Химийн холбоо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: yi:כעמישע פארבינדונג
б r2.7.2) (робот Нэмж байна: sq:Komponim kimik; cosmetic changes
Мөр 6:
Бодисууд хоорондоо нэгдэж химийн нэгдэл үсэх явцад [[энерги]] ялгарна. Хичнээн их энерги ялгарна, төдийчинээ батжилтай нэгдэл үүснэ. Иймээс холбоог задлах энерги уг химийн нэгдлийн батжилын хэмжүүр болно. Химийн холбоо үүсэхэд холбоонд орж байгаа [[электрон]] ба [[цөм]]өөс тогтсон системийн потенциал энергийн багассанаас ямагт энерги ялгарна. Иймээс холбоонд орсон хэсгүүдийн нийлбэр потенциал энерги, хэсэг тус бүрийн анхны потенциал энергийн нийлбэрээс ямагт бага байна. Ийм замаар харилцан үйлчлэлцэж байгаа атомуудаас тогтсон системийн потенциал энерги багасах нь химийн холбоо үүсэх гол нөхцөл болно.
 
== Ангилал ==
Атомын бүтцийн онолын үүднээс химийн холбоог молекул болон нэгдэж байгаа атомуудын электроны байгууламж ба төрх байдлаар нь ангилдаг. Олон атомт системийг бүхэлд нь хамарсан молекул орбиталийн онол бол электроны байгууламжийг зөв тусгахад гол төсөөлөл болж өгдөг. Энэ онолын үүднээс химийн холбоог нэгдэж нэгдэж байгаа атомуудын хооронд электрон бүрхүүл бөөгнөрөн төвлөрөх процэсс юм.
 
Мөр 15:
Ковалент холбоо нь нэгдэж байгаа хоёр атомын сондгой электронууд ерөнхий хос электрон үүсгэсний үр дүнд үүснэ. Хэрэв тухайн молекул нэг элементийн хоёр атомаас тогтсон байвал тэдгээрээс үүссэн хос электроны үүл харилцан нэвчиж, тэнд электроны нягтрал болсон хэсэгт татагдан тогтвортой молекул үүснэ. Устөрөгчийн атомын электрон байгууламж 1s¹ бөгөөд электроны давхраандаа сондгой ганц электронтой учир ийм хоёр атомаас молекул үүсэхэд s- орбиталууд харилцан нэвчиж түүнд хоёр цөм татагдаж устөрөгчийн молекул үүснэ.
 
Химийн холбооны чухал тоон үзүүлэлт бол холбооны энерги ба холбооны урт байдаг. 1 моль устөрөгчийн молекул үүсэхэд 435кж энерги ялгарна. Өөрөөр хэлбэл 1 моль устөрөгчийн молекулыг задалж атом болоход 433 кж энерги шаардагдана. Үүнийг холбооны энерги гэнэ. Устөрөгчийн атомын радиус 0,53 А° бөгөөд хоёр атомын цөмийн хоорондох зай 1,06 А° байх байтал молекул үүсэх процесст орбиталууд нэвчиж хоёр цөм ойртсоноос тэдгээрийн хоорондын зай 0,74А° болсон байдаг. Молекул үүсгэж байгаа цөмүүдийн хоорондын зайг холбооны урт гэнэ. Холбооны урт хэчнээн бага байна, химийн холбоо төдийчинээ батжилтай байна. Өөрөөр хэлбэл холбооны урт багасах тутам холбооны энерги ихсэнэ. Нэг элемэнтийн хоёр атомаас тогтсон молекулын электрон үүл хоёр цөмийн дунд ижил зайд орших учир нэмэх, хасах цэнэгийн ямар нэгэн туйлшрал үүсэхгүй. Ийм холбоог туйлгүй ковалент холбоо, уг молекулыг туйлгүй молекул гэнэ.
 
Хэрэв молекул янз бүрийн элементийн атомуудаас тогтсон байвал ерөнхий электроны үүл аль нэг атомын тал руу хазайж тэгш хэмт байдал алдагдана. Ийм тохиолдолд туйлшрал үүснэ. Туйлт молекул үүсгэж байгаа холбоог туйлт ковалентийн холбоо гэнэ.
 
Жишээ нь, устөрөгч хлороос устөрөгч үүсгэхэд электроны хос хлорын зүг рүү хазайснаар хлор байгаа талд хасах туйл, устөрөгчийн талд нэмэх туйл үүснэ. Үүнийг туйлт молекул гэнэ.
 
Ингэж электронуудын ерөнхий хос үүсгэн нэгдэж байгаа атомуудын холбоог ковалент холбоо гэнэ. Өөртөө электроны ерөнхий хосыг татах атомын чадварыг түүний цахилгаан сөрөг чанар гэнэ. Атомын цахилгаан сөрөг чанар хичнээн их байна , тэр нь электроны хосыг хүчтэй татна.
 
Холбооны чиглэл: Ковалент холбоо нь харилцан үйлчилж байгаа атомуудын электроны үүл дээд хэмжээгээр нэвчсэн чиглэлд үүсдэг. Өөрөөр хэлбэл тодорхой чиглэлд холбоо үүснэ. Үүнийг холбооны чиглэлт чанар гэнэ.
Холбооны энэ чиглэл нь үйлчилж байгаа атомын тоо ба электронуудын төрлөөс
хамаарна. Хоёр s–орбитал , p-орбитал, эсвэл s, p-орбиталууд
нэвчиж s¹-s¹, p¹-p¹, s¹-p¹ электронуудын хослолоор үүссэн холбоо нэгдэж байгаа атомуудын төвийг дайрсан шулуун дээр байрлана.
Жишээ нь : Устөрөгчийн молекул s¹-s¹,
Мөр 38:
Нэг атомын хос электрон, нөгөө атомын хоосон орбиталын хооронд үүссэн холбоог донор акцептор холбоо гэнэ. Үүнд : хос электроноо өгч байгаахэсгийг донор, хоосон орбиталдаа электроны хосыг хүлээж авч байгаа хэсгийг акцептор гэнэ. Жишээ нь :
 
А: + В = А В Н3 N : + H + = NH4+
 
Азотын атом донор, устөрөгчийн ион акцептор болно.
Устөрөгчийн холбоо : Хоёр хүчтэй цахилгаан сөрөг атом устөрөгчийн атомаар дамжин холбогдсон холбоог устөрөгчийн холбоо гэнэ. Устөрөгчийн холбоотой бодисууд гэвэл ус, мөс, шингэн аммиак,шингэн фторт устөрөгч, цуугийн хүчил г.м олон бодисууд байна.
 
[[CategoryАнгилал:Хими]]
 
[[Category:Хими]]
 
[[an:Compuesto quimico]]
Line 117 ⟶ 116:
[[sk:Chemická zlúčenina]]
[[sl:Spojina]]
[[sq:Komponim kimik]]
[[sr:Хемијско једињење]]
[[su:Sanyawa kimia]]