Компьютерийн техник, менежментийн сургууль: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 6:
 
[[Category:Монгол Улсын Их Сургуулиуд]]
Эрхэм зорилго
Манай сургуулийн үүсэл хөгжил нь эдийн засаг, менежментийн болон компьютерийн ухааны салбарт мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхтэй шууд холбоотой юм.
1959-1960 оны хичээлийн жилээс эхлэн намын дээд сургуулийг татан буулгаж, Д.Сүхбаатарын нэрэмжит Эдийн засгийн дээд сургууль байгуулагдахад уг сургуулийн Улс ардын аж ахуйн факультетэд, Аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр 1959-1960 оны хичээлийн жилээс эхлэн элсэлт авч бэлтгэх болсноор өнөөг хүртэл 50 жилийн жилийн түүхэн замналыг туулж иржээ. Дэлгэрэнгүй
Манай сургууль эх орныхоо нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн эрчимтэй хөгжилд нийцvvлэн компьютерийн ухааны болон бизнесийн удирдлагын чиглэлийн 14 мэргэжлээр сургалт эрхлэн явуулж байна. Эдгээр мэргэжлийн оюутнуудад орчин үеийн өндөр боловсрол эзэмшиж, нийгэмд байр сууриа олж, амьдралынхаа зорилгыг биелvvлэхэд нь туслах, практикийг хослуулан сургалт vйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, сургалтын чанарыг дээшлvvлэх явдал нь тус сургуулийн эрдмийн хамт олны эрхэм зорилго билээ.
 
“Зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, өрсөлдөх чадвартай компьютерийн ухаан, бизнесийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэж, оюуны капиталыг хөгжүүлэн чанартай үйлчилгээг үзүүлэх замаар дээд боловсролын хөгжилд хувь нэмэр оруулахад оршино”
 
Бакалаврын сургалтын төлөвлөгөө
* Компьютерийн програм хангамж мэргэжлийн индекс D480200
* Мэдээллийн систем мэргэжлийн индекс D524000
* Компьютерийн техник хангамж мэргэжлийн индекс D480300
* Компьютерийн удирдлагатай систем мэргэжлийн индекс D480500
* Компьютерийн системийн хамгаалал мэргэжлийн индекс
* Хүний нөөцийн менежмент мэргэжлийн индекс D340300
* Санхүүгийн менежмент мэргэжлийн индекс D340400
* Маркетингийн менежмент мэргэжлийн индекс D340500
* Мэдээллийн системийн менежмент мэргэжлийн индекс D341300
* Олон улсын бизнесийн менежмент мэргэжлийн индекс D340600
* Жижиг дунд үйдвэрлэлийн менежмент мэргэжлийн индекс D340908
* Төрийн захиргааны менежмент мэргэжлийн индекс D340200
 
Багш нарын зөвлөл
 
Багш нарын зөвлөлийн дарга :
 
* Б.Дорж (Ахлах багш)
 
 
Гишүүд:
 
* Л.Отгонцэцэг (Маркетинг, үйлдвэрлэлийн багийн дэд профессор)
*
* А.Оюунгэрэл (Менежментийн багийн багш)
*
* Д.Барсболд (Эдийн засаг, санхүүгийн багийн ахлах багш)
*
* Ц.Баярцог (Эдийн засаг, санхүүгийн багийн багш)
 
'''Маркетингийн удирдлага мэргэжлийн тодорхойлолт'''
 
Мэргэжлийн зориулалт: Ашгийн болон ашгийн бус байгуулагуудад маркетингийн стратегийн төлөвлөлт, бүтээгдэхүүн идэвхижүүлэлт, үнийн бодлого, худалдан авалт, борлуулалтын асуудлыг хариуцан ажиллаж, мэргэжлийн дагуу маркетингийн судалгаа, шинжилгээний ажил эрхлэн гүйцэтгэх ба багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх болно.
 
Төгсөгч нь дараах мэдлэг эзэмшсэн байна:
 
Зах зээлд үйл ажиллагаагаа явуулж буй бүхий л байгууллагын чухал бизнесийн үндсийн нэг болохын хувьд маркетингийн агуулга, ач холбогдол
 
Маркетингийн үзэл баримтлалын орчин үеийн чиглэл, байгууллагын үйл ажиллагааг маркетингаар удирдахад байгууллагын эрхэм зорилгыг боловсруулах
 
Байгууллагын орчны боломж, аюул занал, давуу болон сул тал дээр үндэслэсэн нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх
 
Байгууллагын маркетингийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах ба хэрэгжүүлэх
 
Үйлчилгээний ялгаварт ба байршилын талаарх шийдвэр гаргах
 
Үйлчилгээний маркетингийн хольцын стратеги боловсруулах
 
Бизнесийн хүрээнд идэвхижүүлэлтийг зөв зохион байгуулах, идэвхижүүлэлтийн орчин үеийн хандлагыг тодорхойлох
 
Олон улсын зах зээлд маркетингийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх ба хяналт тавин ажиллах
 
Хэрэглэгчийн хэрэгцээг урьдчилан судалж түүнд тохирсон төлөвлөгөөг боловсруулж гүйцэтгэх мэдлэгийг эзэмшинэ.
 
Төгсөгчид нь дараах чадвар эзэмшсэн байна:
 
Маркетингийн иж бүрдлийг боловсруулах
 
Үйлчилгээний хүрээнд маркетингийг зөв зохион байгуулах, удирдах
 
Маркетингийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлэх, бизнесийн байгууллагыг амжилттай удирдан зохион байгуулах
 
Олон улсын зах зээлийн зааг ялгааг ойлгож, дэлхийн зах зээлд ажиллах чадвар болно.
 
Олон нийттэй харилцах аргуудыг хослуулан хэрэглэх ур чадварыг эзэмшинэ.
 
'''Хүний нөөцийн менежмент''' нь бизнес удирдлагын ухааны нэг салбар бөгөөд аливаа байгууллага (гол төлөв компаниуд) өөрийн ажиллагсдыг удирдан зохицуулах үйл ажиллагааг хэлнэ.
 
Бизнес удирдлагын ухаанд компанийн гурван үндсэн баялаг болох хүн, юмс, мөнгөний дотроос хүнтэй холбоотой хэсгийг нь хүний нөөцийн менежмент авч үзнэ. Карл Марксын "Капитал"-д дурьдсанаар "хөрөнгөтний нийгэмд хүн буюу ажиллах хүч нь бараа, үйлчилгээний нэгэн адилаар худалдаалагддаг". Гэвч ажиллах хүчийг худалдаж авсан тал нь ажиллах хүч болж буй хүний хүсэл зоригоос гадуур түүнийгээ зарцуулах боломжгүй байдгаараа ердийн бараа, үйлчилгээнээс ялгаатай юм. Иймээс компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд хүний нөөцийн менежмент зайлшгүй шаардлагатай болно.
Бизнесийн дадлага Хүний нөөцийн удирдлагын үйл явц өөр хүнийг хамран татан оруулах юм. Хамтдаа тэд зорилгодоо хүрэхээ төлөвлөсөн байна.Энэ үйл явц нь HR салбарт явуулсан байх ба өөр өөр салбарт менежер гүйцэтгэнэ явуулах зорилтдоо хүрч чаддаг байх хэрэгтэй.Компаний ашиг тус нь эдийн засгийн хэсэгт нилээн ач холбогдолтой хэсгийг тэдэнд ханган нийлүүлдэг байна.
 
* Ажиллах хүч хүний нөөц[1]
* Ажилд авах (Сонголт нь онцгой биеэ даасан байх)
* Индугцийн чиг хандлаг ба онцгой байна
* Ур чадварын менежмент ба удирдлага
* Сургалт бэлтгэлийн байдал
* Боловсон хүчний удирдлага
* Нөхөн төлөх хөлс цалин хөлс
* Удирдлагын цаг хугацаа
* Аялал удирдлагын менежмент (HRM санхүү бүртгэлийг няглан үздэг)
* Цалингийн цэс (HRM нь даалган нягтлан бодох хэсэгт шилжүүлдэг)
* Ажилтны ашиг тус
* Боловсон хүний үнэлэлт цалин
* Гүйцэтгэлийн үнэлгээ
* Хөдөлмөрийн харилцаа
 
'''Санхүүгийн удирдлага мэргэжлийн тодорхойлолт'''
 
Мэргэжлийн зориулалт : Санхүү чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийн дагуу санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэл уншиж судлах, санал дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт, шалгалт хийх чиглэлээр төр, бизнесийн салбарт ажиллана. Түүнчлэн дээрх чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагад ажиллаж болно. Санхүүч нь санхүүгийн шинжлэх ухааны хүрээнд хөгжлийн бодлогыг тодорхойлогч, санхүүгийн нөөцийг оновчтой удирдаж, амжилтанд хүрэх мэдлэг, ур чадвар эзэмшсэн мэргэжилтэн байна.
 
Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага: Суралцах явцдаа зах зээлийн үеийн санхүүчид тавигдах онол практикийн мэдлэг чадварыг эзэмшихийг чин сэтгэлээсээ мэрийж ажилладаг байхуйцаар элсэлтийн болон сургалт хүмүүжлийн асуудлыг зохион байгуулна. Санхүүгийн мэргэжилтэн төрөлхийн сэргэлэн цовоо, тогтоох ой ухаан сайтай, ажигч гярхай, анхаарал төвлөрөл сайтай, бусдын үгийг анхааралтай сонсдог, нягт нямбай, шулуун шударга, эрүүл чийрэг хүн байх ёстой. Хүрээлэн байгаа орчин, экологийн тэнцвэрт байдал, хүний хөгжлийг хангах хүчин зүйлүүдийн талаар бүрэн дүүрэн төсөөлөлтэй, нийгмийн хөгжлийн бүх асуудлаар санхүүгийн хөгжлийн бодлогын үндсийг тодорхойлох орчин үеийн арга хэрэгслийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн үүргээ биелүүлэхэд ашиглаж чаддаг байх ба мөн наад зах нь нэг гадаад хэлийг өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байх хэрэгтэй.
 
“Санхүүгийн удирдлага” мэргэжлээр төгсөгчийн мэргэжлийн бэлтгэлд тавигдах үндсэн шаардлага
 
Төгсөгч нь дараах мэдлэг эзэмшсэн байна.
 
Санхүүгийн бодлого, тогтолцоо, зохион байгуулалт, удирдлага, түүний өнөөгийн шинэчлэлийн үйл явц, хэтийн хандлага
 
Төрийн санхүү, улсын төёвийн орлого, зарлагын ангилал бүтэц, бүрэлдэхүүн, динамик хөгжил, өөрчлөлтийн онол, практикийн зорилго
 
Нийгмийн даатгал, арилжааны даатгалын үүүрэг, төрөл, орлогын бүрдэлт, зарлагын зорицлалтын агуулга, өнөө ба ирээдүйн хөгжлийн хандлага
 
Аж ахуйн нэгж дээр санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах арга, хэлбэр
 
Олон улсын банкны сүлжээ, технологийн үндэс, олон улсын үнэт цаасны зах зээл, хөрөнгө оруулалт, хөрөнгийн орох, гарах урсгал
 
Үйлдвэрийн нөөцүүдийн ашиглалт, урт богино хугацааи зээллэг, бэлэн ба бэлэн бус тооцооны зохион байгуулалт, тэдгээрийг боловсронгуй болгох арга замууд, байгууллагын түвшинд ашиглах арга замууд
 
Судалгааны ажлын арга зүйн үндсэн аргууд
 
Төгсөгч нь дараах чадвар эзэмшсэн байна.
 
Аж ахуйн нэгж байгууллагын хүрээнд төлөвлөх, удирдах, зохион байгуулах, манлайлах, шимйдвэрийн шндэслэл боловёруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх, хянах, өөрчлөлт шинэчлэлт хийх
 
Ашиг орлогын хуваарилалтыг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэрэгсэл болгон ашиглах, арга ажиллагааг дээшлүүлэх чадвартай
 
Санхүүгийн төлөвлөгөө боловсруулж, гүйцэтгэлийг хангах, үр дүнгийн үзүүлэлтэд шинжилгээ хийж, дүгнэлт өгөх
 
Засгийн газрын болон бизнесийн байгууллагуудын үнэт цаасыг гаргах, үйл ажиллагааг зохион байгуулах
 
Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд мэргэжлийн үнэлэлт өгч, ирээдүйг чиг хандлагыг тодорхойлонзөв оновчтой шийдвэр гаргах
 
Бүх төрлийн даатгалын үйл ажиллагааг зохион байгуулах
 
Интерактивийн санхүүгийн болон банкны цогц программууд дээр ажиллах, тэдгээрийг ашиглан мэдээллийн боловсруулалт хийх, анхан шатны бүртгэл тооцоололт хийх, тайлан баланс гаргах, санхүүгийн шинжилгээ хийх, дүгнэлт өгөх