Торгоны зам: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Торгон Зам
Мөр 2:
 
[[Зураг:Silkroutes.jpg|thumb|Торгон зам]]
 
"Торгон ЗамынЗам" хэмээх нэр томьёо нь эртний болон дундад зууны үеийн Ази, Европ хоёр тивийг холбосон худалдаа, соёлын гол бүс нутгийн замын системийг илэрхийлэх бөгөөд 1870- аад оны үед Германы нэрт газар зүйч К.Рихтгофен (1833-1905) анх удаа түүх сударт ингэж нэрлэжээ.
 
Бараг 2000 гаруй жилийн тэртээгээс түүх нь эхлэх Торгон Зам нь Хятадын эртний Хан улсын төрийн нийслэл байсан Чанань буюу өнөөгийн Сиань хотоос гараатай. Энэ зам нь өнөөгийн Шэньси, Ганьсу муж, Синьцзянаар өртөөлөн Хятадын нутгаас гарч Дундад Азийн улс орныг дамжсаар Энэтхэг, Перс, Араб цаашлаад Газрын дундад тэнгис, Ром, Францад хүрдэг байжээ.
 
Хүннү гүрний үед Монгол улсын нутагт оршии тогтнож байсан Дунхуй зэрэг улс орнууд Торгон Замын төлөө өрсөлдөн тэмцэлдэж байсан юм. Тэр үед Хятад Хан улсын элч Жан -Чань торгон Замаар Өрнө дахинд аялаад буцах замдаа Хүннү гүрэнд баригдаж 10 гаруй жил болсон түүхтэй. Үүнээс үзвэл торгон Зам нь Хүннү нарт харьяалагдаж байжээ.
 
МӨ IҮ зуунаас эхлэн торгон замын хойт замаас нэг салбар зам гарсан ба үүнийг Монгоын торгон зам гэдэг байв.Энэ зам нь одоогийи Монгол улсыи Ховд аймгийн Булган сумаар дайрч Алтай нуруугаар давж Казакстзны Алма-Ага хотод торгон замтай нийлж байжээ.
Үүнээс гадна Монголын нугагт торгоны гол замын бас нэг салбар зам байв. Үүнийг шар зам гэдэг. Энэ нь Хятадын Мань уулын нурууны зүүн амаар гарч (Одоогийн Бугат хотын баруун талаар) Хойш Монголын Дорноговь аймаг хүрч баруун тийш Өмнөговь, Говь-Алтай аймгийг дайрч өнгөрөөд баруун өмнө тийш муруйж Хятадын Шинь-жань аймагт хүрч торгоны гол замтай нийлдэг байв.
 
Энэхүү Шар Зам нь одоогийн Монголын өмнөд хэсгийн говийн бүсүүдийн гол худгуудыг түшиглэн хадгалагдсаар байв. Хүннү гүрэн мөхсөний дараа одоогийн Монгол нутаг дээр Сяньби, Хярун, Түрэг, Киргиз зэрэг аймгууд Орхон голын бүс нутагт төвлөрч байжээ, Орхоны хөндийд орших түүх соёлын дурсгалууд нь Монголын тедийгүй дэлхийн соёл иргэмшлийн түүхэнд хувь нэмрээ оруулсан гайхамшигт дурсгалууд юм. Эдгээр дурсгалууд МОНГОЛыН эртний болон дундад ЗУУНы түүхийг гүнзгийрүүлж судлах, цаашилбал Төв Ази, дэлхийн түүхийн биет сурвалж болж байгаагаараа чухал ач холбогдолтой.