Төвөдийн Буддын шашин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 7:
Төвдийн Бурханы шашны хамгийн анхны урсгал [[нингма-па]], түүний дараа үүссэн урсгал [[гарма-па]] юм. Хожим нь [[сажа-па]] урсгал үүссэн бөгөөд [[Их Монгол улс|Их Монголын]] [[Хубилай хаан|Хубилай хааны]] үед монголчуудын дунд [[сажа-па|сажийн ёс]] дэлгэрч байв. [[Гэлүг-па]] урсгалыг [[14-р зуун|14-]][[15-р зуун|5-р зууны]] заагаар Бурханы шашны их шинэчлэгч [[Зонхава]] үндсэлжээ. Гэлүг-па урсгалыг мөн [[Шарын шашин]] гэж нэрлэх ба нөгөө гурван урсгалыг [[Улааны шашин]] гэж нэрлэж заншжээ.
 
[[Зураг:Buddha_Ulaanbaatar.jpg|thumb|right|400px|Улаанбаатар хотын урд биед байх Бурхан багшбагшын дүр]] Төвдийн Бурханы шашны сургаалиар [[орчлон|орчлонд]] [[там]], [[бирд]], [[адгуус]], [[хүн]], [[асур]], [[тэнгэр|тэнгэрийн]] орон хэмээх 6 орон байх агаад эдгээр нь бүгд зовлон гаслангаар дүүрэн. [[Сүнс]] орчлонд дахин дахин төрөхдөө эдгээр 6 орны аль нэгэнд оршиж, төрөх, өвдөх, өтлөх, үхэхийн зовлонг эдэлсээр байдаг. [[Нирваан]] бол орчлонгийн хүлээснээс ангижирсан [[бурхан|бурханы]] төлөв байдал. Орчлонгоос ангижирч, нирваанд нөхцөн [[будда|бурхан]] болох зам мөр бол [[гэгээрэл|гэгээрлийн]] зам мөр. Үүнд хүрэх зам болох [[орчлонгоос уйсах]], [[бодь сэтгэл|бодь сэтгэлийг]] дадуулах, [[хоосон чанар|хоосон чанарыг]] таних гурав нь Төвдийн Бурханы шашны гурван охь шим билээ.
 
Түүнчлэн дан ганцаараа [[нирваан]] дүрийг олон [[бурхан]] болох бус, хамаг амьтныг дагуулан гэгээрэлд хүргэхийг сургадаг. Ийнхүү өөрөө гэгээрсэн боловч нирваанд нөхцөхгүй, хамаг амьтныг аврахыг зорьсон төрөлтөнг [[бодьсадва|бодисад]] гэнэ.