Хурд (хамтлаг): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 17:
}}
Хурд рок хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуус сонирхогч хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн Нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, Нэгдүгээр бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн энэ бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, жинхэнэ рок хөгжмийн уран бүтээлээрээ одоо хүртэл тасралтгүй явсаар ирсэн. Хурд рок хамтлаг нь 6 гишүүнтэйгээр анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны 3 сард амжилттай тоглосоор, Монголын хөгжиж буй “РОК” хөгжмийн түүхэнд эрэлхийлэл, шинэ стил хэв маягийг хүчтэйгээр хүчтэйгээр нэвтрүүлж, монголд анх удаа “Амплаггед” концерт тоглож мөн “Симфони Хурд” концертийг амжилттай тоглосон билээ.
 
==Гаргасан нийт альбом==
*CD 9 ширхэг, мөн 2009 онд шинээр Монголын анхны Live DVD концертоо гаргасан.
*DVD 2005 оны Талархалын тоглолт “Акоустик-2” DVD гаргасан
* Нийт урын сандаа 180 гаруй дуутай, нийт 70 гаруй клиптэй.
 
Хурд хамтлагын олон дуу нь ХИТ болсон, тоглосон концертууд дуунуудаараа Монголын рок поп хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолын 12 удаагийн шагналыг гардсан бусад тэмцээн уралдаан наадмуудад “Гран-При” шагналуудын тоглолт уран бүтээлээрээ тогтмол авсаар ирсэн билээ. Хамтлаг одоо мэргэжлийн өндөр түвшинд тоглож, дуулсаар байна.
Гадаад тоглолт нь : АНУ, Япон, Хятад, Солонгос, Европийн орнуудаар айлчлан тоглолтуудыг тогтмол тоглосон.