Хүний хөгжлийн илтгэцүүр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "[[File:2010 UNDP Human Development Report Quartiles .png|thumb|right|400px|Улс орнуудын Хүний хөгжлийн илтгэлцүүрээрх зэрэг..."
(Өөрчлөлт алга)

14:36, 16 Аравдугаар сар 2011-ий байдлаарх засвар

Хүний хөгжлийн илтгэлцүүр буюу Хүний хөгжлийн индекс гэдэг нь Хүний хөгжлийн түвшингээр нь улс орнуудыг дээд (Англи хэлээр very high), дээгүүр (high), дундаж (medium), доогуур (low) хэмээн зэрэглэхэд ашиглагддаг холимог статистик хэмжигдэхүүн юм.

Улс орнуудын Хүний хөгжлийн илтгэлцүүрээрх зэрэглэлийг харуулсан дэлхийн газрын зураг(2010[1]):
  Дээд (Very High)
  Дээгүүр (High)
  Дундаж (Medium)
  Доогуур (Low)
  Өгөгдөлгүй

Хүний хөгжлийн илтгэлцүүр (ХХИ) нь дэлхийн улс орнууд дахь хүний амьдралын дундаж наслалт, бичиг үсэг тайлагдалт, боловсрол, амьдралын жишиг хэм хэмжээ болгоныг харьцуулж үнэлдэг болохоор энэ нь хүний сайн сайхан байдал хэм хэмжээ үзүүлэлт болдог. Мөн түүнчлэн ХХИ-г хот, тосгон, муж гэх зэрэг орон нутгийн байгууллагуудад хэмжиж болно.

Хэмжүүр ба тооцоолол

2010 оны 11-р сарын 4-нд хэвлэгдсэн Хүний Хөгжлийн Тайланд 2010 оноос эхлэн цаашид доорх гурван хэмжүүрийг хослуулан нийлүүлж тооцоолохыг мэдэгдсэн юм.

  • Урт удаан үргэлжлэх, эрүүл саруул амьдрал: Амьдралын наслалтын магадлал
  • Эрдэм мэдлэгийн хүртээмж: Суралцах дундаж жил, суралцах магадлалт жил
  • Амжиргааны жишиг хэм хэмжээний төлөв: Нэг хүнд оногдох ҮНО (ХАЧ-аар тэгшитгэсэн).

Хэмжүүр ба тооцоолол