Батширээт сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: mk:Батширет, Хенти
No edit summary
Мөр 9:
Уулсын хоорондуур [[Онон]] зэрэг том голын хөндий, Дунд номгоны хөндий, Баруун Ёголын даваа, Эг, Дөтлүүр, Өлзийтийн зэрэг даваанууд байна. Сумын нутгийн хамгийн нам цэг нь Хурхын голын хөндийн адагт далайн түвшнээс дээш 1170 м өндөрт оршино. Энэ хавьд орших зураг бичээст [[Рашаан хад]] нь улсын хамгаалалттай түүх соёлын дурсгал мөн. Сумын нутаг Дээд Кумыр голын савд цагаан тугалга, Онон голын сав, [[Алагийн нуруу]]нд [[цагаан тугалга]], [[алт]], [[гянтболд]]ын баялаг бий. Мөн [[төмрийн хүдэр]] зэрэг ашигт малтмалтай.
 
Сумын төвд нэгдүгээр сарын дундаж температур -15°С -25°С, долоодугаар сарынх 1020°С-1828°С, жилд дунджаар 300-400 мм тунадас унана.
 
Онон гол 160-аад км урсан өнгөрнө. Онон голын зүүн гарын цутгал, Хурх, Барх, Эг, Баян, Цэгээн хоолойн гол, Хайрхан, Шазруун, Зүүн, Баруун Тарсын гол, Амгалант, Хөрстэй, Сайхан голууд болон Онон мөрний баруун гарын цутгал, Дунд, Доод Сүүхлэг гол, Хүз, Зүүн Гүнгүүртэй, Хүшингээ, Ашинга, Хаслиг, Хүнтаанхаан, Торгойтхаан, Арангат зэрэг гол горхиуд байна. Мөн Баянбүрд, Дуут, Баянхутаг, Биндэр, Цэгээн, Ёлын, Хонхорын зэрэг нууруудтай. Сумын нутагт гидрокарбонат-кальцийн найрлагатай Тарс, Арангат зэрэг рашаантай.
Мөр 15:
Уулын тайгын ширэгт, ойн бараан, уулын хар шороон, хүрэн, хагшаас хурдаст, нугын хөрстэй. Манай орны хамгийн их ой модтой сумын нэг. Сумын нутгийн ихэнх нь [[шинэс]], [[хуш]] голлосон [[нарс]], [[хус]] бүхий ой модтой. [[Самар]] [[жимс]], [[эмийн ургамал]] ихтэй. Голын хөндий, нам газраараа улалж, алаг өвс голлосон бэлчээр хадлангийн ургамалтай. Нэн ховор амьтан [[хүдэр]], [[цэн тогоруу]], ховор амьтан [[тоодог]], [[буга]], [[булга]] болон [[суусар]], [[илбэнх]], [[бор гөрөөс]], [[гахай]], [[шилүүс]], [[чоно]], [[үнэг]], [[хэрэм]], [[жирх]] зэрэг амьтантай. Гол мөрдөд нь [[тул]], [[зэвэг]], [[цагаан хадар]], [[амрын хадран]], [[амрын цурхай]], [[мөнгөлөг хэлтэг]], [[булуу цагаан]], [[цулбуур]], [[гутаар]] зэрэг загас бий. Сумын нутгийн баруун хойд зах нь [[Хан Хэнтийн дархан цаазат газар]]т багтана.
 
[[Хонь]] голлосон 26 мянган малтай. [[Газар тариалан]] эрхлэн тэжээлийн ургамал, үр тариа, төмс хүнсний ногоо тариалдаг. Сумын төвд 89 жилийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг,мэргэжилийн сургалт үйлчилгээний төв, соёл, худалдаа үйлчилгээний газруудтай. Сумын нутагт Өглөгчийн хэрэм, Үзүүр цохио гэдэг газар орших сүг зурагтай хад, Эгийн Живхээстэй гэдэг газар орших булшуудыг түүх соёлын дурсгалынх нь хувьд аймгийн хамгаалалтад авчээ.
 
{{Хэнтий}}
Мөр 23:
[[en:Batshireet, Khentii]]
[[mk:Батширет, Хенти]]
[[ru:Земля]]