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ үеийн эрх зүйн хэм хэмжээг агуулсан хууль цаазын сурвалж бол [[Их Засаг]] хэмээх нэгдмэл хууль юм. Эл хууль бол нийгмийн нэг төрлийн харилцаа бус, харин олон төрлийн харилцааг зохицуулсан нэгдмэл хууль цааз байжээ. Харамсалтай нь Их Засаг хууль бидэнд бүрэн эхээрээ уламжлагдаж ирээгүй. "[[Монголын нууц товчоо]]", Рашид Ад Дины "[[Судрын чуулган]]", Жүвейний "Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх", Магакийн "Нум, сумтан ард түмний түүх" зэрэг сурвалжийн шинжтэй бүтээлүүдэд Их Засаг хуулийн хэсэг зүйл заалтууд уламжлагдан иржзэ. 1320 онд Египетийн түүхч Макризи Алтан ордны улсаас [[Их Засаг]] хуулийн хамгийн томоохон хэсэг зүйл нээлтийг олсон нь тэр үеийн эрх зүйн чухал сурвалж болж буй.
«Их Засаг» хууль бол Монголын тулгар төр байгуулагдсан түүхт үйл явдлын үр дагавар болон төрсөн юм. Засаг гэдэг үгийн эртний язгуур утга нь хууль цааз, дүрэм, журам, хэв ёс гэсэн ойлголтыг илэрхийлж байжээ.«Их Засаг» хууль бол Их Монгол улсын хааны бүрэн эрх, засаг захиргаа, цэрэг, гадаад харилцаа, шашны суртал, ахуй заншил, иргэд хоорондын харилцаа, сургаал, сургамж, тэтгэвэр, тэтгэмж, өмч хөрөнгө. өв залгамжлал, гэрлэлт, гэр бүлийн харилцаа, худалдаа арилжаа, эрүүгийн хэрэг, ялын бодлого, шүүн таслах журмыг эохицуулсан хууль байжээ.Уг хууль дахь ял шийтгэлийн төрлүүд нь андгайлах (тангарагийн эрүү), золиослох, дөнгөлөх, торгох, ташуурдах буюу шийдэмдэх, гянданд хорих, цөлөх, цаазаар авах буюу алах ял байв.
Их Засаг хууль бол дэлхийн соёл иргэншлийн түүхнээ бүхэл бүтэн нийгэмд улс төрийн байгуулал бүрэлдэн төлөвшихөд томоохон үүрэг гүйцэтгэсэн эртний Вавилоны [[Хаммурапийн хууль]], Энэтхэгийн [[Манугийн хууль]] зэрэг алдартай хуулиудтай эн зэрэгцэхүйц ач холбогдолтой цааз-эрхэмжийн нэн чухал баримт бичиг юм. Учир нь эл хуулийн зарчим, үзэл санаа зөвхөн Монгол нутаг төдийгүй, ертөнцийн талыг эзэгнэсэн их гүрний хэмжээнд үйлчилж байсан хувьд дэлхийн хууль цаазны түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн бөлгөө.
 
== Мөн үзэх ==