Софокл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Софокл''' [[НТӨ]]496 онд газрын чинээлэг эзний гэрт төржээ. Эцгийнхээ ачаар төгс сайн боловсрол олж, 468 онд их зохиолч [[Эсхил]]ийг жүжгийн зохиолын уралдаанд ялснаар залуу Софокл олны танил болов. Тэрбээр Афин хотын нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог улс төрийн зүтгэлтэн, шүлэгч, дуучин, хөгжимчин, бүжигчин байжээ. Цаг үеийнхэн нь түүнийг "эмгэнэлт жүжгийн Хомер" гэж магтдаг байсан гэдэг.
 
Софокл жар гаруй жил уран бүтээл туурвиж, 123 орчим жүжиг бичсэнээс дөнгөж долоон жижиг нь өнөө үед мэдэгдэж байна. Тэр грекийн театрыг баяжуулж, жүжгийн хөгжилд шинэчлэл хийсэн юм. Жүжигт зохиогч өөрөө гол үүрэг гүйцэтгэж байсныг бүр мөсөн болиулж, зохиолч, жүжигчин хоёрын ажлыг бүрэн тусгаарласан нь жүжгийн урлагийн хөгжилд чухал зүйл байв. Мөн гурав дахь жүжигчин бий болгосноор эмгэнэлт жүжиг дэх найрал дууны үүргийг багасгаж, бодот амьдралыг үйл хөдлөлөөр биечлэн харуулах алхам хийв.