Тэмээ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 30:
 
Нүүдэлчдийн амьдарч ирсэн экологийн орчинд говь, цөл нэлээд нутгийг эзэлдэг бөгөөд үүнд дасан зохицож амьдардаг амьтдаас гэршүүлэгдэж, тэдний амьдралд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн амьтны нэг нь '''тэмээ''' юм.
 
Дэлхийн тэмээний 90%-ийг нэг бөхт наран тэмээ, 9,6%-ийг хос бөхт тэмээ эзэлдэг. [[Хятад]]ын хойд говь, [[Монгол]], [[Бүгд Найрамдах Халимаг Улс|Халимаг]], [[Кыргызстан]], [[Казакстан]] улс хос бөхт тэмээ үржүүлдэг. Хос бөхт тэмээ буй болсон явдал ч биедээ өөх ихээр хуримтлуулж өвөл, хаврын тарчиг хатуу цагт илч дулааны эх үүсвэр болгон ашигладаг зохицолдолгоотой холбоотой үүсчээ. Хос бөхт тэмээний өвөг бол зэрлэг тэмээн гөрөөс “[[Хавтгай]]” юм. Энэ амьтан одоо ч манай орны [[Алтайн цаадах говь]]д амьдарсаар байна. [[Венец]]ийн жуулчин [[Марко Поло]] [[13-р зуун]]д анх дэлхийд мэдээлж улмаар [[1870]]-[[1884]] онд [[Орос]]ын жуулчин [[Николай Пржевальский|Н.М.Пржевальский]] [[Төв Ази]]ар хэд хэдэн удаа том аялал хийхдээ Монгол орноор дайрч хавтгайг үзэж тодорхойлж бичсэний дээр агнаж гавлын яс, арьсыг нь судалгаа, үзмэрийн дээж болгон авсан байдаг. Тэмээг хүн гэршүүлээд наад зах нь 5000 жил болж байна. Тэмээ, адууг гаршуулж, гэршүүлсний дүнд Хүннү гүрэн, Монгол хэмээх улс үүсч хөгжих үндэс болсон гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл тэмээгүйгээр монгол соёл, нүүдэлчний соёл иргэншлийг ойлгоход хэцүү болно. Говь цөлийн экологийн нөхцөлд амьдрах зохицол нь гайхалтай бүрдсэн энэ амьтан халуун нарнаас биеэ хамгаалах, ус чийгийг алдахгүй барих, өвлийн хүйтнээс хамгаалах хос бөхтэй болсон, элсэн хөрсөнд явах тавхайтай болсон, говь цөлийн өргөслөг өвөрмөц ургамалаар хооллох, олон хоногийн өл хоол даах чадвартайг нь танин мэдэж уналга эдэлгээнд ашиглах болсон байна.
Дэлхийн тэмээний 90%-ийг нэг бөхт наран тэмээ, 9,6%-ийг хос бөхт тэмээ эзэлдэг. [[Хятад]]ын хойд говь, [[Монгол]], [[Бүгд Найрамдах Халимаг Улс|Халимаг]], [[Кыргызстан]], [[Казакстан]] улс хос бөхт тэмээ үржүүлдэг. Хос бөхт тэмээ буй болсон явдал ч биедээ өөх ихээр хуримтлуулж өвөл, хаврын тарчиг хатуу цагт илч дулааны эх үүсвэр болгон ашигладаг зохицолдолгоотой холбоотой үүсчээ. Хос бөхт тэмээний өвөг бол зэрлэг тэмээн гөрөөс “[[Хавтгай]]” юм. Энэ амьтан одоо ч манай орны [[Алтайн цаадах говь]]д амьдарсаар байна.
 
Дэлхийн тэмээний 90%-ийг нэг бөхт наран тэмээ, 9,6%-ийг хос бөхт тэмээ эзэлдэг. [[Хятад]]ын хойд говь, [[Монгол]], [[Бүгд Найрамдах Халимаг Улс|Халимаг]], [[Кыргызстан]], [[Казакстан]] улс хос бөхт тэмээ үржүүлдэг. Хос бөхт тэмээ буй болсон явдал ч биедээ өөх ихээр хуримтлуулж өвөл, хаврын тарчиг хатуу цагт илч дулааны эх үүсвэр болгон ашигладаг зохицолдолгоотой холбоотой үүсчээ. Хос бөхт тэмээний өвөг бол зэрлэг тэмээн гөрөөс “[[Хавтгай]]” юм. Энэ амьтан одоо ч манай орны [[Алтайн цаадах говь]]д амьдарсаар байна. [[Венец]]ийн жуулчин [[Марко Поло]] [[13-р зуун]]д анх дэлхийд мэдээлж улмаар [[1870]]-[[1884]] онд [[Орос]]ын жуулчин [[Николай Пржевальский|Н.М.Пржевальский]] [[Төв Ази]]ар хэд хэдэн удаа том аялал хийхдээ Монгол орноор дайрч хавтгайг үзэж тодорхойлж бичсэний дээр агнаж гавлын яс, арьсыг нь судалгаа, үзмэрийн дээж болгон авсан байдаг. Тэмээг хүн гэршүүлээд наад зах нь 5000 жил болж байна. Тэмээ, адууг гаршуулж, гэршүүлсний дүнд Хүннү гүрэн, Монгол хэмээх улс үүсч хөгжих үндэс болсон гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл тэмээгүйгээр монгол соёл, нүүдэлчний соёл иргэншлийг ойлгоход хэцүү болно. Говь цөлийн экологийн нөхцөлд амьдрах зохицол нь гайхалтай бүрдсэн энэ амьтан халуун нарнаас биеэ хамгаалах, ус чийгийг алдахгүй барих, өвлийн хүйтнээс хамгаалах хос бөхтэй болсон, элсэн хөрсөнд явах тавхайтай болсон, говь цөлийн өргөслөг өвөрмөц ургамалаар хооллох, олон хоногийн өл хоол даах чадвартайг нь танин мэдэж уналга эдэлгээнд ашиглах болсон байна.
 
Тэмээний цээжин хэсгийн яс бөгсөн биеэсээ хүчирхэг том түүнээ дагаж булчингийн хөгжил цээжин талдаа илүү сайн байна. Ууцны яс, харцаганы нугаламтай уян холбогдсон нь түүнийг зөөлөн явдалтай болгодог ажээ. Тэмээ хэвтэхдээ залааны 2, өвдөгний 2, тойгны 2, өвчүүний 1 бүгд долоон сайран дээр тулдаг учир зундаа +60-70 хэм хүртэл халж, өвөлдөө 30 хэм хүртэл хүйтэрдэг газрын гадаргаас биеийг нь хамгаалдаг байна.Тэмээний арьс нягт зузаан, атираагүй, уян, хөлсний булчирхай нь голчлон суга цавиар байрладаг нь хөлөрч ус чийг алдахаас хамгаалдаг. Тэмээний уруул хөдөлгөөн сайтай, сэтэрхий уруулынх нь баруун, зүүн тал тус тусдаа хөдөлдөг нь говийн ургамалаар хооллох зохилдологоог буй болгожээ. Энэ онцлогоосоо хамаарч тэмээний сур, үдээр хатахдаа татаж хатаж сунадаггүйг мэдэж ханын үдээр, авдар савны углуурга, заадал эмээлийг хүртэл наалгүйгээр тэмээний арьсаар бүрж, үдэж хийдэг байна. Үсэн бүрхүүл нь сор үс, завсрын үс буюу ноолуураас тогтдог сайн чанарын ноостой, уян зөөлөн, дулаан тул төрөл бүрийн утас, ноосон эдлэл, хөвөнгийн оронд дээлэнд тавьж ашиглаж иржээ. Дэлүү нь бөөрний хавьд өлөнгийн хонхор тушаа байрладаг тул амархан гэмтдэг. Хашир малчид тэмээг унагах, цохиж нүдэхээс болгоомжилж бөөр нь уначихна гэдэг нь ийм учиртай. Тэмээ алсын барааг өдөр шөнө ялгалгүй хардаг. Үнэр сайн мэдэрдэг. Ус, худаг, айл бууцыг 30-аад км-ийн цаанаас мэдэрдэг гэдэг. Иймээс ямар ч элсэн цөлд баримжаагаа алддаггүй орон зайн мэдрэмж сайтайгаараа малчдад хань түшиг болж, хайр булаадаг амьтан юм.
 
Ямарваа амьтан ус чийгийг амьсгалаар, хөлсөөр, ялгадсаар алддаг. Тэмээний хамар урт нарийн тул амьсгалаар усыг ууршуулдаггүй. Хамрын хөндийн салст бүрхүүлийн олон үрчлээс ус ууршихаас хамгаалж конденсацлаж үлдээдэг. Нэг минутад 8-10 удаа амьсгалдаг нь усыг ууршихаас хамгаалах бас нэг зохицолдолгоо юм. Говь цөлийн өвс ургамал, ус, эрдэс бодис ихтэй байдгаас тэмээ [[давс]] [[Хужир|хужрыг]] ихээр хэрэглэдэг. Энэ нь биеийн дотоод осмос даралтыг ихэсгэж ус барих чадварыг нэмэгдүүлдэг. Тэмээ өвс, усгүйгээр удаан байж, өл даах чадвараараа бусад малаас илүү юм. Тэмээ хэдэн долоо хоногоор ус уухгүй байж чадна. Энэ үед шээс нь өтгөрч 0.5 л хүртэл буурна. Тэмээ усаар дутагдсан үедээ бөөрнийхөө сүвнүүдэд хуримтлагдсан шээсээ эргүүлж шингээн гүзээндээ буцаах чадвартай бөгөөд гүзээнд буцаж ирсэн шээсийг тэнд орших бичил биетнүүд уураг болгон хувиргах замаар илүүдэл бодисоо дахин ашиглах, усны хэрэгцээгээ хангах зохилдлоготой болжээ. Тэмээний бас нэг сонин зохилдолгоо бол агаарын температур ихсэх үед хөлөрч усаа алдахгүйн тулд биеийн температураа нэмэгдүүлэн өнгөрөөж чаддаг явдал юм. Тэмээ бөхнийхөө өөхийг задлан ус болгож чадна. Өдөрт 80 л хүртэл ус уудаг. Үүнийг гүзээндээ олон хоног хадгалан аажим зарцуулж чаддаг. Биедээ их хэмжээний өөх хуримтлуулдаг 2 бөхнөөс гадна гадар, дотор өөх нь 80-100 кг хүрдэг. Энэ нь 900.0 гаруй мянган кило-калоритой тэнцэх илчлэгийн нөөц юм. 100 гр. өөх задрахад 107 мл ус гаргадаг гэж үзэхэд тэмээний усны дутагдлыг хангах нэг эх үүсвэр нь өөх болдог. Туршилтаар тэмээг идүүлэх ч үгүй, услах ч үгүй байлгахад 56-70 хоног, өвс өгч услахгүй байлгахад 78 хоног, зөвхөн ус өгч байгаа нөхцөлд 86-131 хоног тэсч байжээ. Тэмээг удаан хугацаагаар цангаахад биеийн жингийн 1/3-ийг буюу 200 кг жин алдах үед услахад 3 минутын дотор усны алдагдлыг нөхдөг гэж үздэг. Тэмээ ердийн нөхцөлд өтгөн бага, хуурайвтар хоргол гаргадаг нь бас л усны алдагдлыг багасгаж байгаа бөгөөд, жин үдийн халуун нарлуу харж идээшилдэг нь нарыг биеийн бага талбайд тусгах зохилдлогоо юм.
 
Тэмээ 30-35 жилийн настай амьтан юм. Тэмээ амгалан дөлгөөн зантай, бэлчээрт тархан идээшилдэг. Уналга эдэлгээнд амархан сурдаг, түргэн номхордог зантай. Дуу хуур, уянгалаг аялгуунд уярамтгай. Энэ чанарыг нь ашиглаж ингэнд ботго авахуулна. Үнсэн дээр хөрвөөх дуртай, эдэлгээнд хүлцэнгүй, эзэндээ дуулгавартай. Өл хоол даах чадвараараа таван хошуу мал дотроо харьцуулахын аргагүй тул олон хоногийн аян жинг дааж чаддаг. Хэвтэхэд нь "сөг”, ”сөг” гэж сургана. Ачаа ачаад буюу унаад босгохдоо “хөөг” гэж туух, эргүүлэхдээ “хөөж”, ”хаа” гэж , тэмээг хужирлахдаа “тоор”, ”тоор”, ингийг ботгондоо ирэхэд “хөөс”, ”хөөс” гэж аажуу тайвуун дуу аялгуу гаргаж сургавал буруу зан сурдаггүй байна. Тэмээтэй аль болох аядуу зөөлөн харьцах тутам амархан ээнэгшиж чаддаг. Тэмээнийхээ зан араншингаар тэнгэрийн байдал цаг агаарыг шинжиж чаддаг нь монгол малчны их гайхалтай ажиглалтын үр дүн юм.
 
- ботго залуу тэмээд тонгочиж тогловол тэнгэр мууддаг
 
- тэмээ жалга, нөмөр бараанд салхины уруу харж хэвтэвэл тэнгэр хүйтэрнэ
 
- ингэ ботгондоо хоргодон буйлаад байвал цас бороо орно г.м.
Монгол малчин тэмээтэй нөхөрлөснөөр түүний зан араншин, биологийн онцлогийг танин мэдэж, ногт, буйл, бурантаг буй болгон ботгоноос нь барьж, тавьж номхруулан, 2-2.5 настайд нь буйллаж уналганд сургана. Тэмээг буйллаж, бурантгаар хөтлөх аргыг зөвхөн монголчууд хэрэглэдэг. Буйлыг модоор зорж хийдэг ба энэ нь машинаар бол руль нь гэсэн үг бөгөөд тэмээг аль зүг рүү явахыг чиглүүлж өгдөг зүйл юм. Буйллахын тулд ногтолж таваглан даруулаад буйлаар нь юм уу, [[Ооно|оонын]] эврээр хийсэн соёо, эсвэл хоёр талдаа иртэй гилбэр хэмээх тусгай төмрөөр хамрыг нь цоолж буйландаа товх хийж буруу талаас нь буйлаа хийж зөв талд нь мөн товх хийгээд бурантаг уядаг. Тэмээг 2-3 настайд нь унаж сургадаг бол 4-5 насанд нь ачилга, хөллөгөнд сургадаг. Ачлаганд сургахдаа хомнож номхон тэмээний араас хөтөлж сургаад аажмаар хөнгөн ачаанд дасгана. Тэмээ нуруундаа 200-240 кг, тэргэнд хөллөсөн үед 400-500 кг ачаа тээж чаддаг. Аян жинд явахдаа тэмээний хамрыг гэмтээхгүйн тулд бурантгийг нь урд тэмээний татлаганд өвс шүүрч байхаар зайтай хавчуулж хэлхдэг учир тэмээн ачаа тасарч хоцрохоос сэргийлж сүүлчийн тэмээний хүзүүнд хонх зүүдэг. Аян жинд явах тэмээг 10-15 хоног сойно. Тэмээг уяж сойсноор бие нь хагсарч өлчиржин, ул таваг нь бөхөждөг онцлогтой. Номхон тэмээг ганц хүн ачих тохиолдолд 1 м орчим урт үзүүртээ ац буюу тээглүүртэй хоёр тийш нь сураар тэнцүү гоцоо гаргасан “Хүн мод” хэрэглэн ачна. Хоёр тийш гаргасан суран гогцоог тэмээний шатанд углаж татлагаа дээр нь тавиад хүн модоо налуу байрлуулж үзүүрийг газар хатган тэнгээ ачаад нөгөө талд нь гарч ачдаг арга юм.
 
Эрдэмтдийн тогтоосноор жингийн тэмээ цагт 3.5-4.5 км, хоногт 30-40 км явдаг бөгөөд алсын аянд гурав хоног яваад нэг өдөр амардаг байна. Өмнөговь аймгаас Улаанбаатар хүртэл цагт 4 км,хоногт 37 км газрыг туулж 740 км газрыг 20 хоногт туулдгийг тогтоосон байна.
 
Тэмээний махыг өргөн дэлгэр биш ч гэсэн хүнсэнд ашигладаг. Тэмээний махыг удаан хугацаагаар нөөцөлж халгалан хэрэглэх нэг арга бол говийн малчдын уламжилж ирсэн [[борц]] хийх арга юм. Тэмээний 1 кг борцны илчит чанар 1326.3 ккалори байдаг бөгөөд дундаас дээш тарга хүчтэй тэмээний мах борц хийхэд илүү тохиромжтой. Ингийг зун, намар өдөрт 2 удаа, өвөл хаварт нэг удаа сааж өтгөн, амт чанар сайтай, эмчилгээний ач холбогдолтой, удаан хадгалагдах чадвартай [[сүү]] авч ашигладаг. Ингэний сүү цусны судас хатуурах, атеросклероз зэргээс сэргийлж, нарны болон бусад хортой цацрагийн нөлөөнөөс хамгаалах үйлчилгээтэй хүнсний үнэт бүтээгдэхүүн юм. [[Айраг]] исгэж, бүлж тосыг ялган авна, сүүг хөөрүүлж өрөм загсааж хураан шар, цагаан тос хийнэ. Айраг ундааг буцалгаж өтгөрүүлээд шүүж аарц, хурууд хийнэ. Ингэний сүү цай сүлэхэд маш бага ордог өвөрмөц онцлогтой.