Манлайбаатар Дамдинсүрэн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Манлайбаатар Дамдинсүрэн ''' нь ([[1871]]? - [[1921]] оны 1 сарын 27) нь [[Богд хаан]]т Монгол улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв.
 
Дамдинсүрэн нь [[Хөлөнбуйр]]ын нутагтайуугуул [[Барга]] бөгөөд суман занги хүн байсан. 1911 онд Богд Хаант Монгол Улсад нэгдэхээр Баргуудыг толгойлон Нийслэл Хүрээнд (одоогийн [[Улаанбаатар]]) ирсэн ба Богд хаанд шайшаагдан Гадаад яамны дэд сайдаар томилогдсон байдаг. 1912 онд [[Ховд]]ын байлдаанд Дамдинсүрэнгээр удирдуулсан цэрэг ялалт байгуулсныг хөхүүлэн Богд хааны зарлигаар Дамдинсүрэнд үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнагдсан. 1913 оны [[Өвөр Монгол]]ыг чөлөөлөх таван замын байлдааны нэгэн жанжин нь Дамдинсүрэн байсан.
 
1914 оны наймдугаар сараас 1915 оны тавдугаар сарын 25-нд явагдсан [[Хиагтын хэлэлцээр]]т Дамдинсүрэн Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж монгол үндэстний нэгдмэл нэгэн улс байх байр суурин дээр тууштай зогсож байлаа. Энэ байр суурийг [[Орос]], [[Хятад]]ын төлөөлөгчид шүүмжлэн, хэлэлцээрээс татахыг олон удаа тулган шаардсан учир Монгол Улсын Засгийн газар арга буюу Дамдинсүрэнг хэлэлцээрийн дундуур гэдрэг татсан нь монголын төлөөлөгчдийн байр суурь эрс сулрахад хүргэсэн юм. Хэлэлцээрийн эцэст Монгол [[автономит улс]] болж, ихэнх Барга Монголчууд [[Бүгд Найрамдах Хятад Улс]]-ын бүрэлдэхүүнд үлдсэн.