Эрдэнийн товч: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Эрдэнийн товч''', бүтэн нэрээрээ '''Хаадын үндэсний Эрдэнийн товч''' гэсэн нэртэй Монголын тү..."
 
No edit summary
Мөр 4:
 
1962 онд Эрдэнийн товчийг бүх нийтэд зориулан хэвлэж гаргасан. Эрдэнийн товчийн олон янзын хуулбар хоорондоо зөрүүтэй байдаг. Тийм учраас аль нь жинхэнэ эх вэ гэдгийг тодруулах боломж багатай. Монголын эрдэмтэн Насанбалжир Эрдэнийн товчийг хэвлэхдээ 4 янзын дэвтрийг харьцуулан зэрэгцүүлж хэвлүүлсэн байна. Өвөр монгол, Монгол улсаас гадна [[Манж]]аар бичсэн Эрднийн товч бас байдаг.
 
Саган сэцэн Эрдэнийн товчийг бичихдээ 7 зүйлийн дэвтрийг гол болгон ашигласан. Үүнд:
1. Утгат чухал хэрэглэгч хэмээх судар
2. Гайхамшиг үзэгдэхүй цэцгийн цоморлиг нэрт шастир
3. Чанар, шалтгаан, үндсийг ухуулагч улаан дэвтэр
4. Шарав хутагын зохиосон хаадын үндэсний тууж
5. Эрдэмтний сэтгэлийг гийгүүлэхүй цэцэглэгт хэмээх Хятад шастир
6. Эрхэм дээд Чигарава хааны байлгасан номын цагаан түүх
7. Шар тууж
 
Энэ 7 зохиолоос 1,6,7 нь одоо олддог. Нөгөө 4 нь байдаггүй. Саган сэцэнд Цагаан түүх хадгалагдаж байсан бололтой. Тийм ч учраас түүнийг нилээн түлхүү ашигласан. Өөрөө бага байхдаа эрдэмтэн мэргэдийг дагаж олон судар, тууж уншиж ойлгосон, xожим нь Эрдэнийн товчийг бичихдээ бага залуудаа олж авснаа ашигласан гэж үздэг. Зохиолын эхлэл нь галав ертөнц тогтсоноос эхлээд Манж Чин улсын Энхамгалангийн хааны анхдугаар он /1662 он/ хүртэл хугацааг хамруулан бичсэн байна.
 
Эрдэнийн товчийн гол агуулга нь:
1. Галав ертөнц тогтсон, хүн амьтан үүссэн
2. Энэтхэг, Төвдийн хаадын язгyyр бурхны шашны түүх
3. Монголын хаад бурхны шашныг дэлгэрүүлсэн түүх
4. Мин улс, Манж Чин улсын түүхийн товч