Манлайбаатар Дамдинсүрэн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Манлайбаатар Дамдинсүрэн ''' нь ([[1871]]? оны 3 сарын 13 - [[1921]] оны 1 сарын 27) нь [[Богд хаан]]т Монгол улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв. Түүний эцэгийн нэр нь Жамсран.
 
Дамдинсүрэн нь [[Хөлөнбуйр]] нутгийн уугуул [[Барга]] [[Монгол үндэстэн|Монгол]] хүн бөгөөд Шинэ Баргын [[Шулуун цагаан хошуу]]ны суман занги хүн байсан. 1911 онд Богд Хаант Монгол Улсад нэгдэхээр Баргуудыг толгойлон Нийслэл Хүрээнд (одоогийн [[Улаанбаатар]]) ирсэн ба Богд хаанд сайшаагдан Гадаад яамны дэд сайдаар томилогдсон байдаг. 1912 онд [[Ховд]]ын байлдаанд Дамдинсүрэнгээр удирдуулсан цэрэг ялалт байгуулсныг хөхүүлэн Богд хааны зарлигаар Дамдинсүрэн нь үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнагдсан. 1913 оны [[Өвөр Монгол]]ыг чөлөөлөх таван замын байлдааны нэгэн жанжин нь Дамдинсүрэн байсан.