Бутан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 49:
Бутан нь [[17-р зуун]]ы үед төрт улсгүй, салангид олон жижиг хамжлагат ёс тогтож байсныг [[1616]] онд [[Төвд|Төвддөө]] хавчигдсан лам [[Агваан Намжил (Бутан)|Агваан Намжил]] ирж нэгтгэн, улс болгосноор өнөөгийн Бутаны суурийг тавьжээ. Агваан Намжилийг 1654 онд өөд болсоноос хойш, дотоодын тэмцэл, хөрш улсуудын эзэмшилд орж гарч явсаар, [[1910]] онд [[Британийн эзэнт гүрэн|Британид]] хүлээн зөвшөөрөгдөж, холбоотон болсноор [[тусгаар улс]] болсон.
 
Бутанчуудын дийлэнх нь [[Төвдийн Буддын шашин|Төвдийн Буддын шашны]] шүтлэгтэй. [[Хэмжээгүй эрх хаант дэглэм]]тэй байсан Бутан [[2007]] онд [[Үндсэн хуульт хаант дэглэм|Үндсэн хуульт хаант]] улс болсон юм. Одоогийн хаан нь [[Жигмэ Кхэсар Намгел Вангчук|Жигмэд Хасар Намжил Ванчиг]], улсын нийслэл нь [[Тхимпху]] хот юм.
 
Бутан нь нийт 38,394 ам дөрвөлжин километр нутагтай, 691,141 хүн амтай болох ба эдгээр үзүүлэлтээр жижиг орны ангилалд багтах юм. Бутанд ярианы 24 [[хэл]] байгаагаас албан ёсных нь [[Жонха хэл]] нь албан ёсны улсын хэл болдог.