Жангар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
 
1924 оноос Оросын [[Б.Я.Владимирцов]] тэргүүтэй эрдэмтэд [[Монголын ардын аман зохиол]]ын нэгэн төрөл болох туулиудыг судалж, бичиж тэмдэглэх судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд Монголчуудын олон овог ястны дунд Жангарын тууль түгээмэл тархахдаа аль нэг бүлэг нь олон хувилбараар тархсаныг олж илрүүлжээ. [[Шинжлэх Ухааны Академи|ШУА]] Монгол нутгаас олдсон Жангар туулийн олон бүлгийн аман хувилбарыг цуглуулж хоёр удаа эмхтгэн гаргасан бөгөөд 1963 онд эрдэмтэн багш [[Т.Дүгэрсүрэн]] Жангар туулийн 13 бүлгийг [[Халимаг хэл]]нээс орчуулан олны хүртээл болгосныг 2000 онд түүний үр хүүхдүүд нь 26 бүлэг болгон хэвлүүлсэн байдаг. Жангарын бүлгүүдийг бүрэн олж цуглуулах, сонгомол эх бүтээх эхийг тавьсан хүн бол эрдэмтэн зохиолч [[Цэндийн Дамдинсүрэн|Ц.Дамдинсүрэн]] юм. Монгол судлалын нэрт эрдэмтэн [[Бямбын Ринчен|Б.Ринчен]] өөрийн шавь [[Тангадын Галсан|Т.Галсанд]] Жангар туулийг эмхтгэн Монгол Жангарын сонгомол эхийг бэлтгэх даалгавар өгснийг удам дамжсан туульч өөлд Тангадын хүү биелүүлж, 2006 онд Монгол Жангар хөлгөн их судрын хоёр ботийг Монгол түмэндээ өргөн барьсан. Жангар бол улс төр, шашин, Монголын ахуй амьдрал, түүх зэрэг бүхий л шинжлэх ухааныг өөртөө багтаасан [[яруу найраг]] хэлбэрээр бичигдсэн өв соёлын агуу бүтээл мөн.
 
 
[[Ангилал:Монголын утга зохиол]]
Line 7 ⟶ 8:
[[Ангилал:Туульс]]
 
{{stub}}
[[xal:Җаңhр]]
[[en:Epic of Jangar]]