Бангладеш: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 70:
}}
 
'''Бангладеш''' ([[Бенгал хэл]]: বাংলাদেশ, ''Монголчилбол "Бенгал орон'' хэмээх утгатай"), албан ёсоор '''Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс''' нь [[Өмнөд Ази|өмнөд]] [[Ази]]йн [[улс|орон]] юм. Урдуураа [[Бенгалын булан]]тай нийлж, эргэн тойрондоо [[Энэтхэг]], зүүн урд талдаа багахан зурвасаар [[Мьянмар]] улстай тус тус хил залгадаг. Бангладеш улс (Зүүн Бенгал) нь [[Энэтхэг]] улсын [[Баруун Бенгал]] мужтай нийлж, [[Бенгал]]ын бүс нутаг хэмээгдэнэ.
 
1947 онд Бенгал, Энэтхэг салж шинээр байгуулагдсан [[Пакистан]] улсын зүүн хэсэг болох үед өнөөгийн Бангладеш улсын хил хязгаар тогтоогджээ. Харин энэ нь баруун хэсгээс нь Энэтхэгээр 1,600 км газраар тусгаарлагдаж байв. Улс төр, хэл ярианы ялгаварлан гадуурхал, мөн эдийн засгийн хайхрамжгүй байдал зэргээс болж тусгаар тогтнолын төлөөх дайн болж, 1971 онд тусгаарлажээ. Гэвч шинээр байгуулагдсан Бангладеш улс нь [[хоолны хомсдол]], [[байгалийн гамшиг]], [[ядуурал]], улс төрийн үймээн самуун, цэрэг армийн эхлүүлсэн төрийн эргэлт зэрэг үйл явдлууд олноор тохиолдох болов. 1991 онд [[ардчилал|ардчилсан тогтолцоог]] сэргээснээр харьцангуй тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил дагалдаж байна.