Сянби улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Мөнх тэнгэрээс заяат Монгол нутагт эртний Хүннү гүрэн мөхөн Өвөг Монгол аймгууд бутран сарн..."
(Өөрчлөлт алга)

00:50, 4 Аравдугаар сар 2011-ий байдлаарх засвар

Мөнх тэнгэрээс заяат Монгол нутагт эртний Хүннү гүрэн мөхөн Өвөг Монгол аймгууд бутран сарниж байх үед тал нутгийн омголон салхи Сүмбэ аймгийн зүгээс салхилан түүхийн нэгэн хуудсыг эргүүлсэн юм. Эртний Хятад түүхч эрдэмтэн Сүмбэ нарыг "Хүннү нар зугтан зайлснаас хойш Сүмбэ нар хүчирхэгжин мандаж, тэдний хуучин нутгийг эзэлж, буман цэрэгтэй хэмээн бардамнаж байна. Тэд чийрэг хүчтэй, авхаалж самбаа сайтай... Хүннүг бодвол зэвсэг нь хурц, морь нь хурдан" хэмээн болгоомжлон бичиж үлдээсэн байна. Эртний нүүдэлчин аймгууд Хүннү гүрэн үүсэхээс өмнө Линь ху болон Дун ху гэсэн хоёр том аймгийн холбоонд нэгдсэн гэж үзэж болох үндэслэлтэй. Учир нь Хятад түүхчид Ордос нутгаар нутаг-лаж байсан Хүннү нарыг Хүннү гэхээсээ гадна Линь ху буюу ойн бүдүүлгүүд хэмээн нэрлэж байсан гэх баримт байдаг. Нүүдэлчин аймгуудыг нэгэн тугын дор нэгтгэн захирахын тулд Хүннү нь Модунь шаньюйн үед Дун хуг нэгтгэн дагуулсан түүх бий. Харин Дун ху аймгийн холбоо задран хоёр томоохон бүлэг аймаг Хүннү нараас буруулан нүүж Ухань, Сүмбэ ууланд нутаглан тэдгээр уулын нэрээр өөрийн аймгуудыг нэрлэх болов гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Сяньби нар нь Хятадын байлдаанд улсуудын (МЭӨ 480-222) үед түүхийн хуудаснаа анх тэмдэглэгсэн байна. Сяньби хэмээх нэрний талаар олон судлаачид ухаанаа уралдуулсаны дотор Монголын түүхч Гүнжийн Сүхбаатар өөрийн зохиол бүтээлдээ Сүмбэ хэмээн Монголчлон дуудаж, энэ үг нь Суварнаготара буюу алтан ураг хэмээх санскрит хэлнээс сунжран гарсан оноосон нэр болжээ гэж баталсан. Энэ талаар Ф.В.Томас, О.Менчен-Хелфен, Ма Чаншоу, Ван Говэй, К.Сиратори зэрэг эрдэмтэн Сяньби гэдэг нэр нь Сяньби, Сиби, Сюйпи, Сипи, Сюйби, Шиби зэргээр тэмлэгдсэн байдгийг онцлон тэмдэглэж, харин Шивэй гэдэг нэр нь Сяньбигаас сунжарсан үг болохыг П.Пеллио, Фан Жуанью, Сүрбадрах зэрэг эрдэмтэд баталсан байна. Хүннү гүрэн доройтон өөр хоорондоо дайтах болсон үед Хүннүгийн цэргийн даргач Сүмбэ аймгийн Толулухоугийн гэрт нэгэн хүү мэндэлсэн нь Сүмбэ улсыг үндэслэгч Таньшихуай байсан юм. Хүннү нар бутран салж нэг хэсэг нь Гот, Вандал аймгуудыг шахан нүүж Аттилагийн Гунн улсыг үндэслэн, харин нөгөө хэсэг нь Энэтхэгийн зүг нүүн Эфталит буюу Цагаан Хүннү улсыг байгуулж, зарим аймгууд нь Тангад, Төвдийн өвөг аймгуудтай тэмцэлдэн, Хятадын Хан улсад дагаар орсон байсан ч уугуул нутагтаа үлдсэн 10 түм буюу 1 бум зарим сурвалж би-чигт 50 түм орчим гэх мэтээр тэмдэглэгдсэн Хүннү аймгууд угсаа гарвал нэгт Сүмбэ улсад дагаар орон хүчирхэгжин мандсан юм.

Таньшихуай бол угаас сэргэлэн авхаалжтай, алсын хараатай хүчирхэг хүн байсныг түүх шаштирт тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд нэн даруй Хүннүгийн хуучин газар нутгийг эрхэндээ оруулж, Динлин болон Фуюй нарыг бут цохин Усунийг өөртөө нэгтгэсэн байна. Хөрш зэргэлдээ нь Сүмбэ улс гэнэт мандан бадарч хүчирхэгжин байсанд Нанхиадын зүгээс гурван замаар цэрэг илгээснийг Таньшихуай бут ниргэсэнд Хан улсын зүгээс нэн болгоомжлон охиноо өгөх, ван цол олгох зэргээр найрамдахыг хичээх болсон. Таньшихуай нь ойролцоогоор МЭ181 онд 45 орчим насандаа насан эцэс болсон гэх бөгөөд энэ үеэс Сүмбэ улс хаан ширээний төлөөх тэмцэлд өртөн нэгэн хэсэг уналтын байдалд орсон юм.

Хаан ширээний удаан тэмцэлд Кэбинэн болон Бүдүгүнэ ялсан бөгөөд хэсэг хугацаанд сэргэсэн боловч Кэбинэн өөрийн дайснуудад хорлогдон нас нөгцсөнөөр хаан ширээний төлөө тэмцэл дахин өрнөж эхэлсэн юм. Сүмбэ аймгуудын хүн ам өсөн нэмэгдэх болсоноор дан ганц мал аж ахуй, ан агнуураар өөрийн хэрэгцээг хангаж чадахгүйд хүрэх болсон ба энэ нь Кэбинэн 3 мянган худалдаачинаар 7 түм гаруй үхэр, адуугаар Хятад лугаа худалдаа арилжаа хийж байсан, мөн газар тариалан эрхүүлэх болсон байдаг. Мөн Таньшихуай урд зүгт довтлон Во нар загас сайн барьдаг сургаар тэднийг эрхэндээ оруулж мянга гаруй өрхийг нутаг заан суулгаж загас бариулж байсан мэдээ байдаг.

МЭIII зуунд бутран сарнихад хүрсэн ч Сяньби угсааны Мужун, Тоба, Тогоны улсууд үүсэн мандан бадарсан байдаг. Эдгээр нь Сүмбэ нарын голлох аймгууд бөгөөд энэ үед Монголын түүхч Г.Сүхбаатар гуай Сүмбэ нарын хаан ширээ залгамжлах овгийн тоонд Хуань овог байсан хэмээн баталдаг. Мужун буюу Моюун улс нь Сүмбэ нарын нэгэн аймгийн толгойлогч Му хубу гэгч ойрын Сүмбийн зарим аймгийг өөртөө нэгтгэн одоогийн Өвөр Монголын зүүн хэсгээр нутаглах болсоноор үндэслэгдсэн. Моюун Хой Мужун аймгийг зонхилогч болсоноор зарим түүхэнд тэмдэглэснээр Сүмбийн Тоба нараас бусад овог аймгийг нэгтгэн захирч Хятад улсад товтлон өөрийн биеийг шаньюй хэмээн өргөмжилсөн. Түүний хүү Моюун Хуан өөрийн улсын Янь хэмээн нэрлэх болсон. Цаашид өөрийн угсаа гарвал нэгт Тоба нарын байгуулсан Вэй улсад эзлэгдэн мөхсөн юм.

Харин Тоба буюу Табгачи нар нь Сүтао хэмээх Сүмбийн нэгэн аймаг байсан бөгөөд хүчирхэгжин мандаж зарим нэг аймгийг өөртөө нэгтгэн улмаар Хятадад довтлон өөрийн эзэнт улсын байгуулсан нь Хятадын түүхэнд Тобавэй хэмээн алдаршжээ. Тоба нар яваандаа улам хүчирхэгжин өөрийн угсаа гарвал нэгт нүүдэлчин аймгуудыг дараалан эзлэх болсон.

Моюуны Янь улсыг өөртөө нэгтгэн Тогоны хаант улсыг алба өргөх улс болгосон Их эзэнт гүрэн байгуулсан Тоба нар яваандаа бүрэн Хятадчилагдан уусан алга болсон юм.

Тогоны улс бол Моюун нарын нэг хэсэг бөгөөд Моюун Хойн татвар эмээс төрсөн тул хаан ширээнд суух эрхгүй өөрийн удмыхантайгаа эвдрэлцэн нүүсэн тоглгойлогч болох Тугухуний нэрээр нэрлэгдсэн Сүмбэ гаралтай аймгууд болно. Тогоны улс нь Хөх нуурт очин тангад, түвдийн угсааны Цян нарыг эрхшээлдээ орлуулж байсан. Тогоны хаант улс Тоба Вэйн алба барих улс болон хэсэг хугацааны дараа Түвдийн Соронзонгомбо хааны үед дарагдан буурч, дахиж сэргэн НТ5-р зуунд Тангудын Ся улсад бүр мөсөн дарагдан мөхсөн. Тогон нарыг Шарайголын Монголчуудын өвөг хэмээн баталдаг.

Язгуур Монголын өвөг Нирун бол Сүмбийн нэгэн аймаг тодруулбал тэдний дотор Хуяань овог байсан гэдэг бөгөөд цаашид өргөжин хөгжиж Тоба нараас тусгаарлан салж Их Нируны хаант улсыг өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаалсан ба Хятадчилагдсан Угсаа нэгт Тоба Вэй улсын эсрэг тууштай тэмцэж байсан юм.

Сүмбийн гарал үүслийн тухай олон эрдэмтэд Монгол болон Манж Тунгусын өвөг эс бөгөөс хололдсон гэсэн гурван таамаглал дэвшүүлдэг. Миний бодлоор Сүмбэ бол өвөг Монгол улс болох нь гарцаагүй бөгөөд Хүннүгийн олон отог аймгийг нэгтгэн захирч өнөөгийн Монголчуудын генийн санг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. Зарим түүхчид Өвөг монголчуудыг Хүннү эцэгт Сүмбэ эхт аймгууд гэж нэрэлсэн байдаг. Сүмбийн зарим аймгууд Хятадад уусан алга болсон нь нэн харамсалтай түүхийг өнөө үед үлдээсэн юм.

Сүмбэ нар нь Хятадыг эзлэн төрийн бичиг зохиож байсан ба олон шаштир түүхийг бичин үлдээсэн. Тоба нар нь Хятад улсын төрийг барьж байхдаа Кунзын суртлын Ариун ном буюу Сяоцзинийг орчуулан бичсэн байдаг. Мөн Сүмбэ хэлээр бичсэн үгийг галиглан уншихад өнөөгийн Монгол хэлээр тайлан уншиж болохуйц байдаг. Үүнд: түшмэл хүнийг чжичжэнь буюу цэцэн, зэвсэг хоромсог авч явах хүнийг хулочжэнь буюу хорчин, хоол хийгч хүнийг фучжэнь буюу буурч зэргээр нэрлэдэг байсан. Мөн Сүмбийн "Ахын дуу" хэмээх дууг Хятадын сурвалж бичигт бичсэнийг Ахан хэмээх Монгол үгийг Хятадаар галиглан бичсэн байна.

Мөн Сүмбэ нар оршуулгын зан үйлийг Монголчуудын нэгэн адил нууцаар хөдөөлүүлдэг байсан гэдэг мэдээ бий. Нируны хаан Амгай нь Тобагийн Вэй улсын хаанд "Манай хоёр улсын өвөг дээдэс нэгэн гаралтай тул" хэмээн айлдсан байдаг нь Сүмбэ бол гарцаагүй Өвөг Монгол болох нь тодорхой байдаг.