Тувалу: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (робот Нэмж байна: su:Tuvalu
No edit summary
Мөр 4:
 
[[Топ лэвэл домэйн]]ийн нэг болох .tv ийг нь [[Америкийн Нэгдсэн Улс|Америк]]ийн нэг компани 50 сая доллараар худалдан авсан гэж яригддаг. Үүнээс олсон орлогын нэг хэсгийг [[2000 он]]д [[Нэгдсэн Үндэстний Байгууллага|НҮБ]]-д гишүүнээр элсэх зардалд хэрэглэжээ. Монгол улстай хараахан дипломат харилцаа тогтоогоогүй байгаа.
 
 
'''Дипломат ажиллагааны талаар'''
Дипломат ажиллагаа (Диплома гэх Латин үгнээс гаралтай албан бичиг гэх утгатай) улс орнууд буюу бүлгүүдийн төлөөлөл хоорондын хэлэлцээ хийх арга ухаан бөгөөд урлаг юм. Энэ нь гол төлөв энхийг тогтоох, худалдаа, дайн, эдийн засгийн харилцаа, соёл, байгаль орчин болон хүний эрхийн асуудлуудыг мэргэшсэн дипломатчдын хүч чармайлттайгаар олон улсын харилцааг удирдах олон улсын дипломат ажиллагаанд хамаарна. Олон улсын гэрээнүүдийг дотоодын улс төрчид батлахаас өмнө дипломатчид хэлэлцэн тохиролцсон байдаг. Энгийн буюу нийгмийн утгаараа дипломат ажиллагаа нь нийтлэг бэрхшээлтэй асуудлуудад харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олох буюу стратикийн давуу байдал олж авах, үл турхирсан буюу нөхөрсөгөөр асуудлуудыг тодорхойлох арга замыг бий болгох арга ухааны ажил юм.
Дипломатчдын шинжлэх ухааны судлагдахуун нь эртний баримт бичгүүдийг судлан шийдвэрлэх, адил төстэй эх сурвалжаас нэр томъёог тодорхойлох боловч үүний орчин үеийн агуулга нь дипломат үйл ажиллагаанаас нилээд ялгаатай.
Ази
Эртний Хятад
Олон улсын харилцааны онолын эртний реалистуудын нэг бол “Дайны урлаг” бүтээлийн зохиолч МЭӨ 6 дугаар зууны цэргийн стратегич Сүн Цү (МЭӨ 496 он). Түүний амьдарч байсан цаг үед өрсөлдөгч улс гүрнүүд уламжлалт хамжлагын хандлагаас Жоу угсааны (МЭӨ 1050-256 он) хаадуудын эрх мэдлийн тэмцэл болон байлдан дагуулалыг анхаарч эхэлж байсан юм. Тийм боловч, дайтагч аливаа улсууд шаардлагатай энх тайвны гэрээг батлах, газар нутаг солилцох холбоотон болоход дипломат ажиллагаа их байж төлөөний этгээд/дипломатчын үүрэг роль чухалчлагдан хөгжсөн.
Байдэнгийн тулаан (МЭӨ 200 он) -аас Маяигийн тулаан (МЭӨ 133 он)-ны үед Хан гүрэн хүчин мөхөсдөж Модунь Шаньюүгийн нэгтгэсэн хүчирхэг хойд зүгийн нүүдэлчин Хүннү нарт их хэмжээний алба гувчуур (торго, бөс бараа, үр тариа болон өөр бусад хүнсний зүйлс) өгч, ураг барилдаж байв. Дараа нь Хүннү Хан гүрний Вэн Хаан (МЭӨ 180-157 он)-д Манжуураас Тарим голын баянбүрд хүртэл газар нутгаа тэлж байгаагаа хэл илгээсэнд МЭӨ 162 онд гэрээ байгуулан Цагаан хэрэмнээс хойш бүгд нүүдэлчдийн газар нутаг, урагш цөм Хятадын Хан гүрэнд хамаарахаар тунхагласан. Тус гэрээ нь 9 удаа шинэчлэгдсэн боловч Хан гүрний хил хязгаарыг Хүннүгийн жанжны зарим довтолгоог хориглож чадаагүй. Гэрээ нь Хүннүгийн нэгдлийг мөхөөж Хан гүрний Ву Хаан (МЭӨ 141-87 он) Баруун хязгаарыг байлдан дагуулж Хан гүрнийг хүлээн зөвшөөрүүлж МЭӨ 104 онд Хан гүрэн, алсын Ферганагийн армийг нэгтгэн Төв Азид Грекийн Хэллэнистикийг байлдан дагуулсан Юэцитэй тулалдах хүртэл байсан.
Солонгос болон Япон улсууд Хятадын Тан угсаа (МЭ 618-907 он)-ны үед соёл иргэншлийн төв Хятадын нийслэл Чан-Анаас хамааралтай байсан бөгөөд засаглалын жишээ хүнд суртлын төвийг дуурайж байв. Япон энэ үед Хятадад элчин сайд илгээж байсан хэдий ч тэд 894 онд Тан гүрэн уналтанд орсноор холбоогоо тасалсан. 755-763 оны Ан Шиний бослогын дараа Тан угсааныхан Төв Ази болон Тарим голыг дахин байлдан дагуулах боломжгүй болсон. Тибэтаны эзэнт гүрэнтэй хэдэн арван жил хэд хэдэн удаа зөрчилдсөний дараа Тан гүрэн эцэстээ 841 онд энхийн гэрээг баталж дайн тулааныг түр зогсоосон.
11 дүгээр зуунд Сүн угсаа (960-1279)-ны үед Шен Коу болон Су Сон гэх чадварлаг элчин сайдууд байсан нь хойд хөрш үргэлжийн дайсан Ляо угсааны Кидан улстай дипломат харилцаа амжилттай тогтоосон. Тэдгээр дипломатчид хоёулаа эртний ордны архивыг сөхөж судласан газар зүйн мэдлэгээрээ Сүн угсааны улсын хууль ёсны хил хязгаарыг хамгаалсан. Тэдгээр нь мөн Хятадын Сүнгийн баруун хойно Сиа угсааны Баруун Тангуд (одоогийн Шаншигийн төв) болон өөр хоёр улсын хооронд дипломат ажиллагаа болон дайны ажиллагааны гурван талт юм. 1075 оноос 1077 онд Вьетнамын Ля угсааны дайны дараа Сүн болон Ля улсууд 1082 онд энхийн гэрээ байгуулан дайны үед тус тусын газар нутагт олзлогсдыг солилцоцгоосон.
Тан болон Сүн улсаас бүр өмнө МЭӨ 2 дугаар зуунд Хятадууд Жан Кианаас эхлэн Төв Ази, Энэтхэг болон Пэрсид элч илгээж байв. Хятадын дипломат ажиллагааны өөр нэгэн тэмдэглэлт үйл ажиллагаа бол 13 дугаар зуунд Камбожийн Кмерийн эзэнт гүрэнтэй Хятадын элчин сайд Зуо Дагуаны хийсэн уулзалт юм. Хятадын дипломат ажиллагаа нь Хятад судлалын онцгой үед холбогдоно. Тан угсааны улс (618-907 он)-аас хойш Хятадууд хилийн чанад дахь дипломат төлөөлөгчдийг Энэтхэгийн далай – Энэтхэг, Пэрси, Араб, Зүүн Африк болон Египетэд далайн элч төлөөлөгчөөр илгээх ихээхэн сонирхолтой болсон байна. Сүн улсын үед шинэ хөлөг онгоцны технологиудтай хамт хувийн хөлөг онгоцны эзэд олшрон далайн чанад дахь худалдаанд аж ахуйн хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж ихээхэн ашиг олохыг хүсэж байсан нь Хятадын далайн үйл ажиллагааг эрс өсөн нэмэгдүүлсэн.
Монголын эзэнт гүрэн (1206-1294 он)-ний үед Монголчууд өнөөгийн дипломат пассторттай төстэй пайз гэх зүйлийг бий болгосон. Пайз нь элчийн ач холбогдлын зэргийг тодорхойлох гурван ялгаатай хэлбэр (алт, мөнгө болон зэс) бүхий байв. Пайзтан нь эзэнт гүрний аливаа хот, суурин буюу отог ялгаагүй хүрсэн газартаа хоол хүнс, уналга гаргуулах бүрэн эрхтэй байсан.
17 дугаар зуунд Чин гүрэн Цагаан Орос улстай дараалсан гэрээ байгуулсан нь 1689 оны Нерчинскийн гэрээнээс эхлэлтэй. Үүнээс улбаалан 19 дүгээр зууны хагаст Бээжингийн Конвенц болон Айгуны Гэрээ батлагдсан.
18-19 дүгээр зуунд Европын улсууд хүчирхэгжин улмаар дипломат хэв шинж бий болсон ба Азийн улсууд Европын дипломат тогтолцоог хуулбарлан авч байв.
Эртний Энэтхэг
Эртний Энэтхэгт хаан угсааны болон угсаа залгамжилсан дипломат ажиллагааны уламжлал удаан байсан. Улс орныг жолоодох урлаг хийгээд дипломат ажиллагааны тухай эртний судар Артхашастрагийн зохиолчыг МЭӨ 3 дугаар зуунд Мауря угсааны улс гүрэн (нийслэл нь Патлипутра, өнөөгийн Бухар улсын гол хот Патна)-ийг үндэслэсэн Чандрагупта Маурягийн тэргүүн зөвлөх Каутиля (мөн Чанакя хэмээдэг)-ийг хэмээн үздэг. Артхашастра бол хаанчлах урлаг, алба татварын тухай урт бүлэгтэй бөгөөд цэрэг армийг зааварлах болон хөгжүүлэх тухай цогц бүтээл юм. Түүнчлэн дипломат ажиллагааны, хаант улсуудын харилцан сөргөлдөөний нөхцөл байдал, холбоотон болох арга ухаан болон дайснаа ялахын тулд хэрхэх тухай онолыг багтаасан. Элч төлөөлөгчид томилогдсон хугацаандаа тухайн өөр хаант улсын хааны ордонд амьдрахыг хүсэмжлэхийг мөн “тэр ганцаар унтах ёстой” гэх ёгт зөвлөгөө бүхий элч төлөөлөгчийн биеэ авч явах зан байдлын тухай зөвлөгөөг багтаасан. Хааны зан суртахууны дээд нь түүний өршөөл хэмээсэн байдаг.
Шинэ үеийн Ази
Азийн дипломат харилцаа шинэ эриний эхэнд эрх хэмжээ болоод нэр төрийн илэрхийллээр төсөөлөгддөг байв. Энэ нь олон улсын талбарт бие даасан улсуудыг төлөөлөх журам нь язгууртан угсааны нэгэн байхад үндэслэгдэж байв. Тиймээс дипломатчийн байр суурь нь Ази дахь дээд зиндааны давхаргыг зарим талаар бишрэн шүтэж байв. Улс орны бүрэн эрхэт дипломат ажиллагааны практик нь өөртөө засах улсын шинжийг тодорхойлохыг голчилж байв. Уг практик нь олон улсын хүрээнд анхны хот улсуудын хандлагаас хойш ажил хэрэг болсон. Азийн дипломатчид нь анхлан зөвхөн хэлэлцээр хийх зорилготойгоор илгээгддэг байсан. Тэд зорилгоо биелүүлсний дараа нэн даруй буцаж ирэх шаардлагатай. Дипломат бүрэлдэхүүний ихэнхийг эхэн үедээ эрх мэдэл бүхий гэр бүлээс гаралтай эдгээдүүд бүрэлдүүлдэг байв. Тэдний оролцоог харгалзан хууль ёсны агуулга ач холбогдлоор нь дээд хэргэм зэргийг хүртээж байв. Анхны төрт улсууд болох Итали, Оттоманы эзэнт гүрэн болон Хятадууд дипломат ажиллагааны орчинг бий болгоцгоосон. Эртний үеийн дипломат ажиллагааны шинэ эрин нь Газар дундын тэнгис болон Ази тивийн хоорон дахь олон улсын харилцааны чухал элементүүдийг бий болгон хөгжүүлсэн юм.
Европ
Эртний сурвалж
Дипломат үйл ажиллагааны чадавхи нь улс орныг тодорхойлох элементийн нэг байж, дипломат ажиллагаа нь соёл иргэншлийн эхлэлээс хойшхи үйл явдал байв. Европ дахь дипломат ажиллагаа нь эртний Грекийн анхны хот улсуудтай хамт бий болсон. Дипломатчийг гагцхүү тусгай хэлэлцээр хийлгүүлхээр илгээдэг байсан бөгөөд тэд хэлэлцээр дуусмагц буцаж ирдэг байв. Дипломатчид нь ихэвчлэн дээд зиндааны буюу эрх мэдэл бүхий гэр бүлээс гаралтай байсан нь дүрэм журмын дагуу хууль ёсны эрх хэмжээ олгодог нь өөр улстай хэлэлцээр хийхэд нь хүндлэл болдог байв.
Дипломат ажиллагааны үүсэл стратегийн болон Хүрэл зэвсгийн үед хамаарч магадгүй ул мөр үнэт эд өлгийн зүйл харилцан солилцох болон найрсаг зочломтгой Хомерийн чиг хандлагаар бүрэлдэн бий болсон. Ийм байдлаар дипломат ажиллагаа болон худалдаа наймаа гадаад ертөнцтэй холбогдож байв. “Дипломат харилцааны хүрээ хязгаар нь Византын эзэнт гүрнүүдийн ёс заншил хийгээд Муслимын зарчмууд, ялангуяа Abbāsid-ууд болон Fātimid-ууд, түүнчлэн тэдгээрийн хоорондын Муслимын зарчмуудаас, өрсөлдөгчөөсөө давуу байх буюу таалалд нь нийцүүлэхээр үнэт бэлэг солилцдог байсан”-ыг Визант, Ислам болон Баруун Латины хооронд худалдааны хөлөг онгоцуудаар ихэвчлэн зорчиж элчийн дагалт худалдаачид торгоны худалдаагаар дамжуулан соёлын солилцоог бий болгосон хэмээн Дэвид Джаков тэмдэглэсэн байсан. Хожим үүнийг Английн худалдаачин, панзчин Антони Шерли Персээс Европод томилогдсон Пэрсийн анхны элчин сайд/1599-1602/-ыг үнэмшүүлснээр эргэн сэргэсэн.
Эртний Грек
Грекийн хот улсууд дайн болон энх тайвны эсхүл худалдааны харилцаа зэрэг тусгай асуудлуудаар хэлэлцээр хийх зорилгоор өөр хоорондоо элч илгээдэг байсан боловч тус тусын газар нутаг дээр тусгайлан илгээсэн дипломат төлөөлөгчидгүй байсан. Хэдий тийм боловч орчин үеийн дипломат төлөөлөгчид олгогдсон зарим чиг үүргүүдийг Эртний Грекед проксен нар гүйцэтгэдэг байв. Тэд томилогч хотын иргэн бөгөөд бусад хотуудтай эв найртай байх харилцааны төлөөлөгч юм. Тус харилцаа нь гол төлөв тодорхой гэр бүлийн залгамжлагддаг харилцаа байв.
 
 
 
D.CE11D008 Э. Ононхүү
 
 
 
== Гаднах холбоос ==
Line 21 ⟶ 53:
[[ast:Tuvalu]]
[[az:Tuvalu]]
 
[[bat-smg:Tuvalu]]
[[bcl:Tubalu]]