Ойрх Дорнод: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: su:Wétan Tengah
Мөр 23:
Ойрхи Дорнодын орнуудын эдийн засаг нь нэн ядуугаас туйлын чинээлэг хүртэл тогтоно. АНУ-ын ТТГ-ийн Дэлхийн Баримтын Дэвтэрт 2007 оны байдлаар Ойрхи Дорнод дахь бүх үндэстэнүүд хөгжилийн нааштай чиг хандлагатай байгаа гэжээ. Ойрхи Дорнод дахь нэг хүнд ноогдох дундаж орлогоороо тэргүүлдэг 3 орон нь АНЭУ – 49,700 ам. доллар, Катар – 29,800 ам. доллар, Кувейт – 23,100 ам. доллар. Харин энэ үзүүлэлтээрээ хамгийн доор ордог 3 орон нь : Афганистан – 800 ам. доллар, Йемен – 1000 ам. доллар, Ирак – 1900 ам. доллар зэрэг орнууд байгаа юм.
 
Ойрхи Дорнодын улс үндэстнүүдийн эдийн засаг өөр өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Жишээ нь Саудын Араб, АНЭУ, Кувейт зэрэг улсын эдийн засаг экспортын [[нефтьгазрын тос]], түүнтэй холбоотой бүтээгдэхүүнүүд дээр хүчтэй тулгуурлаж байхад бусад Турк, Египтийн зэрэг орны эдийн засаг олон талын үндэс суурьтай байдаг. Ойрхи Дорнод дахь эдийн засгийн салбаруудыг дурьдвал газрын тос түүнтэй холбогдох бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, хөвөн даавуу, үхэр мал, сүү сүүн бүтээгдэхүүнүүд, нэхмэл, савхи арьс шир, мэс заслын багаж, хамгаалалтын хэрэгсэл (буу, сум, танк, байлдааны онгоц, пуужин) гэх мэт. Мөн АНЭУ болон Бахрейнд банк нь эдийн засгийн маш чухал сектор болж өгдөг.
 
Турк, Египтээс бусад оронд нутгийн хуучинсаг шинж чанар, болон зарим бүст улс төрийн үймээнээс болоод аялал жуулчлалын хөгжил их сул байдаг байна. Хэдий тийм боловч сүүлийн жилүүдэд АНЭУ, Бахрейн, Йордан зэрэг орны аялал жуулчлалын бодлого, нөхцөл боломж дээшилсэнтэй холбогдон эдгээр орнуудад жуулчдын ирэх тоо өссөөр байгаа юм.