Түшээт хан аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
 
== Түүх ==
1691 онд [[Халх]]ын гурван хан [[Долооннуур]]ын чуулганаар [[Манж Чин гүрэн|Манжад]] дагаар орсноос хойш Түшээт хан аймаг гэж нэрлэгдэх болсон. 1725 онд зарим хошууг таслан өгч Сайн ноён хан аймгийг байгуулснаар, 1725-1912 оны хооронд 2021 хошуутай байв. 1728 оноос хойш 3 жил тутам нэгэн удаа цугларч хуралддаг нь "Хан уулын чуулган" гэдэг байв.
 
1921 оны [[Ардын хувьсгал]]ын дараах шинэчлэл өөрчлөлтийн нэгэн болсон засаг захиргааны хувиарын өөрчлөлтөөр 1923-1931 оны хооронд Түшээт хан аймаг нутгийг бүхлээр нь хамарсан Богд хан уулын аймгийг байгуулсан юм. 1931 оны 3-р сард энэ аймгийн хошуудаас [[Сэлэнгэ]], [[Төв]], [[Дорноговь]], [[Өмнөговь]] аймгууд байгуулагдаж дараа нь 1938 онд [[Булган]], 1942 онд [[Дундговь]] аймгууд байгуулагдав.
 
== Аймгийн чуулган дарга нар ==
 
# Түшээт хан Ванжилдорж (1728-1732)
# Чин ван Данзандорж (1732-1733)
# Түшээт хан Дондовдорж (1733-1743)
# Жанжин ван Цэнгүнжав (1743-1746)
# Түшээт хан Ямпилдорж (1747-1764)
# Жүн ван зэрэгт бэйс Дашпил (1764-1765)
# Чавга яринпил дайчин ван (1765-1777)
# Түшээт хан Цэдэндорж (1777-1783)
# Засаг, хошууны бэйс Сүндэвдорж (1783-1798)
# Түшээт хан Цэдэндорж (1799-1815)
# 3асаг жүнван Түчинжав (1815-1817)
# 3асаг хошой чин ван Цэдэндорж (1817-1824 )
# Түшээ гүн Сономванчиг (1825-1837)
# Үйзэн гүн Пунцагдорж (1837-1846)
# 3асаг хошой чин ван Эрэнчиндорж (1846-1853)
# Түшээт хан Цэрэндорж (1854-1863)
# 3асаг хошой Дайчин чин ван Цэрэндорж (1863-1884)
# Түшээ гүн Цэрэндорж (1884-1889)
# Түшээ гүн Цэдэнсодном /(1889-1890)
# Мэргэн ван Амгаабазар (1891)
# Бэйс Пунцагцэрэн (1892)
# 3асаг улсад туслагч гүн Мишигдорж /(1893-1899)
# Гүн Дондовжалбуупаламдорж /(1899-1908)
# 3асаг улсын түшээ гүн, Түшээт ван Чагдаржав (1909-1913)
# Туслагч гүн жонон засаг Ванчигравдан (1914)
# Дархан чин ван Пунцагцэрэн (1914-1921)