Рембрандт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (робот Нэмж байна: kl:Rembrandt
No edit summary
Мөр 1:
[[Файл:Self-portrait_at_34_by_Rembrandt_(rectangular_detail).jpg|thumb|200px]]
'''Рембрант''' ({{lang-nl|Rembrandt Harmenszoon van Rijn}}; 1606 оны 7 сарын 15 өдөр - 1669 оны 10 сарын 4 өдөр)
17 зууныг төлөөлөх [[Голланд|Голландын]] [[уран зураач]]. [[Тосон будаг]] төдийгүй, [[хорын сийлбэрийн арга]] болон эдгээрийн нийлмэл арга, хар зургийн аргыг хэрэглэн зурж байснаараа алдартай.
"[[Шөнийн эргүүл]]", "[[Доктор Түлпийн анатомийн хичээл]]" зэрэг зураг нь түүнийг нэрд гаргажээ.
Түүний нүд нь өнгө ялгахдаа жирийн хүнийхээс өөрөөр хардаг байсан гэж яригддаг. Нэг төрлийн нүдний өвчин юм.
 
Голландын агуу зураач Рембрандт Ван Рейн
{{stub}}
2010 оны 07-р сарын 06, Нийтэлсэн design
 
[[Ангилал:Уран зураачид]]
 
17-р зууны үед амьдарч уран бүтээлээ туурвиж байсан Голландын агуу зураач Рембрандт Ван Рейн /1606-1669/ бол бүх дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд яах аргагүй нэр хүндтэй байр суурийг эзэлдэг гайхамшигтай зураач юм.
{{Link FA|nl}}
Түүний бүтээсэн бүтээлүүд нь дүрслэх урлагийн түүхийн сод бүтээл болон цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь улам бүр нэмэгдэж, алдар нэр нь цуурайтсаар л байна. Агуу зураач Рембрандт Голландад хөрөнгөтний бүгд найрамдах улсын дэг жаяг тогтоод байсан 1606 оны долдугаар сард тээрэмчний гэр бүлд мэндэлжээ. Испанийн булаан эзлэгсдийн эсрэг байгуулсан гавъяаных нь төлөө Лейдэн хотынхонд барьж өгсөн сургуульд Рембрандт 14 настайдаа элсэн оржээ. Эртний сонгодог ид шидтэй ертөнцтэй хэрнээ хүн амын тэн хагас нь өлсгөлөнгийн аман дээр тулаад байсан нь залуу зураачид маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн байна.
 
Дэлхийн урлагийн томоохон төв болсон Голландын нийслэл Амстердам хотод хагас жил хэртэй ажиллаж амьдарсан Рембрантад урлагийн шинэ шинэ ололт амжилтуудаас хүртэхэд ихээхэн түлхэц болжээ. Энэ үеэс эхлэн эртний Грек, Ром, библийн домгуудыг илүү сэтгэл хөдлөлийн амьд шинжтэй болгохоор эрмэлзэн амьдралын жижиг сажиг зүйлүүдээр баяжуулахын сацуу хамгийн гол нь хүний зан чанарыг гайхалтай гүн гүнзгий тусган харуулж эхэлжээ.
[[ab:Рембрандт]]
 
[[af:Rembrandt van Rijn]]
Яг энэ үед түүний бүтээсэн урлагийг хэн ч анзааралгүй өнгөрч чадаагүй юм. Рембрандт 1630 онд эрчимтэй хөдөлгөөнтэй, гоё тансаг барокко урсгалд татагдсан он жилүүд байлаа. Тэрээр библийн болон домгийн сэдэвт барокко урсгалыг зоригтой хослуулж байлаа.
[[an:Rembrandt]]
 
[[ar:رامبرانت فان راين]]
Түүний хувийн амьдрал бусад суутнуудын адил хэцүү бэрх, аз жаргал, гуниг гутрал гээд олон зүйлүүдээр дүүрэн байсан юм. 1632 онд Амстердамд суурьшихаар ирсэн Рембрандтад нутгийн мэс засалч эмч нарын холбоо өөрсдийн гишүүдийн хөргийг зурах захиалга өгчээ.
[[arc:ܪܡܒܪܢܛ]]
 
[[arz:ريمبرانت]]
Зураач “Эмч Тульпын анатомийн хичээл” бүтээлдээ бүлэг хүмүүсийн хөргийг хальснаас эрс өөр байдлаар шийдсэнээрээ алдаршив. Талийгаачийн шарилд задлан хийнгээ тайлбарлан ярих багшийг анхааралтай сонсож буй хүмүүс хэдийгээр эрх тэгш байдалд орших ч сэтгэл санааны хувьд Тульпд захирагдсаныг зохиомжийн төвийн гэрэл улам ч тодотгоно. Энэ үеэс эхлэн амстердамын баячууд хөргөө өрсөлдөн захиалах болжээ.
[[az:Rembrandt]]
Рембрант 1632 онд Амстердам хотод ирж Саския хэмээх бүсгүйтэй танилцаж, хайр дурлалаараа ханилан аз жаргалтай 10 жилийг хамтдаа өнгөрүүлжээ. Энэ үед Рембрант хөрөг зурагт онцгой амжилтанд хүрснийг “Саскиягийн хөрөг”, “Өөрийн хөрөг” зэрэг олон тооны бүтээл нь гэрчилнэ.
[[bat-smg:Rembrants]]
Найз нөхдийн тоо нэмэгдэн, захиалга ихсэн, түүнд итгэн ирэх шавь нар багширч эхэллээ. Эдгээр жилүүдэд олон алдартай бүтээл хийсний нэг нь хайртай эхнэр Саскиядаа “Даная” хэмээх хамгийн алдартай зургаа зуржээ.
[[be:Рэмбрант]]
 
[[be-x-old:Рэмбрант]]
Рембрант насан туршдаа гэрлийг хэрхэн ашиглах талаар судалсны дүнд гэрлийн хүчээр гол дүрүүдээ тодотгох аргыг онцгой сайн эзэмшжээ. Гэрэл сүүдрийн хосгүй тоглолтыг гайхуулсан домгийн сэдэвт “Даная” бүтээлдээ ер бусын тохиолдлыг сэтгэл догдлон харж буй бүсгүйг дүрсэлжээ. Хэвтэж байгаад өндийсөн, баруун гараа урагш сунгасан зэрэг нь сэтгэлийн догдлолыг илэрхийлэх оновчтой шийдэл болсон байна.
[[bg:Рембранд ван Рейн]]
 
[[bn:রেমব্রন্ট]]
Данаягийн биеийн зөөлөн дулаан илчийг гэрэл сүүдрийн нарийн ялгарал, өнгийн тансаг тоглолтоор гаргаж өгсөнд бүтээлийн агуу их үнэ цэнэ оршино.
[[br:Rembrandt van Rijn]]
 
[[bs:Rembrandt]]
Рембрантын зургийн захиалгын тоо буурч, зураач олон нийтийн хооронд илт зөрчилдөөн гарах үед хайртай эхнэр нь Саския нь нас барсан нь зураачид хүнд цохилт болжээ. Түүний уран бүтээлийн аз жаргалтай байдал үгүй болж, гэрэл гэгээ үүрд холдон одлоо.
[[ca:Rembrandt van Rijn]]
 
[[cs:Rembrandt]]
Хайртай эхнэрээ нас барсны дараа Рембрант үйлчлэгч бүсгүйтэй гэрлэсэн нь үлдсэн амьдралд байсан хамгийн дотны нөхөр түшиг нь байлаа. Гэвч энэ гэрлэлт түүнд аз жаргал авчирсангүй. Харин ч бүр захиалагчдаас нь улам бүр холдуулан, өдөр ирэх тусам ядууран хоосорч байлаа. Рембрант үлдсэн амьдралдаа зөвхөн өөрийн дотны хүмүүстээ зориулан зураг зурж байлаа. Зуу гаруй өөрийн хөргөө зурж үлдээсэн байдаг нь дүрслэх урлагийн түүхэнд хөрөг зургийн судалгаа болон үлджээ.
[[cy:Rembrandt]]
 
[[da:Rembrandt]]
Рембрантыг хөдөлмөрийн чадваргүй гэж зарласан 1656 оноос түүний хамгийн эмгэнэлтэй үе эхэлжээ. Хамгийн ойр дотны найз нөхөд нь хүртэл Рембрантаас зайгаа барьж, эхнэр хүүхэд хоёр нь мөн нас барсан нь давхар уй гашуу боллоо. Гэвч энэ уй гашуу бурхнаас хүн төрөлхтөнд бэлэглэсэн зураачийг дүрслэх урлагаас холдуулж чадсангүй. Харин ч энэ үед хийсэн бүтээлүүдэд дахин давтагдашгүй сонгодог бүтээлүүд болж чаджээ.
[[de:Rembrandt van Rijn]]
 
[[el:Ρέμπραντ]]
Голландын баатарлаг эрсийн тухай Рембрантын “Шөнийн харуул” зураг өгүүлнэ. Ахмад Банниг Кокын буудлагын хорооныхны захиалгаар бүтээсэн эл бүлэг хөрөг зурагт дайчид ёслолын жагсаалаар бус харанхуйгаас гэнэдүүлэн орж ирж байгаа мэт дүрслэгджээ. 16 хүний хөрөг зурах захиалгатай байсан боловч санамсаргүй дүрүүдтэй нийлээд 30 шахам дүрийг бүтээсний дотор олны дунд гэрэл цацруулан байх бяцхан охин эрс тэрс харьцааны төв цэг болон үзэгчдийн анхаарлыг татна.
[[en:Rembrandt]]
 
[[eo:Rembranto]]
Библийн сэдвээр зурсан "Аврамын тахил" зургийг тайлбарлавал, библид өгүүлснээр еврейчүүдийн эцэг гэгддэг Аврам нь, ертөнцийн эзэнд бүхий л зүрх сэтгэл, амьдралаа зориулсан нэгэн байжээ. Ертөнцийн эзэн нэгэн удаа түүнийг өөртөө аль зэрэг үнэнчийг шалгаж туршихаар түүнийг дуудан: Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исакаа надад тахил болгон өргөгтүн гэжээ. Тэр үеийн еврейчүүд ертөнцийн эзэнд үнэнчээ харуулж эр хургаар тахил өргөдөг байсан байна. Аврам огтхон ч эргэлзэлгүйгээр хүүгээ дагуулан ертөнцийн эзний заасан газар очиж өөрийн цор ганц хүүгээрээ тахил өргөхийг завдсанд, ертөнцийн эзэн сахиулсан тэнгэрээ Аврам руу явуулж тахилыг нь болиулжээ.
[[es:Rembrandt]]
 
[[et:Rembrandt]]
Мөн "Балаамын илжиг" зургийг тайлбарлавал библийн домогт өгүүлснээр еврейн нэгэн эш үзүүлэгч Балаам гэгч нь бурхан буюу ертөнцийн эзний ерөөлгөхөөр илгээсэн ард түмнийг хараахыг завдсан тул түүний унаж явсан илжгийг хүний хэлээр яриулж Балаамыг ятгуулсан тухай гардаг юм.
[[eu:Rembrandt]]
 
[[ext:Rembrandt]]
"Тэнэмэл хүү эргэж ирсэн нь" зургийг тайлбарлавал библийн "Шинэ гэрээ"-ний евангельч Лукийн номонд "Хоёр хүүтэй нэгэн баян хүн байжээ. Бага хүү нь эцэгтээ "Ааваа та надад эд хөрөнгөнөөсөө оногдох хувийг өгөөч" гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв. Бага хүү хамаг юмаа аваад алс холыг зорин оджээ. Очсон газраа дур зоргоороо амьдарч, хамаг хөрөнгөө барж дуусган нутгийн нэгэн хүний гахайг хариулах болжээ. Тэрээр гахайны идэж байсан буурцагнаас идэхийг хүсэвч хэн ч түүнд юу ч өгсөнгүй. Бага хүү ухааран "Эцгийн минь хөлсөлсөн хүмүүс идэх уухаар хичнээн элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би өлсөж үхэх нь" гэж бодоод эцэг рүүгээ эргэн иржээ. Эцэг нь бага хүүгээ урьдынхаас ч илүү хайрлаж эргэж ирсний баяр хийн маш том найр хийжээ. Гэтэл том хүү нь үүнд дургүйцэж эцэгтээ "Олон жилийн турш би танд зарцлагдаж байна. Би таны хэлснийг хэзээ ч зөрчиж байгаагүй. Гэвч анд нөхөдтэйгээ баярлах үед та надад өнчин ишиг ч өгч үзээгүй. Харин хөрөнгийг минь янхнуудтай нийлж цөлмөсөн энэ хүүгээ ирэхэд нь тансаг найр хийж байдаг" гэхэд эцэг нь "Хүү минь чи үргэлж надтай хамт байсан. Миний гэсэн бүхэн чинийх шүү дээ. Харин дүүг чинь үхсэн гэж бодож байтал эргээд ирлээ. Иймээс бид баярлан цэнгэх ёстой" гэжээ. Зовж доромжлогдсон, хүнд хэцүү үед энэрч өршөөх хүний ууч сэтгэлийн сайхныг харуулсан “Тэнэмэл хүү эргэж ирсэн нь” хэмээх бүтээлийг Рембрантын уран бүтээлүүдийн хамгийн оргил нь гэж судлаачид тайлбарладаг. Энэхүү бүтээлээ нас барахаасаа нэг жилийн өмнө бүтээжээ.
[[fa:رامبرانت]]
[[fi:Rembrandt]]
[[fiu-vro:Rembrandt]]
[[fr:Rembrandt]]
[[fy:Rembrandt van Rijn]]
[[ga:Rembrandt]]
[[gan:藍郎特]]
[[gl:Rembrandt]]
[[haw:Rembrandt]]
[[he:רמברנדט]]
[[hif:Rembrandt]]
[[hr:Rembrandt van Rijn]]
[[hu:Rembrandt]]
[[hy:Ռեմբրանդտ վան Ռեյն]]
[[ia:Rembrandt]]
[[id:Rembrandt van Rijn]]
[[io:Rembrandt van Rijn]]
[[is:Rembrandt]]
[[it:Rembrandt Harmenszoon van Rijn]]
[[ja:レンブラント・ファン・レイン]]
[[ka:რემბრანდტი]]
[[kaa:Rembrandt]]
[[kab:Rembrandt]]
[[kbd:Рембрандт]]
[[kk:Рембрандт]]
[[kl:Rembrandt]]
[[kn:ರೆಂಬ್ರಾಂಟ್]]
[[ko:렘브란트]]
[[la:Rembrandus]]
[[lad:Rembrandt]]
[[lb:Rembrandt van Rijn]]
[[li:Rembrandt van Rijn]]
[[lt:Rembrantas]]
[[lv:Rembrants]]
[[mi:Rembrandt]]
[[mk:Рембрант ван Рејн]]
[[ml:റെംബ്രാന്റ്]]
[[mr:रेम्ब्राँ फान रेन]]
[[ms:Rembrandt van Rijn]]
[[mwl:Rembrandt]]
[[nds:Rembrandt van Rijn]]
[[nds-nl:Rembrandt van Rijn]]
[[new:रेम्ब्रान्ड्ट]]
[[nl:Rembrandt van Rijn]]
[[nn:Rembrandt]]
[[no:Rembrandt]]
[[oc:Rembrandt]]
[[pag:Rembrandt]]
[[pl:Rembrandt]]
[[pms:Rembrandt]]
[[pnb:ریمبراں]]
[[pt:Rembrandt]]
[[qu:Rembrandt]]
[[ro:Rembrandt]]
[[ru:Рембрандт]]
[[rue:Рембрандт]]
[[sah:Рембрандт]]
[[scn:Rembrandt]]
[[se:Rembrandt]]
[[sh:Rembrandt van Rijn]]
[[simple:Rembrandt]]
[[sk:Rembrandt]]
[[sl:Rembrandt]]
[[so:Rembrandt van Rijn]]
[[sq:Rembrandt]]
[[sr:Рембрант]]
[[sv:Rembrandt]]
[[sw:Rembrandt]]
[[szl:Rembrandt]]
[[ta:ரெம்பிரான்ட்]]
[[th:แรมบรังด์]]
[[tl:Rembrandt]]
[[tr:Rembrandt]]
[[tt:Рембрандт]]
[[uk:Рембрандт]]
[[ur:ریمبراں]]
[[uz:Rembrandt]]
[[vi:Rembrandt]]
[[vo:Rembrandt]]
[[war:Rembrandt]]
[[yi:רעמבראנדט]]
[[yo:Rembrandt]]
[[zh:伦勃朗]]
[[zh-min-nan:Rembrandt van Rijn]]
[[zh-yue:林布蘭]]