Content deleted Content added
Мөр 7:
== Зорилт ==
*Гол нь [[Геологи]], түүний голлох салбарууд дээр анхаарал хандуулна.
*Тэгээд чадах хэмжээндээ, багахан багаханаар [[хими]], [[физик]], [[биологи]], [[астрономи]] (нарны аймгаасаа цаашилж чадахгүй ээ хэхэ)-руу хальтарна гэж бодож байна. Жишээ нь, хамгийн өргөн тархалттай, зарим [[химийн элемент|химийн элементүүд]] болох [[нүүрстөрөгч]], [[устөрөгч]], [[хүчилтөрөгч]], [[цахиур]] гэдэг ч юм уу, [[шатах ашигт малтмал|шатах ашигт малтмалыг]] бүрдүүлэгч үндсэн бүлэг [[нүүрсустөрөгч|нүүрсустөрөгч]], тэдгээрийн эх үүсвэр - [[амьтан]], [[ургамал|ургамлууд]], [[шинжлэх ухаан|байгалийн шинжлэх ухаанд]] түгээмэл хэрэглэгддэг багажууд болох төрөл бүрийн спектрометрүүд, тэдгээрийн [[физик]] үндэс, [[Дэлхий]]н өнгөрсөн болон ирээдүйн жишээ байж болох [[Сугар]] (Venus), [[Ангараг]] (Mars) гэх мэтээр.
**Гэхдээ доорхи дараалалаар явбал зүгээр юм уу гэж бодох. Эхлээд [[Wikipedia:Үндсэн өгүүллэгүүд|үндсэн өгүүллэгүүдийг]] нилээн дэлгэрэнгүй оруулаад, түүндээ тулгуурлан, дэд сэдвүүдээс аль болох сүүлийн үеийн мэдээ, баримт, онол, таамаглал бүхий хэсгийг нь түүвэрлэвэл (монголоор олддог ерөнхий мэдээлэлээс аль болох зайлсхийж) зүгээр юм болов. Яахав алсдаа тухайн чиглэл, мэргэжлийн хүмүүс нь дэлгэрүүлээд, алдааг нь засаад, сайжруулаад явна биз.
*Дараагийн нэг юм нь, чадал хүрвэл аажимдаа [[Монгол улс|Монголын]] [[геологи]], [[Ашигт малтмалын геологи#ашигт малтмал|ашигт малтмалын]] талаархи мэдээлэлийг англи руу хөрвүүлж, англи википедиа-двикипедиад зохих газар нь оруулдаг юм уу гэж бодож байгаа. Энэ талаар зөв мэдээлэл цуглуулж, боловсруулна гэдэг нь цаг их авах болов уу. Монголчуудын нэгтгэж, бэлэн болгосон мэдээлэл, зураг сэлт ихэвчлэн зохиогчийн эрхээр хамгаалагдсан байгаа тул хамаагүй хийгээд байж болохгүй байна.
*Эцэст нь монгол залуустаа зориулаад тэр болгон олдоод байдаггүй зарим хаалттай, мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй сэдвүүдийг бага сагаар оруулвал зүгээр юм уу гэж бодож байна.