Гурванбулаг сум (Баянхонгор): Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
copyright violation http://wiki.ecm-outsourcing.com/index.php?title=%D0%93%D1%83%D1%80%D0%B2%D0%B0%D0%BD%D0%B1%D1%83%D0%BB%D0%B0%D0%B3_%D1%81%D1%83%D0%BC |
|||
Мөр 1:
Хонгор нутгийн Гурванбулаг сум гэхээр хаа газрын хvмvvс “АА, НӨГӨӨ ТАРВАГАНЫ ОРОН УУ ” гэх нь бий. Архангайнхан Цахираар даван ирж тарвагачилна. Завханыхан Отгоноос бєєнєєр ирж ан хийцгээнэ.
Социализмын vед аймгийн худалдаа бэлтгэлийн газраас тvvхий эдийн тєлєвлєгєє биелvvлэх гэж гагц Гурванбулаг сум руу говийн анчдад томилолт єгч явуулдаг байжээ.
Гурванбулаг сум Ардын хувьсгалаас ємнє Сайн ноён хан аймгийн Жонон бэйлийн хошуу, 1924 оноос Цэцэрлэгмандал аймгийн Богдмарал уулын хошуу хэмээгдэж байгаад 1931 онд Баруун Гурванбулаг сум болжээ. Хошууны сvvлчийн ноён Пvрэв гvн хэмээх дорнын таван хэлийг тєгс эзэмшсэн, ятга, шанз, ёочин, морин хуур гээд чавхдаст хєгжмийн бvхий л зэмсгээр тоглодог, соёл, боловсролын хувьд ар халхдаа гайхагдсан хvн байсан гэдэг. Нутгийн ардууд Пvрэв гvнийг 1930-аад оны хэлмэгдлийн vеэр эрх ямбаа орхин, нутгаасаа оргож одсон гэлцэх бєгєєд хожим Бємбєгєр ногоон театрт морин хуур тоглодог хєгжимчин болсон байсантай тааралдсан гэж итгэл vнэмшилтэйгээр хууч хєєрнє. Тэр ч бvv хэл, аугаа их Тvдэв хуурчийг зvсээ хувилгасан Ягаан ноён /Пvрэв гvн/-оо яг мєн гэж мэтгэнэ.
Энэ нутгийнхны бас нэг домог болсон бахархалт хvмvvн бол Манж, Чин улс, автономитын vед амьдарч, цэцэн цэлмэг ухаанаараа хошуу нутгийнхнаа байтугай зvрхний хайртай Монголоо ємгєєлєн хамгаалж байсан Мэргэн Жа гvн юм. Тvvнийг ХIХ зууны гарамгай цэцэн шvvгч, заргач байсан тухай тvvх шастирт олонтаа тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, “Мэргэн ардын vг” хэмээх номонд “Чулууны хэрэг шvvсэн нь” зэргээр бичсэн аж.
Халх даяар мэргэн хэмээн алдаршсан Жамъян гvний шарилыг оршоосон ариун бунхан тєрсєн нутагтаа бий. Хар-Усны голын ар биед Шарилын нарийн хамарт байх ГУРВАН НОЁНЫ ШАРИЛ бол Монгол Улсын хэмжээнд ховорхон тооцогдох, тvvхийн дурсгал яах аргагvй мєн. Чингэс хааны алтан ургийн шууд угсааны ноёдын шарил эндээс єєр хаана ч байхгvй гэж мєрийцсєн ч болно. Учир нь феодалын хэмээх хоморгын хар сvvдэр євєг дээдсийн маань “ясыг хvртэл єндєлзvvлж” байсан зэвvvн цаг байлаа шvv дээ. Ноёдынхоо онгонд гар хvрээгvй нь Гурванбулагчуудын хvн жудгийн илрэл гэдэгтэй хэн маргах билээ. Сумын анхны даргаар Цозон хэмээх эмэгтэй ажиллаж байсан ба Тvvнийг нутгийнхан нь ийн авгайлан дууддаг байснаас биш жинхэнэ нэр нь Д.Дуламжав юм билээ. 1941 онд Архангай, Євєрхангай, Говь-Алтай аймгуудаас олон сум таслан Баянхонгор аймгийг байгуулахад шинэ аймгийн баруун хойд хязгаарын сум болсон тvvхтэй аж. Сумын тєв одоогийн байгаа Шар усны голын хєвєєний Хєвийн аманд тєвхнєн буурилтлаа гурвантаа нvvжээ. Гурванбулаг бол Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхны зvvн урд зvгт оршдог єндєрлєг бvсийн нутаг билээ. Нутгийн дийлэнх хэсэг далайн тvвшнээс дээш 2000 гаруй метрийн єндєрт єргєгдсєн тул наадмын маргаашнаас шахуу хяруу цавцайж, зуны эхэн сар хvртэл уулсын оргил цасан хуягтай байж ч мэдэх эрс тэс уур амьсгалтай юм. Байгалийн мужлалын хувьд мєнх цэвдэгтэй гэхэд хилсдэхгvй тул давхар барилга баригдах нєхцєлгvй, дан байшингууд л барьдаг гэж мэргэжилтнvvд учирлах нь бий. Аймгийн тєвєєс 265 км зайтай тус сум Баянбулаг, Хvрээмарал, Заг, Жаргалант, Завхан аймгийн Отгон, Архангайн Хангай, Цахир сумдтай хил залгаа оршдог. Таван баг, 711 єрх, 2575 хvн, 80 гаруй мянган малтай. Гэр асга, Асгат, Гурванбулаг, Морин мєрт, Хонгио зэрэг сvрлэг сайхан уул нурууд нvд баясган оршихоос гадна Чингэс хааны морины мєр, Чингэс хааны уургаа тулж тvшvvлсэн нуруу гэх мэт монголчуудын язгуур тvvхтэй холбоотой газрууд олон. Хvлэг морьдоо уралдуулдаг Цэнгэлийн голын хєндий зуны цагт наадмын уухайд умбана. Билvvт, Тvргэн, Шар-Ус, Хар-Усны голууд эхийн сvv адил эгнэгт хvн, малаа умдаалан мяралзана. Єлзийтийн голыг єгсєн зvvн, баруун, дунд салааны эхэнд тулахад ёстой л амьдын диваажин тэр байх даа гэмээр сэтгэл тєрнє. Нутгийн ардуудын шүтэж дээдэлж явдаг нэг уул бий. ТҮҮНИЙ НЭР НЬ "АСГАТ ГУРВАНБУЛАГ ХАЙРХАН" энэ уулын 4 зүгээс нь булаг шанд нь ориглосон, урд зүгээс нь харвал Улаалан дүрэлзэх галын дөл хэлбэрийн чулуун асга хадтай, урамдах буга гөрөөс гээд бүхий л зүйлийн амьтад нь мяралзсан ЭХ ГАЗРЫН ДИВААЖИН БОЛСОН САЙХАН НУТАГ ДАА.
ХӨХ НУУР гэж газрын тунгалаг мэлмий хол ойрын амьтан ах дvvсийн сэтгэлийг соронздон оршино. Хєх нуурын эргэн тойрон Цагаан битvvхэй, Улаан битvvхэй гээд єлзий буянаа єгсєн газрууд элбэг. Заваг, Холбоо зэрэг олон нуур бий. Хєх нуураас мэргэжилтэн оросууд загас их барьдаг байсныг бодоход загасны нєєц сайтай нь мэдэгддэг. Энэ нуурт Шотландын Лох-Несс нуурт байдаг шиг усны аварга амьтан байдаг гэж одоо ч нутгийнхан нь ярьдаг юм. Гурванбулагийн уугуул, шинэ мянганыхныг соён гэгээрvvлэх vйлсэд тvvчээлж яваа зохиолч, яруу найрагч Г.Аюурзана “Хєх нуурын vлэг гvрвэл” гэж эсээ хvртэл бичсэн байх нь сонин. Тvvнд єгvvлснээр “1950-иад онд тарваганы отрынхон Хєх нуурын хєвєєнд шєнийн цагаар майхныхаа аман тушаа гал тvлээд, хоол чанан сууж. Гэнэтхэн ус цvлхийн дуугарч, нуур савнаасаа арваад алхам халин анчид руу орж иржээ. Гайхан хартал тvvдгийн гэрэлд хоёр том улаан нvд цогшин харагдаж байх нь тэр. Хуучин цагт лам явсан нэгэн євгєн:
-Хєєе, хvvхдvvд минь болохоо байлаа. Галаа хаа, майхныхаа амыг зєрvvлдээрэй! гэж. Майхныхаа амыг зєрvvлдэн галаа хаатал, нуурын усан дотроос хvглийн бараантах аварга том амьтны толгой нэлээд азнаснаа буцаад цvл цалхийн далд оржээ. Тэдгээр хvмvvсийн vгээр бол тэр том усны амьтны нvд лавтайяа аягын чинээ байсан гэнэ” гэсэн нь бий. Єєр нэг удаа нутгийн малчид нуураас єєр хоорондоо vvдэн хоймрын чинээ зайтай хоёр том эвэр цухуйж цухуйж далд орохыг харжээ. Хєх нуурт усны аварга бух байдаг хэмээн туйлын итгэлтэй ярьцгаана. Намар мєс хадаалахын цагт хачин уянгалсан дуу гарах бєгєєд тэр нь монголын бухны дуутай хачин адилхан тул мєнєєх “эврийг” vзсэн хvмvvс “Нуурынхаа эзэн савдгийн эврийг харлаа” гэж бат итгэхээс ч яах билээ. Хєх нуурын цаад эхээр буга, аргаль, янгир зэрэг ан амьтан элбэг тааралдана. Дэлхийн “Улаан ном”-д орсон Вансэмбэрvv цэцэг зуны цагт хаа сайгvй хосоор ургах. Гурван настай хvvхдийн толгой шиг том хумбарцагт эл цэцгийг гадныханд тэр бvр зааж єгєєд байхгvй. Хэрвээ эмийн журмаар хэрэглэхээр бол нохойгоор татуулан домнож авна. Гурванбулагийнхан дууч хуурчаараа алдартай улс. “Сэрvvн сайхан хангай”, “Хєглєг хангайн бараа” хэмээх ардын сонгодог уртын дуунууд энэ л нутгаас гарвалтай ажгуу. “Баянхонгор миний нутаг” дууг зохиосон “Морин хуур” наадмын тэргvvн шагналт хєгжмийн зохиолч Т.Ганболд, “Аавын минь нэр бvтэн байвал”/”Элээх тавилан”/, “Зєв явбал зєєлєн зєєлєн замбуулин” зэрэг уянгын дуунуудаараа Монголын нийтийн дууны урлагт тодоос тод нэрээ дуурьсгаж яваа ая зохиогч Н.Баасандорж, хєгжмийн зохиолч Цэдэвсvрэн нарын авьяас билэгтнvvд энэ сайхан хєглєг, хєгжимлєг нутгаас тєрєлгvй ч яах билээ. Ардын урлагийг дэлхийд сурталчлан дэлгэрvvлэгч “Сарны чулуу” чуулгын ахлагч, “Цvки хаус” тєвийн захирал Ч.Саранчимэг гэж бvсгvй энэ нутгийн харьяат. Гурванбулаг сум амжилт бvтээлийн эзэн, алдар суутнуудын єлгий билээ. Ардын хувьсгалын партизан Доржготов, Г.Лхамжав, хєдєлмєрийн баатар С.Бат-Очир, Б.Лхагваа, урлагийн гавьяат зvтгэлтэн, зураач Б.Санжид, Монголын XX зууны сvvлийн хагасын тvvхийг гэрэл зургаар мєнхєлсєн урлагийн гавьяат зvтгэлтэн М.Цэрэнжамц, гавьяат тээвэрчин Д.Очирбат, хvний алтан амийг олонтаа аварсан цагаан нємрєгт гавьяат эмч Д.Товуусvрэн, Гэгээрлийн яамны сайд асан сурган хvмvvжvvлэх ухааны доктор Б.Даваасvрэн, доктор, профессор Р.Даваа, хэлмэгдлийн хар шуурганд єртєн амь, амьдралаараа хохирсон Гадаад явдлын яамны сайд асан С.Гиваабалжир, хошууч генерал М.Балжинням, Эрчим хvчний яамны орлогч сайд Д.Миша, тvvхийн ухааны доктор Б.Даваасvрэн, доктор Дорж, спортын мастер Г.Цэрмаа, “Спирт бал бурам” компанийн ерєнхий захирал Л.Элдэв-Очир, Хєдєлмєрийн гавьяаны одонт эдийн засагч Т.Галсан нараараа бахархана. Улсын сайн малчин Б.Магсар, Л.Шагдар, С.Цэвэгмид, С.Жамба, С.Бадарч, Б.Хоовон нарыг залгамжилж БНМАУ-ын аварга малчин М.Намжилмаа, Э.Намсрай, О.Даваацэрэн, Б.Пvрвээ, Б.Тийнаа нар тєрєн гарчээ. Эднийхээ араас шинэ цагийн мянгат малчин Баасанхvv, Д.Жамбалрагчаа нар буянт сvргээ єсгєж бумнаас дутуугvй явна. Улсын аварга анчин С.Дагвадорж, Д.Мєнхжаргал, аварга агент Б.Дорж, улсын залуу аварга Р.Мєнхнасан нарын ажилч гавшгай хvн олон бий. Сум орныхоо ачааны хvндийг vvрэлцсэн Ш.Тvдэв, Д.Туяа, Б.Пvрэвжав, Д.Цэдэндорж, Ч.Маам, Д.Дашзэгвэ, Б.Цэдэндамбаа, Д.Болор-Эрдэнэ, З.Пvрэвжав нарын удирдах ажилтнуудын нэрийг дурдахгvй байж яахин болно. Ардын хvvхдийг сурган хvмvvжvvлэхэд Ломоносовын их сургуулийг онц тєгсєгч ардын боловсролын тэргvvний ажилтан Мягмар, В.Бямбасvрэн, Ч.Бямбасvрэн, Сандив, Сануйхорол, Б.Туяа, С.Туяа, Ц.Энхболд, Цэдэнсодном нарын тэргvvний багш нар оюуны гэгээ тvгээж суудаг билээ. Энэ сумаас улс орондоо нэрээ гаргаж яваа зарим хvмvvсийг дурьдвал, “Зиг заг авто сервис” компанийн захирал Д.Зоригоо, “Монгол травел сервис” компаний захирал Б.Батзориг, “Магнет импорт” компанийн захирал О.Баярсайхан, “Жюль Верн” компанийн захирал, Монголын “Ротари” клубын ерєнхийлєгч С.Болдбаатар, “Эх vндэс” компанийн захирал Т.Ганболд, хэвлэлийн “Нэг-Vvд” компанийн захирал Д.Долгио, “Монголхаан экспедишн” компанийн захирал Ж.Єлзий-Бодьжав, “MSC” группын дэд ерєнхийлєгч Л.Элдэв-Очир, “Дорнын соёл” компанийн захирал П.Эрдэнэчулуун, Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерєнхийлєгч, “М.А.Т” компаний захирал Н.Эрдэнэбат, “Жуулчин” компанийн захирал С.Гонгор, биотехнологийн vйлдвэрлэлийн “Хорол” компанийн захирал Г.Гансоном, газар зvйн хэмжил судлалын “Глобус” компанийн захирал Б.Эрдэнэбат, дипломат албанд олон жил зvтгэсэн, зохиолч Д.Доржготов гээд олны танил нэрс содон сонсогдох нь мэдээж. Нутгийн уугуул сэхээтнvvдийн vvсгэн байгуулсан “Хєх нуурын хаялга” сан тєрєлх сумынхаа хєгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж байна. Их Монгол Улсаа байгуулсны 800 жилийн тvvхт их ойгоор улсын начин хэмээх эрхэм алдрыг хvртсэн Б.Сэр-Од бол нутгийнхаа нэрийг єргєж яваа аавын хvv. Бєх гэснээс Гурванбулагт Заяын Хєх хэмээх алдарт даншгийн цолтой хvн байжээ. Бvдvvн Дарамжав хэмээх баяны тєрсєн дvv энэ хvн морь огт уналгvй явган бадарчилдаг, хаана л том наадам болно тэнд очиж тvрvvлдэг, Манжийн хааны бєхтэй тушаатай барилдаж даваад тvрvvг нь єгєхгvй болохоор єєрийгєє ємєєрєєгvй хошуу ноёндоо гомдоод зодгоороо газар гуядаж, хєлсєє сэвэн дэвжээн дээрээ нас барсан гэлцэх юм билээ. Зая гэгээний ойр дэргэдийн эл бєхийн шарилыг арын сайхан хангайнхан хvндэтгэн нутагтаа оршуулснаар бєх сайтай болсон гэх яриа байдаг. Хурдан тууртаараа энэ нутаг Баянхонгорын хойд сумдадаа л дээгvvрт орно. Наран шаргал даахьтай энхий хоёр охины минь хонхот бойтогны мєрийг хадгалж vлдсэн єлгий болохоор энэ л сайхан хангайд сэтгэл зvрхээрээ уяатай явдаг билээ би.
Өргөө гэрийн минь бүслүүр нь гурав
Өлгийтэй нялхасын бүс нь гурав
Ээжийн чанасан цайны сэржим нь гурав
Эх идээний дээж нь гурав
Эрхэм Гурван эрдэнийн
Эгнэсэн гурван холбоо гэж
Эх нутгийн минь нэрийг
Эрдэнийн гурваар нэрлэсийм бизээ...
{{Баянхонгор}}
|