Марианы арлууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.6.4) (робот Нэмж байна: kk:Мариана аралдары
No edit summary
Мөр 1:
[[Зураг:Philippine Sea location.jpg|400 px|right|thumb|Филиппиний тэнгисийн зүүн талд Марианы арлууд байрлана. Зүүн талд нь [[Марианы хотгорхонхор]] бий.]]
 
'''Марианы арлууд''' ({{lang-en|Mariana Islands}}) нь [[Номхон далай]]н баруун хойд хэсэгт, хойд өргөргийн 12 - 21 хэмийн хооронд, зүүн өргөргийн 145 хэмийн дагуух, 15 галт уулаас бүрэлдэн, нум хэлбэртэй тогтсон [[ольтриг]] юм. Хойд талд нь [[Япон]], өмнө талд нь [[Шинэ Гвиней]], баруун талд нь [[Филиппиний тэнгис]] оршино. Марианы бүлэг арлуудын хамгийн өмнөд үзүүр нь [[Гуам]] болно. Арлыг 17-р зууны үеийн Испанийн хатан хаан [[Австрийн Мариана]]гийн нэрээр нэрлэсэн бөгөөд Испаничууд колоничилж байв.
 
[[Изү-Боонин-Марианы нум]] гэгдэх [[геологи]]йн системийн нэг хэсэг болох тус арлуудын хойд хэсэг нь 5 сая жилийн өмнө, өмнөд хэсэг нь 30 сая жилийн өмнө үүсчээ. [[Номхон далайн тавцан]] баруун тийш шилжиж, ирмэгээрээ дэлхийн хамгийн олон идэвхтэй галт уул бүхий [[Марианы тавцан]]гийн доогуур шургаж орсны улмаас бий болсон. Энэхүү хоёр тавцангийн шургалтын үр дүнд, Марианы арлуудын яг зүүн талд дэлхийн далайн хамгийн гүн, дэлхийн төвд хамгийн ойрхон орших цэг болох [[Марианы хотгорхонхор]] үүсчээ.
 
Марианы арлуудыг [[Микронези]]йн бүлэг аралд хамруулдаг. Засаг захиргааны хувьд Марианы арлууд нь [[АНУ]]-ын харьяа нутаг дэвсгэр болох [[Гуам]], мөн [[Хойд Марианы арлууд]]ын хамтын нөхөрлөл гэсэн 2 үндсэн хэсэгт хуваагддаг.