Их Монгол Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 5:
[[Ази]], [[Европ]]ын олон арван хот улсуудыг сөнөөж хэдэн арван сая хүнийг өөрсдийн эрхшээлдээ оруулсан авч Монголчуудын цэргийн тоо нь 250000-аас хэтэрч байсангүй.
Чингис хаан төв Ази, одоогийн [[Монгол]] улсын газар нутаг дахь олон арван тархай бутархай нүүдэлчин аймгуудыг нэгтгэж, Зүрчидийн [[Алтан улс]], [[Тангуд]] улс, [[Хорезмын эзэнт улс]]ыг байлдан дагуулснаар их гүрний үүсэл хөгжил эхэлжээ.
 
== Үүсэл хөгжил ==
[[12-р зуун]]ы сүүлийн хагаст Монголын газар нутагт [[Хамаг Монгол]], [[Хэрэйд]], [[Мэргид]], [[Татар]], [[Найман]] зэрэг олон арван нүүдэлчин аймгууд мөнхийн дайн дажинтай байлаа. Хамаг Монгол аймгийн ханаар 1189 онд өргөмжлөгдсөн Чингис хаан улс төр болон цэрэг зэвсгийн хүчээр зэргэлдээх аймгуудыг өөртөө нэгтгэж 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан байна. Нүүдэлчин аймгуудын нэгдлийг хөрш зэргэлдээ орнууд эерэгээр хүлээж авсангүй. Улмаар улс төр, эдийн засгийн зөрчил нь дайн үүсэх шалтгаан болж Чингис хаан Зүрчидийн [[Алтан улс]], [[Тангуд]] болон [[Хорезм эзэнт улс]]ад цэрэглэн халдаж цаашлан [[Азербайджан]], [[Гүрж]]ийг эзэлж [[Калка гол]]ын хөвөөн дээр [[Орос]]ын вангуудын цэргийг бут цохьжээ. Тангудын эсрэг хийсэн сүүлчийн аян дайндаа Чингис хаан өвчнөөр таалал төгссөн бөгөөд өөрийн байгуулсан эзэнт улсаа хүү нартаа гэрээслэн үлдээжээ.
 
===Их Монгол Улс байгуулагдах урьдач нөхцөл бүрэлдсэн нь===
XII зууны монголчуудьн өмнө тархай бутархай оршиж, өөр хоорондоо ямагт харгалдан бусдын зууш болох уу, эсвэл нэгэн дээвэр дор нэгдэн нягтарч, өгсөн дээшлэх үү гэсэн ацан зам тулгарчээ. Тэрхүү түүхэн сонголтыг зөв ухамсарласан Хамаг Монголын хан [[Тэмүжин]] эсгий туургатныг нэгтгэх тэмцэлд эргэлт буцалтгүй оржээ. Хамаг Монголын дотор Тэмүжинээс гадна [[Жамуха|Жамух]]ын толгойлсон хүчний нөгөө туйл үүсэж, тэд тус тусдаа хүчээ зузаатгахыг эрмэлээж байв. Харин цагийн байдал Тэмүжиний талд аятай эргэж, Жамухын харъяат нараас түүний талд дагаар орсоор байлаа.
[[Хэрэйд]]ийн ханлигийн дотор эвдрэл гарч, [[Ван хан|Тоорил]] ханыг хүчин мөхөсдөхөд [[Тэмүжин]] ивээлдээ авч дахин тэнхрүүлэв. Ингээд түүнтэй хамт 1196 онд [[Умард Алтан улс]]ад туслан, [[Татар]]т хамтын хүчээр цохилт өгчээ. Тэд 1199 онд [[Найман]]ы ханлигтай нүүр тулж байлдсанаас гадна Монгол угсааны олон аймгийг байлдан дагуугав. Гэвч [[Тайчууд]], [[Хонгирад]], [[Икирас]], [[Горос]], [[Татар]], [[Ойрад]], [[Найман]] аймгийн ноёд эвсэж, Чингисийн эсрэг шинэ холбоо байгуулжээ. Тэд 1201 онд Эргүнэ мөрний хөвөөн дээр хуралдаж, [[Жамуха]] сэцэнийг [[Гүр хаан]] хэмээн өргөмжилжээ. Эл бүлэглэлийн эсрэг Тэмүжин Тоорил хантай хүч хавсран тулалдаж бут цохижээ. Жамухын эвслийг бут цохисны дараа Тэмүжин 1202 онд Татарыг эрхэндээ бүрмөсөн оруулав.
 
Жамуха Хамаг Монгольн нөлөө бухий язгууртан [[Алтан]], [[Хучир]] нарыг талдаа урвуулж, Тоорил ханы хүү Сэнгүнээр эцгийг нь ятгуулж, 1203 онд Тэмүжиний эсрэг дахин эвсэл байгуулжээ. Үүнийг тагнаж мэдсэн Тэмүжин 1203 оны намар [[Туул гол]]ын хавь газар Тоорил ханыг гэнэдүүлэн цохижээ. Ингэж [[Тэмүжин]] хамгийн хүчирхэг Хэрэйдийн ханлигийг мөхөөснөөр Монгол туургатны дотор эрх сүр, нэр хүнд нь эрс өсөв. Эцэст нь өмнөх тулалдаануудад ялагдаж, Найманы [[Таян хан]]ыг тойрон бүгсэн ханлиг, аймгуудын хэсэг бусаг хүчийг 1204 онд бут цохисноор Монгол туургатны үндсэн гол хэсгийг өөртөө нэгтгэжээ. Тэмүжин ийнхүү «хагацсан улсаа хамтатгаж, бутарсан улсаа бүртгэх» их үйл хэргийг бүтээсэн билээ. Энэ үе бол Их монгол улс байгуулагдах явц дахь нэг ёсны шилжилтийн үе байжээ.
 
===Их Монгол Улс байгуулагдсан нь===
3-р жарны улаан бар жил (1206) бол Монгол түмэнд ээлээ өгч, хэзээ ч үл умартах түүхэн аугаа их үйлсийн гараа болсон юм. 1206 оны намар цагт Онон голын эхнээ Тэмүжиний орд өргөөнд Монголын язгууртан дээдсийн их чуулган - [[Их Хуралдай]] хуралджээ. [[Их Хуралдай]] хурсан ордны эрхэмсэг тансаг байдлыг эрдэмтэн Сайшаал: "Тэр нь алтан хөвөөтэй хөх хөлдрөгөөр чимэглэсэн цас шиг цагаан өнгөтэй том гэрийн хэлбэртэй ордон болох бөгөөд тооныг нь тулсан бат дөрвөн тулгуурыг нь бүр шижир алтаар чимсэн байлаа. Их ордны үүдний гадна нэгэн талд нь Монголын төрийн далбаа есөн хөхөлт цагаан тугийг өндөр мандуулж, нөгөө талд нь Чингисийн дайчин үйл явдлын билэг дэмбэрэл болсон дөрвөн хөхөлт хар сүлдийг нь өндөр мандуулжээ. Их ордны өмнө байдаг өргөн уудам их талбайд нь цэрэг жагсаал, найр наадам хийдэг байна" хэмээн дүрслэн бичжээ. Эл [[Их Хуралдай]]н өмнө тавигдсан үндсэн зорилт нь Их Монгол улс байгуулагдсаныг даяар олноо зарлан тунхаглах, нүүдэлчин монголчуудын төрийн жолоог бат түвшин атгах их хааныг сонгон өргөмжлөх явдал байв.
 
Энэ тухай [[Монголын нууц товчоо]]нд "...эсгий туургатан улс энх шударга бопж, барс жил Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад, Тэмүжинд [[Чингис хаан]] цол өргөв" хэмээжээ. Чингис гэдэг нэрийг нэг хэсэг судлаачид далай тэнгистэй, нөгөө хэсэг нь тэнгэр огторгуйтай холбож тайлбарладаг. Монголчууд далай тэнгисээс тусгаар хол учраас, юуны өмнө тэнгэр огторгуй, мөнх тэнгэрийн шүтлэгтэй холбон тайпбарлах нь илүү оновчтой буй заа. Ийнхүү монгол угсааны олон ханлиг аймгуудыг нэгтгэн захирсан Монгол хэмээх улс [[Төв Ази]]д тогтнон мандсан байна.
 
Шинэ тулгар Монгол улс тогтнон мандахад бас Чингис хааны шадар эүтгэлтнүүд, нийт Монгол түмэн багагүй үүрэг гүйцэтгэсэн бөлгөө.
Монголын тулгар төр тогтсоныг өргөн утгаар нь авч үзвэл, МЭӨ 3 зуунаас үүдэлтэй яэгуурын монголчуудын 1400-аад жилийн шаргуу тэмцлийн зүй ёсны үр дүн, нүүдэлч удмынхны нийгэм-улс төрийн хөгжилд гарсан чанарын хувьсал өөрчлөлт, өтгөс өвгөдөөс маань улбаалсан төр ёсны уламжлал, шинэчлэлийи яах аргагүй гойд содон түүхэн үзэгдэл байсан юм. Их Монгол нь улс хэмээх орчин цагийн ухагдахууны үндсэн шалгуур - тодорхой газар нутаг, хил хязгаар, хүн ам, төр болон төрийн бүрэн эрхт байдал хэмээх гол болзлуудыг бүрэн дүүрэн хангаж байсан юм.
Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монгол улс нь эхэн үедээ умардаас өмнөд этгээдэд [[Байгал нуур]]аас Түмэн газрын цагаан хэрэм хүртэл, зүүнээс өрнөд этгээдэд Хянганы нуруунаас Алтайн чинад хүртэл өргөн уудам нутгийг эзлэн оршиж байв. Зарим судлаачдын үээж байгаагэар хүн ам нь 2 сая орчим байсан аж. Өдгөө хүртэл Монголын тулгар төр байгуулагдсанаар Монгол угсаатан бүрэлдэх явц шувтарсан хэмээн түүхэн материализмын үүднээс дүгнэж ирсэн билээ. Сүүлийн үед Монгол угсаатан төдийгүй, бүхэл бүтэн Монгол үндэстэн зүй ёсоор бүрэлдсэн гэж үзэх болов.
 
== Зохион байгуулалт ==