Тод бичиг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Зураг:Clear-script-19th-ctry.png|thumb|right|Тод бичгээр бичсэн номын нэгэн хуудас]]
'''Тод бичиг''' нь [[Ойрад]]ын [[Зая бандид Намхайжанцан|Зая бандид Огторгуйн далай хэмээх Намхайжанцан(Намхайжамц)]] /1599-1662/-гийнийн 1648 онд зохиосон бичиг юм. [[Монгол бичиг|Монгол бичгийг]] жинхэнэ аялгатай нь ойртуулсан, ойрад аялгуунд нийцvvлсэн монгол бичгийн ижил vсгийг тус тус ялгах, урт эгшгийг уртатгалын тэмдгээр тэмдэглэх гэх мэт нэмэлт тодолт хийж, мөн Түвд ба [[Санскрит хэл]]ний үгнүүдийг хялбар бичих онцлогтой юм. Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь Монгол бичгийг тодорхой нарийн болгосныг өгүүлж буй.
 
Намхайжанцан лам хүн байсан тул бурхны шашныг нийт монголчуудад тvгээн дэлгэрvvлэх, бас халх-ойрад монголчуудын тэмцлийг шашин соёлын нөлөөгөөр зогсоох, ойрад тvмнийг гэгээрvvлэх зорилгоор уг бичгийг зохиосон юм.