Манлайбаатар Дамдинсүрэн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 3:
Дамдинсүрэн нь [[Хөлөнбуйр]] нутгийн уугуул [[Барга]] бөгөөд суман занги хүн байсан. 1911 онд Богд Хаант Монгол Улсад нэгдэхээр Баргуудыг толгойлон Нийслэл Хүрээнд (одоогийн [[Улаанбаатар]]) ирсэн ба Богд хаанд сайшаагдан Гадаад яамны дэд сайдаар томилогдсон байдаг. 1912 онд [[Ховд]]ын байлдаанд Дамдинсүрэнгээр удирдуулсан цэрэг ялалт байгуулсныг хөхүүлэн Богд хааны зарлигаар Дамдинсүрэн нь үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнагдсан. 1913 оны [[Өвөр Монгол]]ыг чөлөөлөх таван замын байлдааны нэгэн жанжин нь Дамдинсүрэн байсан.
 
1914 оны наймдугаар сараас 1915 оны тавдугаар сарын 25-нд явагдсан [[Хиагтын хэлэлцээр]]т Дамдинсүрэн Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж монгол[[Монгол үндэстэн|Монгол үндэстний]] нэгдмэл нэгэн улс байх байр суурин дээр тууштай зогсож байлаа. Энэ байр суурийг [[Орос]], [[Хятад]]ын төлөөлөгчид шүүмжлэн, хэлэлцээрээс татахыг олон удаа тулган шаардсан учир Монгол Улсын Засгийн газар арга буюу Дамдинсүрэнг хэлэлцээрийн дундуур гэдрэг татсан нь монголын төлөөлөгчдийн байр суурь эрс сулрахад хүргэсэн юм. Хэлэлцээрийн эцэст Монгол [[автономит улс]] болж, ихэнх Барга Монголчууд [[Бүгд Найрамдах Хятад Улс]]-ын бүрэлдэхүүнд үлдсэн.
 
1920 оны есдүгээр сарын 11-нд Дамдинсүрэнг баривчлан, Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдон, 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр "Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй" хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураасан ба "Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог" хэмээн айлдан гэрээслэсэн байдаг.