Богино дуу: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: Хэдэн зууны туршид ардын аман зохиолын хэлбэрээр хөгжиж, богино хэмжээний аялгуутай дуулагдаж ...
 
No edit summary
Мөр 1:
Хэдэн зууны туршид ардын аман зохиолын хэлбэрээр хөгжиж, богино хэмжээний аялгуутай дуулагдаж ирсэн зохиогч нь үл мэдэгдэх дууг ардын '''богино дуу''' хэмээн нэрлэж иржээ. Ардын богино дуу нь үндэстэн ястан, нутаг усныхаа онцлогийг тусгасанаараа үг, аялгуу нь ялгаатай байдаг. Халх, буриад, үзэмчин, баяд, халимаг,хотгойд,баруун монгол, дарьганга, цахар ардын дуунаас гадна хүрээ дуу гэж бий, Хүрээ дуу нь 1900-1930-аад оны үед түгээмэл дэлгэрсэн, Жишээ нь "Янжуур тамхи", "Ганган хул", "Хэенхуар", "Гантөмөр", "Жийжүү хот", "Хөх торгон цамц", "Зуун лангийн жороо луус" зэрэг олон дууг нэрлэж болно. Хүрээ дууг ихэвчлэн шанздаж, дуулдаг байжээ. Говь хээрийн дууны аялгуу уужим тавиу байхад баруун Монголын юмуу уулархаг нутагтай ард түмний дуу богинохон, түргэн айзамтай байх жишээтэй, Зарим ардын богино дуунууд үг нь ижил боловч хэд хэдэн аялгуутай байх нь ч бий. Жишээ нь Монгол ардын дуу "Дөрвөн уул"-ыг дөрвөн аялгуутай гэдэг. Ард түмний дунд хоёр ч аялгуу нь ихэд түгсэн билээ. Ардын богино дууг төрийн ёслолын, эцэг эх, ачлал элбэрлийн, хайр сэтгэлийн, нутаг усны, хүлэг морины, эр зоригийн, наадам зугааны, гуниг харууслын хэмээн ялгаж иржээ.
Зуун лангийн жороо луусыгаа
Жуузан дунд нь заллаа хө