Наполеон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: kaa:Napoleon I Bonapart
No edit summary
Мөр 25:
Хожим Эзэн хаан '''I Наполеон''' гэгдэх болсон '''Наполеон Бонапарт''' ({{lang-fr|Napoléon Bonaparte}}; 1769 оны 8-р сарын 15 – 1821 оны 5-р сарын 5) [[Европ]]ын түүхэнд хамгийн их нөлөөлсөн, [[Франц]]ын цэрэг, улс төрийн зүтгэлтэн юм.
 
[[Корсик]]т төрж, эх газрын Францад их бууны офицер болон бэлтгэгдсэн Наполеон [[Францын анхдугаар бүгд найрамдах улс]]ын үед алдар хүнд олж авсан ба Францын эсрэг [[Анхдугаар эвсэл|Анхдугаар]] ба [[Хоёрдугаар эвсэл|Хоёрдугаар эвслийн]] [[Гуравдугаар эвсэл]] [[Дөрөвдүгээр эвсэл]] [[Тавдугаар эвсэл]] эсрэг дайны ажиллагааг амжилттай удирдсан. 1799 онд Бонапарт төрийн эргэлт зохион байгуулж, өөрийгөө анхны консулаар томилж, таван жилийн дараа өөрийгөө Францын Эзэн хаанаар өргөмжилжээ. XIX зууны эхний арван жилд тэрээр [[Францын анхдугаар эзэнт улс]]ын армийг Европын томоохон гүрнүүдийн эсрэг хөдөлгөж, [[Аустерлицийн тулалдаан]] зэрэг олон тулалдаанд дараалсан ялалтууд байгуулж Европын эх газарт ноёлов. Тэрээр өргөн эвсэл байгуулж, анд нөхөд, ах дүү нараа Европын бусад улсуудад эрх баригчаар томилох замаар Францын нөлөөллийн хүрээг тогтоожээ.
 
1812 онд Оросыг дайлсан нь Наполеоны хувь тавиланд эргэлт гаргав. Түүний Их Арми ({{lang-fr|Grande Armée}}) дайны явцад сүйрч, дахин хэзээ ч бүрэн сэргээгүй юм. 1813 онд [[Зургадугаар эвсэл]] Наполеоны цэргийг [[Лайпцигийн тулалдаан|Лайпцигт]] бутцохиж, дараа жил нь Эвсэл Франц руу довтолж, Наполеоныг хаан ширээнээсээ буухад хүргэсэн бөгөөд түүнийг Элба аралд цөлжээ. Нэг жил хүрэхгүй хугацааны дараа Наполеон Элбагаас оргож, эргэж эрх мэдлээ олж авсан боловч 1815 оны 6-р сард [[Долдугаар эвсэл]] эхэлж Англи Пруссын хамтарсан цэргийг тосож[[Ватерлоогийн тулалдаан]]д ялагджээ. Наполеон амьдралынхаа сүүлийн зургаан жилийг Гэгээн Еленагийн арал дээр Британийн хяналт дор өнгөрөөж, тэндээ нас нөгцжээ. Задлан шинжилгээгээр түүнийг ходоодны хорт хавдраар өнгөрсөн гэж дүгнэсэн боловч Стен Форсхуфвуд болон бусад эрдэмтэд түүнийг хүнцлээр хордуулж алсан гэж үздэг.
 
Наполеон шинэчлэн байгуулсан Францын армиар томоохон ялалтууд байгуулж, янз бүрийн эх сурвалжаас тактикаа боловсруулдаг байлаа. Түүний цэргийн ажиллагааг дэлхий даяар цэргийн академиудад судалдаг бөгөөд түүхэнд тодорсон хамгийн аугаа их жанжнуудын нэг гэж тооцогддог. Өрсөлдөгч, дайснууддаа дарангуйлагч гэж үзэгддэг байсан боловч Наполеон [[Баруун Европ]]ын ихэнх улс орны захиргаа, шүүх засаглалын үндэс болсон [[Наполеоны код]]ыг гаргаснаараа дурсагддаг юм.