Саудын Араб: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 65:
}}
 
'''Саудын Араб''', албан ёсоор '''Саудын Арабын Хаант Улс''' нь [[Арабын хойг]]тийн ихэнхийг эзлэн орших [[Баруун Ази]]йн [[улс|орон]] юм. Баруун хойд талаараа [[Йордан]], хойд ба зүүн хойд талаараа [[Ирак]], зүүн талаараа [[Кувейт]], [[Катар]], [[Бахрейн]], [[Арабын Нэгдсэн Эмирт Улс]], зүүн өмнөд талаараа [[Оман]], өмнөд талаараа [[Йемен]] орнуудтай хиллэдэг. Зүүн хойд талд нь [[Персийн булан]], баруун талд нь [[Улаан тэнгис]] оршдог. Саудын Арабын хүн ам нь ойролцоогоор 27.6 сая бөгөөд газар нутаг нь 2,150,000 квадрат километр орчим.
 
Саудын Арабт [[Мекка]], [[Медина]] гэсэн [[Ислам]]ын шашны хамгийн ариун газрууд оршдог тул заримдаа "Хоёр ариун сүмийн нутаг" хэмээгддэг. Харин [[Монгол|Монгол хэл]], [[Англи хэл]]ээр голдуу '''Саудын Араб''' гэгддэг. Энэ хаант улсыг анх Абдул-Азиз бин Сауд байгуулжээ. Түүний зүтгэл нь 1902 онд Ал-Саудын удмын нутаг болох Риядыг эзэлснээр эхлэсэн бөгөөд 1932 онд Саудын Арабын Хаант Улс тунхаглагдаж, хүлээн зөвшөөрөгдснөөр дууссан ажээ.