Тувалу: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 9:
Дипломат ажиллагаа (Диплома гэх Латин үгнээс гаралтай албан бичиг гэх утгатай) улс орнууд буюу бүлгүүдийн төлөөлөл хоорондын хэлэлцээ хийх арга ухаан бөгөөд урлаг юм. Энэ нь гол төлөв энхийг тогтоох, худалдаа, дайн, эдийн засгийн харилцаа, соёл, байгаль орчин болон хүний эрхийн асуудлуудыг мэргэшсэн дипломатчдын хүч чармайлттайгаар олон улсын харилцааг удирдах олон улсын дипломат ажиллагаанд хамаарна. Олон улсын гэрээнүүдийг дотоодын улс төрчид батлахаас өмнө дипломатчид хэлэлцэн тохиролцсон байдаг. Энгийн буюу нийгмийн утгаараа дипломат ажиллагаа нь нийтлэг бэрхшээлтэй асуудлуудад харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олох буюу стратикийн давуу байдал олж авах, үл турхирсан буюу нөхөрсөгөөр асуудлуудыг тодорхойлох арга замыг бий болгох арга ухааны ажил юм.
Дипломатчдын шинжлэх ухааны судлагдахуун нь эртний баримт бичгүүдийг судлан шийдвэрлэх, адил төстэй эх сурвалжаас нэр томъёог тодорхойлох боловч үүний орчин үеийн агуулга нь дипломат үйл ажиллагаанаас нилээд ялгаатай.
 
Ази
Эртний Хятад
Олон улсын харилцааны онолын эртний реалистуудын нэг бол “Дайны урлаг” бүтээлийн зохиолч МЭӨ 6 дугаар зууны цэргийн стратегич Сүн Цү (МЭӨ 496 он). Түүний амьдарч байсан цаг үед өрсөлдөгч улс гүрнүүд уламжлалт хамжлагын хандлагаас Жоу угсааны (МЭӨ 1050-256 он) хаадуудын эрх мэдлийн тэмцэл болон байлдан дагуулалыг анхаарч эхэлж байсан юм. Тийм боловч, дайтагч аливаа улсууд шаардлагатай энх тайвны гэрээг батлах, газар нутаг солилцох холбоотон болоход дипломат ажиллагаа их байж төлөөний этгээд/дипломатчын үүрэг роль чухалчлагдан хөгжсөн.
Байдэнгийн тулаан (МЭӨ 200 он) -аас Маяигийн тулаан (МЭӨ 133 он)-ны үед Хан гүрэн хүчин мөхөсдөж Модунь Шаньюүгийн нэгтгэсэн хүчирхэг хойд зүгийн нүүдэлчин Хүннү нарт их хэмжээний алба гувчуур (торго, бөс бараа, үр тариа болон өөр бусад хүнсний зүйлс) өгч, ураг барилдаж байв. Дараа нь Хүннү Хан гүрний Вэн Хаан (МЭӨ 180-157 он)-д Манжуураас Тарим голын баянбүрд хүртэл газар нутгаа тэлж байгаагаа хэл илгээсэнд МЭӨ 162 онд гэрээ байгуулан Цагаан хэрэмнээс хойш бүгд нүүдэлчдийн газар нутаг, урагш цөм Хятадын Хан гүрэнд хамаарахаар тунхагласан. Тус гэрээ нь 9 удаа шинэчлэгдсэн боловч Хан гүрний хил хязгаарыг Хүннүгийн жанжны зарим довтолгоог хориглож чадаагүй. Гэрээ нь Хүннүгийн нэгдлийг мөхөөж Хан гүрний Ву Хаан (МЭӨ 141-87 он) Баруун хязгаарыг байлдан дагуулж Хан гүрнийг хүлээн зөвшөөрүүлж МЭӨ 104 онд Хан гүрэн, алсын Ферганагийн армийг нэгтгэн Төв Азид Грекийн Хэллэнистикийг байлдан дагуулсан Юэцитэй тулалдах хүртэл байсан.
 
 
Солонгос болон Япон улсууд Хятадын Тан угсаа (МЭ 618-907 он)-ны үед соёл иргэншлийн төв Хятадын нийслэл Чан-Анаас хамааралтай байсан бөгөөд засаглалын жишээ хүнд суртлын төвийг дуурайж байв. Япон энэ үед Хятадад элчин сайд илгээж байсан хэдий ч тэд 894 онд Тан гүрэн уналтанд орсноор холбоогоо тасалсан. 755-763 оны Ан Шиний бослогын дараа Тан угсааныхан Төв Ази болон Тарим голыг дахин байлдан дагуулах боломжгүй болсон. Тибэтаны эзэнт гүрэнтэй хэдэн арван жил хэд хэдэн удаа зөрчилдсөний дараа Тан гүрэн эцэстээ 841 онд энхийн гэрээг баталж дайн тулааныг түр зогсоосон.
11 дүгээр зуунд Сүн угсаа (960-1279)-ны үед Шен Коу болон Су Сон гэх чадварлаг элчин сайдууд байсан нь хойд хөрш үргэлжийн дайсан Ляо угсааны Кидан улстай дипломат харилцаа амжилттай тогтоосон. Тэдгээр дипломатчид хоёулаа эртний ордны архивыг сөхөж судласан газар зүйн мэдлэгээрээ Сүн угсааны улсын хууль ёсны хил хязгаарыг хамгаалсан. Тэдгээр нь мөн Хятадын Сүнгийн баруун хойно Сиа угсааны Баруун Тангуд (одоогийн Шаншигийн төв) болон өөр хоёр улсын хооронд дипломат ажиллагаа болон дайны ажиллагааны гурван талт юм. 1075 оноос 1077 онд Вьетнамын Ля угсааны дайны дараа Сүн болон Ля улсууд 1082 онд энхийн гэрээ байгуулан дайны үед тус тусын газар нутагт олзлогсдыг солилцоцгоосон.